![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: Сонголттой Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа. |
Сүүлийн үед "Сийлбэртэй монгол гэр" гэдэг ихээхэн моодонд ороод байгаа бизнесийн нэг болоод байна. Гэвч гар аргаар сийлбэрийг хийж байгаа болохоор төгс хэмжээнд хүрч чадахгүй бөгөөд ихээхэн цаг хөдөлмөр шаарддаг. Тэгвэл энэхүү сийлбэрийн машин нь бүх төрлийн сийлбэрийг компьютер оруулсан зургийн дагуу хурдан хугацаанд гоёмсог сийлнэ.
Сийлбэрийн машин
- Энэхүү машин нь уламжлалт сийлбэр бүхий тавилга үйлдвэрлэхэд зориулагдсан бөгөөд компьютер дээр бэлтгэгдсэн 3 хэмжээст зургийн дагуу маш нарийн нямбай сийлбэрийг өндөр хурдаар хийж гүйцэтгэнэ.
- Сийлбэр хийх явцдаа хог хаягдлаа цэвэрлэж, сийлбэр хийх явцыг сайжруулахаас гадна тоног төхөөрөмжийн урт удаан хугацааны найдвартай ажиллагааг хангаж өгнө.
- Тоног төхөөрөмжинд дэлхийн шилдэг технологийн DSP хяналтын системийг суурьлуулж өгсөн бөгөөд санах ойд хадгалагдсан сийлбэрүүдийг шаардлагатай үед дахин сэргээж, үйлдвэрлэл явуулж болно.
- Герман улсад үйлдвэрлэсэн эд ангиудыг суулгаж өгсөнөөр орчин үеийн шилдэг технологи бүхий төхөөрөмж болж чадсан тул олон улсын чанарын дээд зэргийн түвшинд хүрч чадсан байна.
- 1.5KW ийн хүчин чадалтай агаарын хөргөлтийн системтэй тул өрмийн хошуу удаан хугацаанд халалт өгөхгүйгээр сийлбэр хийнэ.
- Энэхүү машин нь хиймэл чулуу, мод, хулс, гантиг, органик хуванцар болон бусад хатуулаг материал дээр сийлбэр хийнэ.
- Зургийг ArtCam программ дээр бэлтгээд машинд USB флаш дискэн дээр хуулж оруулна. Машин зургийн өгөгдлийн дагуу сийлбэрийг XYZ тэнхлэгийн дагуу хөдөлгөөн хийн сийлнэ. Мөн 3D max болон AutoCad программ дээр бэлтгэсэн файлуудыг шууд хөрвүүлэн хэрэглэж болно.
- Машин нь 130см х 250 см хэмжээтэй талбай дээр сийлбэр хийнэ. Үүнээс том хэмжээний сийлбэр хийх хэрэгтэй бол машины тавцанг 400см х 300см хэмжээтэй болгон томруулан захиалж болно.
- Сийлбэр хийх хэмжээ: 1300мм х 2500мм х 200мм (350мм болгон нэмэгдүүлж болно)
- Тэнхлэгүүд: X, Y, Z гурван тэнхлэгээр сийлбэр хийнэ.
- Ажлын тавцангийн хэмжээ: 1300мм х 2500мм
- Сийлбэр хийх нарийвчлал: ±0.05мм
- Байршил солих нарийвчлал: ±0.05мм
- Сийлбэрийн хутганы эргэх хурд: 0-24000 эрг/мин
- Цахилгаан хэрэглээ: 220V/380V (Том хэмжээний хатуу сийлбэр хийвэл 380V-ийн машиныг сонгоно.)
- Цахилгаан хэлбэлзэл: 50Hz
- Цахилгаан зарцуулалт: 3.7 квт/цаг (Хүчтэй моторын сонголт хийвэл цэхилгаан зарцуулалт нэмэгдэнэ)
- Машины хэмжээ: 3000мм х 1950мм х 1600мм
- Машины хүндийн жин: 1400 кг
1. Нэг толгойтой сийлбэрийн машин
№ | Тоног төхөөрөмж | Чадал | Үнэ |
1 | Модон сийлбэрийн Машин | 1.5 квт | 20000 юань |
2 | Модон сийлбэрийн Машин | 2.2 квт | 20500 юань |
3 | Модон сийлбэрийн Машин | 3.0 квт | 21500 юань |
4 | Модон сийлбэрийн Машин | 5.5 квт | 25000 юань |
5 | Чулуун сийлбэрийн Машин | 3.0 квт | 27000 юань |
6 | Чулуун сийлбэрийн Машин | 5.5 квт | 36500 юань |
Энэхүү үнийн санал нь үйлдвэрээс шууд худалдан авалт хийх сонголтууд юм. Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 2500 юань нэмэгдэнэ.
2. Дөрвөн хэмжээст тэнхлэгтэй нэг толгойтой сийлбэрийн машин
Дөрвөн хэмжээст тэнхлэгтэй нэг толгойтой сийлбэрийн машин авах бол дээрхи үндсэн үнэ дээр 4500 юань нэмэгдэнэ. Энэхүү машины токарийн сийлбэрлэгч нь 35см бүдүүн, 130-200см урт модон дээр сийлбэр хийж болно.
Зураг дээр: Дөрвөн хэмжээст тэнхлэгтэй нэг толгойтой сийлбэрийн машин
3. Хоёр толгойтой сийлбэрийн машин
Хэрэв та гурван хэмжээст тэнхлэгтэй 6 толгойтой сийлбэрийн машин авах бол үйлдвэр 28000 юанаар үйлдвэрлэж өгнө. Үйлдвэрлэх хугацаа 3 хоног.
4. Олон толгойтой сийлбэрийн машинууд
Хэрэв та гурван хэмжээст тэнхлэг бүхий 6 толгойтой сийлбэрийн машин авах бол үйлдвэр 28000 юанаар үйлдвэрлэж өгнө. Харин гурван хэмжээст тэнхлэг бүхий 12 толгойтой 200*180 см ажлын талбай бүхий сийлбэрийн машин авах бол үйлдвэр 38000 юань болно. Үйлдвэрлэх хугацаа 3 хоног.
Зураг дээр: Зургаан толгойтой сийлбэрийн машин. Ийм олон толгойт машиныг манайхан ихэвчлэн гэрийн унь мэт олон ижил сийлбэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн хэрэглэдэг.
№ | Тоног төхөөрөмж | Үнэ |
1 | Токорийн эргэлдэгч төхөөрөмж | 4500 юань |
2 | Ажлын ширээний тавцанг буулгагч | 3500 юань |
Хэрэв та багана мэт сийлбэр хийх гэж байгаа бол токарийн эргэлдэгч төхөөрөмжийг нэмэлт сонголтоор авч болно. Харин 30см-аас илүү зузаан материал дээр сийлбэр хийх гэж байгаа бол Ажлын ширээний тавцан буулгагчыг нэмэлт төхөөрөмжөөр авч машинаа тоноглох хэрэгтэй.
- Хөдөлөөнт орчинд байгаа кабель утаснууд нь уян хамгаалалттай.
- Зам төмрийн ролик нь маш хатуу, үл нугарах ган төмрөөр хийсэн.Энэ төмөр Тайваньд үйлдвэрлэгдсэн.
- Энд баганы сийлбэр хийх токорын эргэлдэгч төхөөрөмжийг байрлуулна.
- Энэ хоолойгоор чулуун сийлбэр хийж байх үед хүйтэн усаар шүршиж, хутгыг хөргөнө.
Сийлбэртэй Монгол гэр үйлдвэрлэж болно.
Сийлбэртэй гэрийн тавилга үйлдвэрлэж болно.
Сийлбэртай авдар болон жижиг модон сийлбэр үйлдвэрлэнэ.
Чулуун хавтан дээр сийлбэр хийдэг тул янз бүрийн ханын чулуун чимэглэл, хөшөө үйлдвэрлэнэ.
Хөдөө орон нутагт бол буяны үйлчилгээ явуулдаг газрууд чулуун дээр гоёмсог сийлбэр хийх үйлчилгээ нээж болно.
Зураг дээр: Модон сийлбэр хийдэг хутганууд.
Үйлдвэрийн удирдлагатай уулзалт хийж www.terbumtan.com сайттай хамтран ажиллахаар гэрээ байгуулав.
Үйлдвэрийн зааланд Герман улсын захиалгатай 5 машин бэлэн болоод байгаа нь. Эдгээр машин дээр "Made in Germany" гэж бичүүлсэн байсан. Үйлдвэрийн даргаас энэ тухай лавлахад:
- Тус үйлдвэр Германы технологиор сийлбэрийн машин хийж байгаа тул, технологоо өгсөн газар нь энэ үйлдвэрт захиалаад Европын зах зээл дээр борлуулдаг юм байна. Ингээд бодохоор "Германд үйлдвэрлэв гэсэн машин Хятадад хийгддэг юм байна" гэсэн охор бодол толгойд бууж ирэв.
Япон, Тайван, Германы өндөр технологи бүхий эд ангиуд сууртлуулсан эдгээр тоног төхөөрөмж маш өндөр нарийвчлалтайгаар сийлбэр хийнэ.
3D сканер бидний гайхлыг төрүүлсэн. Энэ сканераар авсан зургаар яг ижилхэн сийлбэр хийж болно. 3D сканнер нь харин үнэтэй юм байна. Үйлдвэр энэ төхөөрөмжийг өөр газраас нийлүүлдэг бөгөөд үнэ нь 7000 доллор гэсэн.
Завхан аймагт "Монгол шатар 9999" хүүхдийн шатрын тэмцээнийг зохион байгуулагчид модон сийлбэрийн машин авч Модоор Монгол шатар үйлдвэрлэж байна.
Сийлбэрийн машинаар гал тогооны тавилга, хаалга, багана, хаяг гэх мэт бүх төрлийн гоёмсог сийлбэр хийж болно.
Хамгийн энгийнээс эхлээд нэн хэцүү сийлбэрүүдийг програмчлалын дагуу нямбай сийлнэ.
Мод, чулуу,гипсэн дээр сийлбэр хийсэн загваруудаас харахад энэхүү машиныг хөгжмийн зэмсэгийн үйлдвэр болон барилгын гоёл чимэглэлийн үйлдвэр, бэлэг дурсгалын үйлдвэрт өргөн ашиглаж болно.
Үйлдвэрийн ойролцоо иймэрхүү гуулин чимэглэлийн дэлгүүрт орж үзлээ. Сийлбэртэй гэрийн тавилгын чимэглэлүүдийг эртны хэв маягаар үйлдвэрлэж, их хямдхан худалдаж байв.
Сийлбэрийн машинаар төрөл бүрийн хаалга, цонх, зургийн жааз хийж болно.
Үйлдвэр дээр токарийн эргэгч гол дээр сийлбэр хэрхэн хийж байгааг үзүүлсэн. Токарийн энэхүү төхөөрөмжийг нэмж авахад 595 доллор болдог юм байна.
Зураг дээр байгаа сийлбэр бол хоёр талаас нь хийсэн сийлбэр юм. Үүнийг хараад бид Монгол гэрийн багана хийж болох юм байна гэсэн ойлголтонд хүрсэн юм.
Тус үйлдвэр Гуанжугийн Үзэсгэлэн худалдаан дээр өөрийн бүтээгдэхүүнийг танилцуулж байхад нь би санамсаргүй таарч билээ. Тэр үзэсгэлэн худалдаан дээр энэхүү Бурханы сийлбэрийг нилээд гүн буюу их товгор хийн үзүүлж байсан юм. Мөн модны яран дээр сийлбэрийг хийж болно гэдгийг харуулж байна.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.