0
CATEGORIES

Тахианы мөч шарах үйлдвэр

8 186 227 төг нэг бүр

Хятадын дэлгүүрүүдэд амталж шарсан тахиан далавч, мөчийг шууд халаагаад идэхэд бэлэн байдлаар нь худалддаг. Түүнийг гэртээ авчираад шууд печинд хийж, 1.5 минут халаагаад идэх боломжтой.

Амталсан тахиан мах

Манайд сүүлийн үед хүнсний хагас бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ихээр хөгжих хандлагатай болж байна. Гэрийн эзэгтэй нарын хөдөлмөрийг хөнгөвчлөж байгаа энэ төрлийн хүнсний үйлдвэрлэл ихээхэн ашиг орлоготой байхаас гадна шарсан махны түргэн хоолны сүлжээ зоогийн газрууд нээж, бизнесээ өргөжүүлэх суурийг тань тавьна.

СҮЛЖЭЭ ЗООГИЙН ГАЗРУУД ХООЛЫГ ЗАХИАЛГЫН ДАГУУ ХИЙДЭГГҮЙ. БӨӨНӨӨР НЬ ҮЙЛДВЭРЛЭДЭГ ТУЛ ХҮЧИРХЭГ БОЛЖ ЧАДДАГ.

Амталсан тахиан мах

Юуны өмнө та өөрийгөө хир зэрэг авъяастай вэ? гэдэгт итгэл авах ёстой. Юу ч гэсэн дэлгүүрээс тахианы мөч болон амтлагч аваад туршилтаа эхлэе. Үүнийг гэрийн аргаар хийхэд их амархан гэж зоригжуулмаар байна. Та дараах зааврийн дагуу бэлтгэхэд л болно. Таны бизнесийг хөгжлийн оргил өөд залах ДАРДАН ЗАМ бол амталгаа.

Амталсан тахиан мах

Хятадад зориулалтын KFC тахианы амтлагч 1 кг нь 20-25 юань үнэтэй байдаг. Нунтаг энэ амтлагчаар 28-30 литр амталгааны уусмал бэлтгэдэг. Нэг литр амталгааны уусмал хамгийн багадаа гэхэд 10-20 кг мах амталчихна. Амт бол янзын гоё болно.

 Амталсан тахиан мах

Энэ зааврын дагуу амталгааг төгс болгоно. Таны анхны ТУРШИЛТ. За амталгаа бэлэн болсон бол бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг дараах зааврын дагуу хийнэ.

Амталсан тахиан мах

Одоо амтлаад үз. Амттай болж байгаа бол туршилт амжилттай өндөрлөлөө гэсэн үг. Таны өөрийн гэсэн хоолны технологи, жор бэлэн боллоо гэж ойлгож болно. Одоо үүнийгээ бизнес болгон мөнгө босгох л үлдлээ.

Эхний ээлжинд танд сүлжээ зоогийн газрууд байхгүй ч гэсэн энэ зэргийн үйлдвэрлэл хийчихээр гал тогооны өрөө бол байгаа. Тэндээс таны ирээдүйн их бизнесийн гараа эхлэнэ.

Анхны туршилтыг гар аргаар хийсэн бол одоо үйлдвэрлэлийг тоног төхөөрөмжөөр хэрэглэнэ. "Тоног төхөөрөмжтэй ганц хүн арван ажилчинтай зоогийн газартай тэнцэнэ." Жишээ татъя. Гэхдээ би энд Хятадын юанаар тооцоо бодлоо. Учир нь Монгол төгрөг байнга ханш нь унаж байгаа болохоор ханшны уналт багатайгаар нь юанаар тооцох нь зөв. Энэ мэдээллийг 1-2 жилийн дараа унших хүн тухайн үеийнхээ ханшаар тооцоод бодит ойлголт авчихна.

Нэг ахлах тогооч + 2 туслах тогооч + Аяга таваг угаагч + Зохион байгуулагч + 4 зөөгч + 1 үйлчлэгч гэсэн 10 хүний орон тоотой зоогийн газар байжээ. Зоогийн газрын ахлах тогооч 100 хүний хүлээн авалтанд бэлтгэхийн тулд туслахуудынхаа хамт бэлтгэлээ хийв. Тэд хүлээн авалт болохоос 3 цагийн турш маш шургуу ажилласан нь ойлгомжтой. Дараа нь хүлээн авалт 2 цаг үргэлжилсэн байна. Нийт 5 цагийн хөдөлмөр шингэж байж хүлээн авалтын ажлын ар талд гарчээ. Одоо тооцоо бодоод үзье.

Зоогийн газрын зохион байгуулагч 500 гр шарсан тахиан мөчийг 40 юань/порц үнээр үнэлжээ. Зуун порц шарсан тахиан мөч 4000 юань болно. Энд би зориуд 500 гр шарсан тахиан мөчний үнийг маш хямдаар бодож байна. Ер нь 500 гр махыг нэг суудал дээр идчих хүн Монгол бөхчүүд, Япон сумочдоос өөр хүн байхгүй л байх. Нэг уут бүтээгдэхүүн 1 кг гэвэл 100 хүний порц 50 ширхэг болно. Зуун хүний ширээн дээр 50 кг тахиан мөч өрөх юм бол хараад л цадна. Таны тавин ширхэг ууттай эцсийн бүтээгдэхүүнд 50 кг биш, 70 кг тахианы мөч хэрэгтэй. Учир нь тахиан мөч шарахаар жин нь хорогддог.

  • Хятадад нэг кг тахианы мөч супермаркетууд дээрээ 22 юань байдаг. Тэгвэл:  22 юань*70кг = 1540 юань.
  • Амтлагч 20 юань.
  • Ургамалын тос 20 литр нь 320 юань.
  • Нийт 1880 юань болж байна.
  • Дээр нь хачир болох будаа, ногоо нэмлээ гэхэд 2000 юань. Ингээд ихээр бодоход нугарсан борлуулалт болж байна.

Тэгвэл та тоног төхөөрөмжөөр өглөөний 8-10 цагийн хооронд 100 хүний хоолыг ганцаараа л хийчихнэ.

Энэ үйлдвэрийн шугам нь нэг цагт 75 кг тахианы мөч, далавч болон бусад бүтээгдэхүүн шарах боломжтой.

Тахиа шарах үйлдвэр

Үйлдвэрлэл явагдах процесс энэ зураг дээр харуулсан дарааллаар явагдана.

  • 1800 литрийн хөргөгчинд таны нэг өдрийн хэрэглээний 700 кг тахианы мөч хангалттай багтана. Үнэ: 4800 юань
  • Тахиан мах амтлагч төхөөрөмж цагт 75 кг тахианы махыг вакуумжуулсан орчинд тансаг амтлана. Үнэ: 3380 юань
  • Тахиа бүрэгчид 75 кг махыг 3 хуваагаад хийхэд 30 минут хангалттай. Үүнд хүний оролцоо бага. Үнэ 4700 юань
  • Шарагч тогоо 50 литрийн багтаамжтай. 5-6 минутанд 25 кг бүтээгдэхүүн шарна. Үнэ: 3680 юань
  • 500 ширхэг уут 320 юань

Нийт: 16880 юань.

Ашиг тооцвол, дээр үзүүлсэн тооцоогоор 50 уут бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 2000 юаний цэвэр ашигтай байсан. Тэгвэл 500 уут бүтээгдэхүүнээс 20000 юаний ашиг харагдаж байна. Энэ бол энэ үйлдвэрийн нэг л өдрийн цэвэр ашиг.

Амталсан тахиан мах

18*26 см+4 см хэмжээтэй 100 ширхэг ийм мөнгөлөг уут 64 юань байдаг. Бэлэн бүтээгдхүүнээ ийм уутанд хийж худалдаанд гаргана.

Амталсан тахиан мах

Энэ мэт хаяг шошго хийлгэх боломжтой. Энэ тал дээр би туслалцаа үзүүлье.

Ийм сайхан зоогийг гэрийнхээ ширээн дээрээ тавьна гэдэг эзэгтэй нарын МӨРӨӨДӨЛ. Үүнийг та бүтээж чадлаа!!!

Энэ үйлдвэрийн тоног төхөөрөмж дээр зөвхөн тахиан мөч ч биш өөр бусад олон төрлийн махан бүтээгдэхүүн шарж болно.

Амталсан тахиан мах

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ

Related products

2 327 837 төг нэг бүр
1 096 023 төг нэг бүр
863 240 төг нэг бүр
1 144 520 төг нэг бүр
Эхний 1 - 4 хуудас. Нийт: 4 бараа бүтээгдэхүүн байна.

БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг 26-р хороо, Дүнжингарав захын урд талд,
Глобал Олон улсын дунд сургуулийн хашаанд 207-р байр.


ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Бямба: 10:00 - 18:00
Ням: Амралтын өдөр.

Зочидын мэдээлэл

  • Манай нийт зочид: 17601837

Манай зочид

Тантай хамт 1029  зочин манай сайтын мэдээллийг сонирхон үзэж байна.

Нэвтрэх