Би олон зориулалттай утагч камерийг анх үзээд маш их олзуурхсан билээ. Уг нь би мах боловсруулах тоног төхөөрөмжийн судалгаа хийж яваад, энэхүү сонин утагч камерний үйлдвэрийг санамсаргүй олж, зочилсон юм.

Тахиа, гахай, хонь, үхрийн махыг утаж болгодог энэхүү тоног төхөөрөмж маань хиамны үйлдвэрт өргөн хэрэглэгдэхээс гадна талх нарийн боов үйлдвэрлэж болно. Нэг сумаар нилээд хэдэн туулай буудлаа л гэсэн үг.

Манай хөдөөгийн сумын төвд талх нарийн боовны үйлдвэр нэн их эрэлттэй байдаг. Сумын төвийнхөний хамгийн өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэг гэж болно.

Гэтэл ийм нэг утагч камертай байхад хэд хэдэн төрлийн үйлдвэрлэл явуулж болох нь олон талын давуутай болох нь ажиглагдсан билээ.

Ер нь бодоод байсан чинь бүхэл хонины ууц болон бог бодын толгойг ч битүү шарж болох мэт санагдлаа. Ямар ч байсан туршаад үзэхэд гэмгүй.

Мөн адууны махыг амтлан, нарийн гэдсэнд нь шахаж каз хийгээд, шууд утагч камерт хийж утаж болгоно.

Ингээд сэтгээд байвал нилээд олон зүйл хийж болно нь ээ.

Сумын төв маань талх, амталж шарсан мах, пивоны даруулга гээд олон төрлийн бүтээгдэхүүнтэй болоод явчихлаа шүү дээ.

Утлагат мах талхны үйлдвэр

Загвар хийц нь гоёмсог бөгөөд утагч камерийн шилэн хаалгатай тул цаадах бүтээгдэхүүнийг болцыг харж болно. Эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан.

Гадна их бие нь битүү дулаан үл алдагдах полиуретан дулаалгатай тул дотрхи дулаанаа алдахгүй бөгөөд цахилгаан хэмнэх давуу талтай. Энэхүү дулаалгын материал нь өндөр температурт тэсвэр сайтай болохоор удаан жилийн турш чанараа алдахгүй.

Дотр талдаа халуун агаарын циркуляц үүсгэх сэнстэй тул шарж болгож байгаа бүтээгдэхүүний болц жигд болгоц уталтын процессийг тэнцвэртэй явуулна.

Олон жилийн туршилт судалгааны үндсэн дээр мэрэгжлийн өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн цоо шинэ загварын утаат утагч камер бөгөөд утааг маш хурдан үүсгэж чадаж байгаагаараа хүнсний технологийн мэрэгжилтнүүдээс өндөр үнэлэлт авчээ. Үүнээс гадна утаж байгаа хүсний бүтээгдэхүүн жигд сайан шаргалтах боломжыг бүрдүүлж чадсан тул эцсийн бүтээгдэхүүн өнгөлөг үзэмжтэй харагдана.

Утагч камерийн температур болон утааны их багын хэмжээг хүссэн хэмжээгээрээ тохируулж болно. Ингэсэнээр төрөл бүрийн талх нарийн боов, мах махан бүтээгдэхүүний онцлогт тохируулан уталт болон шарах процессийг автоматаар удирдан явуулж болно.

Олон улсын IP65 ангилалын шаардлагад бүрэн нийцсэн цахилгаан эд ангиудыг суурьлуулж өгсөн. утагч камерийн бүх цахилгаан эд анги нь Герман улсаас импортлогджээ.

Орчин үеийн дэвшилтэт гагнуурын машинаар их биеийг гагнасан тул гадаад үзэмж нь цэвэрхэн сайхан харагдана.

Цэвэрлэгээ хийх болон ажиллуулж сурахад нэн хялбар. Ямар нэгэн өндөр мэрэгжлийн ажилтан ажиллуулах шаардлагагүй.

Хяналтын самбарын дэлгэцэн дээрээс машинд хийсэн бүх тохиргоог харж болно.

  1. Нийтийн хоолны газар,
  2. Талх нарийн боовны цех,
  3. Хиамны үйлдвэр,
  4. Мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр,
  5. Хагас бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрт өргөн ашиглана.

Утлагат мах талхны үйлдвэр

  • Хүчин чадал: ≈30 кг/удаа
  • Материал: Хүнсний үйлдвэрлэлийн зориулалтын SUS304 маркийн үл зэврэх сайн чанарын ган
  • Халаалт: Цельсийн 200 хэм хүртэл
  • Цахилгаан хэрэглээ: Хэрэглэгчийн сонголтоор 220V болон 380V байж болно.
  • Цахилгаан зарцуулалт: 5 квт
  • Хэмжээ: ≈860мм x 1250мм x 760мм
  • Тавиур тоо (мм) 5 (600мм x 400мм x 20мм)
  • Үйлдвэрийн үнэ: 20000 юань

Утлагат мах талхны үйлдвэр

Зураг дээр: Утсан гахайн мах, утсан каз, утсан хиам

Утлагат мах талхны үйлдвэр

Зураг дээр: Утсан тахианы мах, утсан загас

Утлагат мах талхны үйлдвэр

Зураг дээр: Утсан талх нь бүх төрлийн махан хоолтой маш сайхан зохицдог бөгөөд гадна пивоны гайхамшигт даруулга болдог.