![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: Сонголттой Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа. |
Автоклав гэж ямар тоног төхөөрөмж юм бэ?
Автоклав (Грек. auto - өөрөө + лат. Clavis - өтгөн хатах, хавхлага) нь атмосферийн даралтын дор халааж, дулааны боловсруулалт, ариутгал хийдэг битүүмжилсэн тогоо гэж ойлгоход болно.
Химийн үйлдвэрлэлийн салбарт химийн реактор гэх бөгөөд химийн урвал явуулах зориулалтаар ашигладаг. Харин анагаах ухаанд хүчтэй даралт бүхий өндөр температурт эмнэлэгийн багаж хэрэгслийн ариутгал хийхийн тулд хэрэглэнэ.
Барилгын материалын үйлдвэрлэлд туннель эсвэл гарцгүй автоклавыг хөнгөн блок үйлдвэрлэхэд ашигладаг. Гаднах байдлаар тэдгээр нь 3-6 м голчтой, 15-20 м урттай хоолой бөгөөд жад түгжээтэй таглаатай (нэг талдаа мухар, хоёр талдаа хонгил) хаалттай байдаг.
Ийнхүү автоклав гэдэг маань маш олон үйлдвэрлэлийн салбарт хэрэглэдэг чухал төхөөрөмж юм.
Энд танилцуулж байгаа автоклав нь хүнсний үйлдвэрт өргөн хэрэглэгдэнэ.
Автоклавууд нь эргэдэг, дүүжин, хэвтээ, босоо, багана хэлбэртэй гээд олон янз бий. Автоклавууд нь маш сайн битүүмжлэл бүхий таглаатай байдаг. Шаардлагатай бол таглаанд нь дулаан солилцуурын цорго, даралт хэмжих төхөөрөмж, хийн аваарын гаралт, температур хэмжигч, шингэний түвшин хэмжигч гэх зэрэг багаж хэрэгсэл нэмж тоноглоно.
Автоклавын дизайн
Үйлдвэрийн автоклавын хэвтээ болон босоо гэсэн 2 төрөлтэй. Үйлдвэрийн автоклавын дизайн ба үндсэн параметрүүд нь олон янз байдаг. Хүчин чадал нь хэдэн арван см³-ээс хэдэн зуун м³ хүртэл аварга том байдаг. Тэдгээр нь 500°C хүртэл температурт 150 МПа (1500 кг/см²) хүртэл даралттай ажиллах ч бий.
Том оврын автоклавын дотор уртааш нь бүтээгдэхүүн оруулах тэргэнцэрийн төмөр замууд хийсэн байдаг. Автоклавууд нь ханасан уурын оролт, хаягдал уурыг өөр автоклав руу дамжуулах, агаар мандалд эсвэл дулаан солилцуур руу уур гаргах, конденсат ус зайлуулах шугамаар тоноглогдоно.
Хүнсний үйлдвэрт босоо болон хэвтээ автоклавыг төрөл, хэмжээ, үйл ажиллагааны зарчмаар өргөн хүрээнд ашигладаг. Хүнсний үйлдвэрлэлийн хэвтээ болон босоо автоклавуудад бүтээгдэхүүнийг боловсруулахдаа савалгаатай (шилэн лонхтой, цагаан тугалга) хийх бөгөөд тэр нь маш сайн битүүмжлэгдсэн байх хэрэгтэй.
Автоклавт ариутгалын зэрэгцээ дулааны боловсруулалт хамт явагддаг.
- Зориулалт: Бүх төрлийн консерв, мөөг, хиам, ногооны салат, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ гэх мэт
- Цахилгаан хүчдэл: 380 вольт
- Уурын даралт: 0,35 Кпа
- Үндсэн материал: SUS304 маркийн үл зэврэх гангаар хийсэн тул Хүнсний Эрүүл Ахуйн стандартыг бүрэн хангасан.
- Уурын температур: 147 градус
- Ариутгах арга: Халуун уур
Загвар |
Чадал |
Эзэлхүүн |
Овор хэмжээ |
Багтаамж |
Зуух |
Хүндийн жин |
400*600 |
13.5 квт |
0.1 м³ |
1650*850*1400 мм |
20 кг |
0.1 тонн |
150 кг |
500*800 |
27 квт |
0.15 м³ |
1700*800*1700 мм |
40 кг |
0.1 тонн |
200 кг |
600*1000 |
27 квт |
0.5 м³ |
2100*1100*1700 мм |
100 кг |
0.2 тонн |
320 кг |
700*1200 |
27 квт |
0.75 м³ |
2300*1100*1800 мм |
150 кг |
0.25 тонн |
450 кг |
800*1500 |
50 квт |
1.14 м³ |
2800*1400*2400 мм |
250 кг |
0.3 тонн |
550 кг |
900*1800 |
60 квт |
1.73 м³ |
3500*1600*3200 мм |
300 кг |
0.5 тонн |
1300 кг |
1000*2200 |
80 квт |
3.05 м³ |
4400*1900*4000 мм |
500 кг |
0.75 тонн |
1700 кг |
1000*2700 |
100 квт |
3.61 м³ |
5000*1900*4000 мм |
800 кг |
1 тонн |
2200 кг |
1200*3200 |
100 квт |
4.07 м³ |
5500*7900*4000 мм |
1200 кг |
1.2 тонн |
2500 кг |
1200*3600 |
100 квт |
0.1 м³ |
5500*8500*4000 мм |
1300 кг |
0.1 тонн |
2810 кг |
Эдгээр автоклавуудын загварын дугаар их утга учир илэрхийлдэг. Загварууд дээр 400, 500, 600, 700, 800, 900, 1000, 1200 гэсэн эхний тоонууд нь дотор орон зайн диаметрийг илэрхийлнэ. Харин 600, 800, 1000, 1200, 1500, 1800, 2200, 2700, 3200, 3600 гэсэн тоонууд нь дотор орон зайн уртыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл:
1000*2200 гэсэн загварын дотор орон зайн диаметр нь 1 м, урт нь 2,2 м болно гэсэн үг.
Загварууд | Дан тогоотой | Давхар тогоотой |
500*800 | 22000 юань | 30000 юань |
700*1200 | 29000 юань | 40000 юань |
800*1500 | 39000 юань | 50000 юань |
900*1800 | 49000 юань | 70000 юань |
1000*2200 | 59000 юань | 80000 юань |
1000*3000 | 62000 юань | 90000 юань |
1200*3200 | - | 100000 юань |
1200*3600 | 69000 юань | 110000 юань |
Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
Ариутгах тогоо
Ариутгах тогоо нь их бие, гадна корпус, нээх төхөөрөмж, түгжээ, аваарын дотоод цоожлогч, зам төмөр, ариутгах сагс, уурын цорго болон холбогч хоолойнуудаас бүрдэнэ.
Хэрэглээ
Автоклавын ариутгах арга нь ихэвчлэн уурын болон усан шүршүүрийн гэсэн хоёр төрөл байдаг. Уурын зууханд 121℃ хүртэл халсан халуун усаар нян бактерийг устгана. Бүтээгдэхүүний төрлөөс хамааран ариутгалын хугацаа харилцан адилгүй байх бөгөөд нян вирус, бактерийг бүрэн устгах хугацаа гэж ойлгож болно.
Махан бүтээгдэхүүн, цагаан идээ, өндөг, буурцагт бүтээгдэхүүн, лаазалсан жимс, хүнсний ногоо, ундаа зэрэг бүтээгдэхүүнд бактер орших таатай нөхцлийг автоклавын ариутгал таслан зогсоох үүрэгтэй.
1. Өндөр температурт богино хугацаанд ариутгах:
Хүнсний бүтээгдэхүүнд дулааны боловсруулалт болон ариутгал хийх хугацааг богиносгож, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд хийн даралтын хүчирхэг уурын зуухаар тоноглосон байдаг.
2. Өндөр нарийвчлалтай ариутгах:
Температур, даралт, ариутгах хугацаа, оролт, оролт, ус зайлуулах, яндангийн бүх процессыг ухаалаг, автоматаар хянах дэвшилтэт технологи ашигласан.
3. Эрчим хүчний хэмнэлт:
Ариутгах явцад ашигладаг дулааны энергийг дахин ашиглаж, эрчим хүч, цаг хугацаа, хүн хүч, материалын зарцуулалтыг хэмнэнэ. Энэ нь үйлдвэрлэлийн өртгийг бууруулах болно.
4. Ашиглалт, угсралт, зааварчилгаа:
Маш энгийн бүтэцтэй тул угсрах ажил төвөг багатай. Дэлхийн шилдэг брэндүүдийн хийн төхөөрөмж, цахилгаан эд ангийг угсарсан тул төхөөрөмжийн үйл ажиллагаа тогтвортой. Ямар нэгэн тоос шороо босгохгүй. Автоматжуулалтын өндөр зэрэглэлтэй.
Оросууд болон Европчууд автоклавыг жинхэнэ утгаар нь хэрэглэдэг. Тэд төмөр лааз хэрэглэхээс гадна шилэн торх, өндөр температурт тэсвэртэй вакуум уутыг бас хэрэглэнэ.
Консерв гэхээр л лаазласан загасны мах гэж бүү ойлгоорой. Өндөр битүүмжлэлтэй, агаар үл нэвтрэх савалгаатай бол шилэн ба хуванцар сав ч байсан болно.
Тэд автоклав ашиглан мянга мянган ариутгасан, удаан хугацаагаар хадгалж болох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Эндээс харахад автлклав нь маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн хэрэглэгддэг нь ойлгомжтой.
Ингэж савалгаа хийхэд таглагч хэрэгтэй. Таглагчийн мэдээллийг энд танилцуулъя.
1. Консерв таглагч төхөөрөмж
Цагт 600-1500 ширхэг бүтээгдхүүн савлах хүчин чадалтай энэхүү машин нь бүх төрлийн төмөр, хуванцар, хөнгөн цагаан сав болон лаазыг таглана. Ус гоожихгүйгээр найдвартай савлана. Энэ төхөөрөмжөөр сайтар битүүмжилж тагласан бүтээгдэхүүнээ автоклавт хийж ариутгах буюу дулааны боловсруулалт хийнэ.
20мк зузаан халуун хоолны ваакум уут
Мөн өндөр температурт тэсвэртэй вакуум уут хэрэглэж болно. Вакуум уутанд мах ногоогоо амталж хийгээд агаарыг нь соруулж, наана. Дараа нь автоклавт хийн ариутгах буюу дулааны боловсруулалт хийнэ.
8см х 12см х 20мк | 0,084 юань/ширхэг | 0,2кг | 80гр |
9см х 13см х 20мк | 0,096 юань/ширхэг | 0,23кг | 90гр |
10см х 15см х 20мк | 0,108 юань/ширхэг | 0,29кг | 100гр |
11см х 16см х 20мк | 0,120 юань/ширхэг | 0,34кг | 175гр |
12см х 17см х 20мк | 0,156 юань/ширхэг | 0,393кг | 250гр |
13см х 19см х 20мк | 0,192 юань/ширхэг | 0,485кг | 300гр |
14см х 20см х 20мк | 0,216 юань/ширхэг | 0,545кг | 350гр |
15см х 21см х 20мк | 0,240 юань/ширхэг | 0,608кг | 450гр |
16см х 22см х 20мк | 0,276 юань/ширхэг | 0,688кг | 600гр |
18см х 24см х 20мк | 0,336 юань/ширхэг | 0,836кг | 1000гр |
20см х 30см х 20мк | 0,456 юань/ширхэг | 1,17кг | 1500гр |
24см х 34см х 20мк | 0,576 юань/ширхэг | 1,58кг | 2500гр |
26см х 37см х 20мк | 0,672 юань/ширхэг | 1,85кг | 3500гр |
28см х 38см х 20мк | 0,720 юань/ширхэг | 1,995кг | 4000гр |
30см х 40см х 20мк | 0,780 юань/ширхэг | 2,3кг | 4500гр |
Захиалга хийхдээ дараах нөхцлийг анхаарна уу.
- Захиалга авах доод хэмжээ: 500 юань
- Нийлүүлэх хугацаа: 7 хүртэл хоног
- Төлбөрийн нөхцөл: 100 хувь урьдчилгаа
Автоклавын хэрэглээ
Автоклавыг хүнсний үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг. Орчин үед автоклавыг төрөл бүрийн мах, хүнсний ногоо, жимс жимсгэний консервүүд хийх зориулалтаар ашиглаж байна.
Автоклав нь олон үе шаттай аюулгүй байдлын механизм, тусгай цоож, автомат унтраалгын системээр тоноглогдсон байна.
Өнөөдөр дэлхий даяар дээрхи зорилгоор 1.5 сая орчим автоклавыг байнга ашиглаж байна. Автоклавын хэрэглээ нь зөвхөн үйлдвэрлэлийн хэмжээнд хязгаарлагдахгүй.
Жижиг хэмжээтэй, бүтээмж багатай автоклавуудыг ахуйн зориулалтаар мах, загас, хүнсний ногооны лаазалсан хоол бэлтгэхэд ашиглана. Өрхийн автоклавууд нь үйлдвэрлэлийн болон гэрийн хийн бөмбөгөөр хийгдсэн байж болно.
Энд би жижиг дунд үйлдвэрлэлд өргөн хэрэглэгдэх бага оврын автоклавуудын дэлгэрэнгүй мэдээллийг оруулж байна.
Эдгээр автоклавыг ашиглан мянга мянган хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог.
Би анх энэ үйлдвэр дээр 2016 онд зочилж билээ. Үнэхээр том үйлдвэр байсан бөгөөд үйлдвэрийн заланд ариун цэврийн дэглэм хатуу мөрдөж байсан. Үйлдвэр рүү ороход Хөдөлмөр хамгааллын үүднээс заавал каск өмсүүлж байв.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.