0
CATEGORIES

Сонголттой шөлний витрин

Жин: 160 kg
Өргөн: 80 cm
Урт: 120 cm
Өндөр: 190 cm
2 438 409 төг нэг бүр

Би Хятадын өмнөд нутгаар аялж явахад Малатан шөлний гуанз тааралдвал заавал орж иддэг хоббитой болоод байгаа. Учир нь өөрийнхөө хүссэнээр хоолныхоо жорыг тааруулж иддэг болохоор надад их таалагддаг. Тэгээд ч олон тогооч ажиллуулах шаардлагагүй бөгөөд маш олон төрлийн шөлтэй хоолоор үйлчлэх боломжтой гэдгээрээ онцлог юм.

Бас нэг сонин зүйл гэвэл Хятадын том том рестораны эзэд ахлах тогоочийнхоо эрхэнд бизнесээ явуулдаг. Ахлах тогооч гэдэг бол том эрх мэдэлтэн. Түүний цалин ч гэж ярих юм байхгүй. Маш өндөр цалинтай. Ресторан орлого сайн муу байх нь ахлах тогоочид хамаагүй. Тэд зөвхөн амт бүтээгч нар болохоос биш заалны зохион байгуулагч биш.

Ресторан орлогогүй байсан ч эзэн халаасаа хоослоод ч болсон ахлах тогоочийнхоо цалинг өгдөг бичигдээгүй хууль бий. Ер нь энэ бол зөвхөн Хятадад ч биш бүх оронд байдаг зүйл. Тийм болохоор ахлах тогоочгүй зоогийн газрын бизнесийг танд танилцуулмаар байна.

Хоолыг захиалгын дагуу ахлах тогооч хийдэг бол энэ зоогийн газар үйлчлүүлэгч өөрсдөө жороо зохиогоод хоол иддэг зарчим юм. Энэ төрлийн зоогийн газрын Монголдоо нээвэл, хэрэглэгчдийн таашаалыг ихээхэн татна гэж бодож байна.

Малатан шөлний витрин

Малатан шөлний витрин

ЗАДГАЙ ВИТРИН

Хэмжээ Ган сав Хуванцар сав Цахилгаан хэрэглээ Компрессор Үнэ
120*80*190 см 12 шр 12 шр 600W/220V 2 ширхэг 5028 юань
150*80*190 см 14 шр 15 шр 600W/220V 2 ширхэг 5838 юань
180*80*190 см 18 шр 18 шр 600W/220V 2 ширхэг 6628 юань
200*80*190 см 20 шр 21 шр 600W/220V 2 ширхэг 6855 юань
230*80*190 см 24 шр 24 шр 900W/220V 3 ширхэг 8083 юань
250*80*190 см 26 шр 27 шр 900W/220V 3 ширхэг 8443 юань
270*80*190 см 28 шр 30 шр 900W/220V 3 ширхэг 9028 юань
300*80*190 см 32 шр 33 шр 900W/220V 3 ширхэг 9603 юань
350*80*190 см 38 шр 39 шр 900W/220V 3 ширхэг 11130 юань
400*80*190 см 44 шр 45 шр 900W/220V 3 ширхэг 14125 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

ХААЛТТАЙ ВИТРИН

Хэмжээ Ган сав Хуванцар сав Цахилгаан хэрэглээ Компрессор Үнэ
120*80*190 см 12 шр 12 шр 600W/220V 2 ширхэг 5323 юань
150*80*190 см 14 шр 15 шр 600W/220V 2 ширхэг 6133 юань
180*80*190 см 18 шр 18 шр 600W/220V 2 ширхэг 6933 юань
200*80*190 см 20 шр 21 шр 600W/220V 2 ширхэг 7150 юань
230*80*190 см 24 шр 24 шр 900W/220V 3 ширхэг 8163 юань
250*80*190 см 26 шр 27 шр 900W/220V 3 ширхэг 8738 юань
270*80*190 см 28 шр 30 шр 900W/220V 3 ширхэг 9323 юань
300*80*190 см 32 шр 33 шр 900W/220V 3 ширхэг 9900 юань
350*80*190 см 38 шр 39 шр 900W/220V 3 ширхэг 11520 юань
400*80*190 см 44 шр 45 шр 900W/220V 3 ширхэг 15070 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

АНХААР: Эдгээр витринүүд нь бүгд R290 маркийн хөргөлтийн шингэн хэрэглэнэ. Үйлдвэрээс ачуулахад хөргөлтийн шингэнтэй байхыг тээврийн компаниуд зөвшөөрдөггүй тул Монголдоо мэрэгжлийн хөргөгч засварчингаар холболт хийлгэнэ.

Малатан шөлний витрин

Малатан шөлний витрин

 

Энэ зоогийн газрын ердөө 2 хүн л ажиллуулна. Нэг нь тогооч, нөгөө нь мөнгө хураагч зөөгч.

Энэ зоогийн газрын хамгийн чухал асуудал бол мах, ногоо, гурилаа бэлтгэх асуудал юм. Ер нь Хятадад харж байхад ногоог нь нэг хүлэмжийн аж ахуй хариуцан өдөр бүр шинэ ногоогоор хангаж байгаа харагддаг. Хэрчсэн гурилаа өглөө тогооч нь ажилдаа ирэхдээ гурил зуурагч, хэрчигч машинаар дор нь бэлтгэчихдэг.

Мах болон бөөрөнхий мах, тахианы мөч, хиам, өндөг гэх мэт зүйлсийг өглөө зах нээгдмэгц мөнгө хураагч нь өдрийнхөө хэрэглээнд тааруулаад аваад ирдэг.

Тогооч бол хүмүүсийн сонгосон мах, ногоо, гурилыг урьдчилан бэлтгэсэн шөлөнд 5 минут буцалгаад л өгнө. Үйлчлүүлэгчийн сонгосон бэлэн бүтээгдэхүүнийг жижиг шүүрэн шанаганд хийгээд буцалгана гэдэг бол тийм ч хэцүү ажил биш. Тогоочийн мэргэжил ч үл шаардана.

Энэ нийтлэлтэй холбоотой бусад тоног төхөөрөмжийн тухай хамгийн доод хэсэгт очиж харна уу.

Малатан шөлний витрин

Хөргөлтийн хий витрийн бүх хэсэгт хүрч хөргөлт явуулна.

Малатан шөлний витрин

Ханыг зузаан хөөсөн дулаалгаар хийсэн тул дулаан алдагдал багатай

Малатан шөлний витрин

-15 хэмийн хүйтэн үүсгэх чадвартай зэс ороомогтой компрессор суурьлуулсан

Малатан шөлний витрин

3 янзын температурын орчинтой бөгөөд доод талын -15 хэмийн хөлдөөгчинд хөлдүүгээр хадгалах бүтээгдэхүүнээ хадгална.

Малатан шөлний витрин

Маш олон LED гэрэлтэй тул дэлгэж тавьсан мах ногоонууд үзэмжтэй харагдахаас гадна үйлчлүүлэгч шинэлэг сайныг нь төвөггүй хараад сонгож чадна.

Малатан шөлний витрин

Задгай витрин нь шөнийн цагийн хамгаалалтын хаалттай.

Малатан шөлний витрин

Малатан шөлний витрин

Малатан шөлний витрин

Малатан шөлний витрин

Малатан шөлний витрин

Малатан шөлний витрин

Малатан шөлний витрин

Малатан шөлний витрин

Үйлдвэр дээр эдгээр тоног төхөөрөмж бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та захиалгат тоног төхөөрөмжөө Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ

Related products

1 057 226 төг Багцдаа 2 нэгж
Эхний 1 - 1 хуудас. Нийт: 1 бараа бүтээгдэхүүн байна.

БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг 26-р хороо, Дүнжингарав захын урд талд,
Глобал Олон улсын дунд сургуулийн хашаанд 207-р байр.


ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Бямба: 10:00 - 18:00
Ням: Амралтын өдөр.

Зочидын мэдээлэл

  • Манай нийт зочид: 17601837

Манай зочид

Тантай хамт 966  зочин манай сайтын мэдээллийг сонирхон үзэж байна.

Нэвтрэх