Тос савлагч

  • Загвар: А03
  • Зориулалт: Төрөл бүрийн тос, зөгийн бал, жүүс, тараган зайрмаг савлана.
  • Ажиллагаа: Гар савалгаа
  • Ажиллах хурдац: 20-30 үйлдэл/мин
  • Савлах хэмжээ: 5мл-50мл
  • Савлах нарийвчлал: ± 1%
  • Цэнэглэх хэмжээ: 10 литр
  • Материал: Өндөр зэрэглэлийн үл зэврэх ган
  • Хэмжээ: 340мм х 340мм х 780мм
  • Машины жин: 13кг
  • Үйлдвэрийн үнэ: 1200 юань

Тос савлагч

Тос савлагч

Тос савлагч

Тос савлагч

Улс орон хөгжихийн хирээр үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ хүний хэрэглээнд ойртуулахыг эрмэлздэг. Сүүлийн үед иогурт тараг болон ургамалын тосыг нэг удаагийн хэрэглээнд тохирох хэмжээгээр савлах эрэлт зах зээлд бий болж байна. Иймд 5-50мл-ийн жижиглан савалгаа хийдэг гар машиныг танд танилцуулъя.

Гар ажиллагаатай шингэн савлагч машин нь хөдөө орон нутагт сүү цагаан идээ савлахад нэн тохиромжтой бөгөөд өрхийн үйлдвэрлэл явуулах зориулалттай юм. Хийн шахуургатай, цахилгаан үл хэрэглэх тул малчины хотонд ч энэ төхөөрөмжийг хэрэглэж болно.

Сүү цагаан идээ савлахаас гадна ургамалын тос, шампунь, үсний тос, ундаа, жимсний шүүсийг төрөл бүрийн жижиг саванд савлана.

Гоо сайхан, хүнс, сүү цагаан идээний үйлдвэрлэл болон лабороторийн зориулалтаар өргөн ашиглана.

Манай Монгол орны нөхцөлд малчид өөрсдийн боловсруулсан сүү цагаан идээгээ савлаж худалдаанд гаргахад ихээхэн бэрхшээл тулгардаг. Энэхүү гар машин нь малчины хотонд сүү цагаан идээг савлаж, худалдаанд гаргахад нэн тохиромжтой.

Тос савлагч

Тос савлагч

Тос савлагч

Энгийн бүтэцтэй, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, савалгаа хийхэд хүч чадал шаардахгүй.

Үйлдвэрийн баталгаа: Хоёр жил

Цельсийн 200 хэм хүртэл температур бухий шингэн бүтээгдэхүүнийг савлаж болно.

Шингэн бүтээгдэхүүний хэмжээг өөрөө хэмжин савлах бөгөөд нарийвчлал 1 хувь. Тухайлбал: 50 мл-ийн савалгаа хийлээ гэхэд 49.5мл - 50.5мл ээр савлана гэсэн үг.

Нэг ээлжиндээ 10 литр бүтээгдэхүүнээр цэнэглээд, хүссэн хэмжээгээрээ савлаж болно.

Хүнсний болон эмийн үйлдвэрлэлийн зориулалттай дээд зэргийн ган төмрөөр хийсэн тул Европын хүнсний үйлдвэрлэгчидийн эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ