0
CATEGORIES

Гуалингийн хэвтээ хөрөө

Жин: 800 kg
Урт: 1 m
Өндөр: 1 m
7 759 457 төг нэг бүр

Модны зах дээр очоод харахаад уул овоо шиг их үртэс байдаг. Харин ч түүнийгээ жилдээ хэд хэдэн удаа зайлуулж хаяад байгаа гэдэг шүү. Хичнээн их үртэс хаягдаж байгааг модны захын ченжүүд, манаач нар хэлээд өгнө. Энэ юуны буруу вэ? Өнгөрсөн зуунд үйлдвэрлэгдсэн Орос ах нарын аварга хөрөөнүүд гуалин хөрөөдөхдөө 10 хувийг нь хаягдал үртэс болгодог. Тэр их хаягдлыг одоохондоо манайхан түлж хэрэглэх нь бүү хэл шууд л хаяж байгаа. Үүнийг дагаад хичнээн их модыг устгаж байгааг хэлэх аргагүй.

Гуалингийн хөндлөн хөрөө

Байгаль орчинд ээлтэй, хаягдал багатай хөрөөний талаар энд танилцуулж байна.

Гуалингийн хөндлөн хөрөө

Загварууд XL590 XL690 XL800
Хөрөөний тойргийн диаметр 410 мм 410 мм 510 мм
Гуалингийн диаметр 590 мм 690 мм 900 мм
Балкын өргөн 530 мм 630 мм 830 мм
Хөрөөдөх зузаан 150 мм 150 мм 200 мм
Өөрчлөлт хийх хэмжээ 3-4 мм 3-4 мм 3-4 мм
Стандарт хөрөөдөх урт 3,4 м 3,4 м 3,4 м
Ирний урт 3,27 м 3,47 м 4,35 м
Ирний өргөн 35 мм 35 мм 35 мм
Машины хэмжээ 1,7*0,9*1,25 м 1,8*0,9*1,35 м 2,0*0,9*1,55 м
Хүчдэлийн сонголт 220V/380V 4KW 220V/380V 4KW 220V/380V 4KW
Шатахуун Дизель Дизель Дизель
Үнэ (Хагас автомат) 16000 юань 17000 юань 18000 юань
Үнэ (Бүрэн автомат) 19000 юань 20000 юань 21000 юань

Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Гуалингийн хөндлөн хөрөө

Манайд оршиж байгаа дутагдалтай тал

Бид одоо ч гэсэн багажгүйн улмаас маш их хөдөлмөр зарцуулж байж хэдэн банз үйлдвэрлэж байгаа. Хуучин цагийн тоног төхөөрөмжүүд хүч хөдөлмөр, цахилгаан зарцуулалт ихтэй, удаан, болхи мөртлөө эцсийн бүтээгдэхүүнээс стандартын бус хаягдал их гардаг. Түүнийгээ модны ченжүүд нуух гэж гайгүй сайн банзны дунд оруулаад, бидэнд шахна. Үнэндээ улаан цайм луйвар хийцгээдэг. Энэ бүхэн хуучин багажнаас улбаатай. Хэрэв тэд сайн багажтай байсан бол ингэж луйвар хийхгүй. Нүүр бардам модоо худалдана.

Хайран сайхан уулын модыг яйран болгож байгаа тэдгээр хуучин төхөөрөмжүүд өнгөрсөн зуунтайгаа булшлагдаасай билээ.

Канад Оросоос орж үнэхээр гайхамшигтай банз ирдэг. Харин манай модны зах дээр худалдаж байгаа банзнууд бол тэдгээр үйлдвэрийн хувьд хаягдлууд нь гэж хэлэхэд буруудахгүй. Би мужаан хийх сонирхолтой болохоороо олон ч удаа хулхи банзыг шинэ банзны үнэээр авч байсан даа. Харин энэ дутагдлыг хэрхэн засах вэ?

Энд танилцуулж байгаа хөрөөний давуу талыг дурьдая.

  1. Маш бага хаягдал үртэс гаргах мөртлөө харуулдсан юм шиг цэвэрхэн хөрөөднө. 
  2. Хөрөөний мөр нимгэн тул хөрөөдсөн банз нь үзэмж сайтай.
  3. Материал 10 хувь хэмнэх бөгөөд цахилгаан эрчим хүчний зардлыг ихээхэн хэмжээгээр бууруулна.
  4. Хөрөөдөх хурдыг их, бага болгох тохируулгатай.
  5. Хайлшин хөрөөний ирний мөр нарийнхан учир арзгар биш гөлгөр гадаргуу үлдээнэ.
  6. Хатуу, зөөлөн модны алинд нь ч хэрэглэхэд тохиромжтой.
  7. Энгийн орос хөрөөнөөс илүү хурдтай хөрөөддөг тул цаг хугацаа хэмнэнэ.
  8. Ухаалаг удирдлагын системтэй тул нэг л товчлуураар бүгдийг шийднэ.

Энэ самбар дээр бүх тохиргоог хийнэ. Ухаалаг систем ажиллахад хялбар байдаг. Мөн хэмжээг 0,1мм -ийн нарийвчлалтай тогтоодог тул хөрөөдсөн банзны зузаан жигд болно. Ингэснээр бүтээгдэхүүний борлуулалтанд  ч сайнаар нөлөөлнө.

Гуалингийн хөндлөн хөрөө

Гуалингийн хөндлөн хөрөө

Гуалингийн хөндлөн хөрөө

Гуалингийн хөндлөн хөрөө

Гуалингийн хөндлөн хөрөө

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ

Related products

10 669 253 төг нэг бүр
9 699 321 төг нэг бүр
5 577 110 төг нэг бүр
6 789 525 төг нэг бүр
7 220 175 төг нэг бүр
2 230 844 төг нэг бүр
620 757 төг нэг бүр
2 419 011 төг нэг бүр
5 276 431 төг нэг бүр
3 200 776 төг нэг бүр
Эхний 1 - 10 хуудас. Нийт: 10 бараа бүтээгдэхүүн байна.

БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг 26-р хороо, Дүнжингарав захын урд талд,
Глобал Олон улсын дунд сургуулийн хашаанд 207-р байр.


ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Бямба: 10:00 - 18:00
Ням: Амралтын өдөр.

Зочидын мэдээлэл

  • Манай нийт зочид: 17601837

Манай зочид

Тантай хамт 1201  зочин манай сайтын мэдээллийг сонирхон үзэж байна.

Нэвтрэх