![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: Сонголттой Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа. |
Энд би Германчуудын ур ухаанаар бүтээгдсэн нэгэн багажыг танилцуулж байна.
Би энэ зун зуслангийн байшин барьлаа. Гадна талдаа чулуу плита хосолсон сайхан тавцан, усан бассейн хийхийн тулд нарийн мэрэгжлийн плитачныг өндөр үнээр хөлсөлж ажиллууллаа. Гэтэл түүний ажлын явцыг харахад үнэхээр хүнд бэрх ажил биш байв. Тухайлбал:
- Плита зүсэхэд маш их тоосонцор босч, хажууд нь байгаа би золтой л угаартсангүй.
- Маш эмзэг, том овортой плитаг өндөр нарийвчлалтай зүснэ гэдэг тийм ч амар ажил биш болох нь харагдсан.
- Харамсалтай нь хэд хэдэн плитаг буруу зүсэж, дахин хэрэглэх аргагүй болов.
- Дээр нь бас ганцхан мм-ийн тэгш бус зүсэлтийг зүлгүүрдэх гэж цаг их алдсан.
Ингээд л цөөнгүй материал хаягдал болгож, тааруухан харагдацтай бассейн болон тавцан урлах ажил маань дуусаж билээ. Үнэндээ плитачны буруу байгаагүй.
Маш нарийн мэдрэмж шаардсан ажил тул ухаалаг сайн багаж хэрэгтэй юм байна гэдгийг л бат ойлгосон.
- Гарал үүсэл: Герман улс
- Цахилгаан хэрэглээ: 220 вольт
- Хөдөлгүүрийн чадал: 2800 ватт
- Хөрөөний налах өнцөг: 45 градус
- Усны насос: бий
- Гүйлтийн зам: 3 ширхэг
- Хийцийн материал: SUS304 маркийн үл зэврэх ган
- Овор хэмжээ: 60*85*45 см
Марк | DE800 | DE1200 | DE1600 | DE1800 |
Гүйлтийн замын урт | 800 мм | 1200 мм | 1600 мм | 1800 мм |
Хүндийн жин | 21 кг | 24 кг | 27 кг | 30 кг |
Үнэ | 2430 юань | 2530 юань | 2630 юань | 2730 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
Ханы плита наахад хамгийн хүндрэлтэй асуудал бол гадар булангийн асуудал юм байна. Би гэртээ ирээд 00-ийн өрөөндөө ороод харахад миний усанд ордог ванны плитаг үнэхээр муухай наасныг анзаарсан юм. Үүнээс өөр аргагүй л юм байна даа гэж боддог байлаа.
Хэрэв манай байрны плита наасан хүнд энэ багаж байсан бол ингээд л цэвэрхэн наах байсан байх.
Плитаны ирмэгийг 45 градусаар зүсдэг нь энэ багажны онцлог тал юм.
Мөн гоёмсог хээтэй плитаг 45 градусаар цэвэрхэн зүснэ гэдэг ч бас ур ухаан шаардсан ажил. Тэгвэл энэ машин өндөр нарийвчлалтайгаар зүсч чадна.
Бас нэг онцлог тал бол хэн ч хаана ч энэ багажаа хэрэглэж болон зөөврийн зориулалттай гэдэг нь таашаалтай.
Интерьер дизайн, дотор тохижилтын ажилд янз бүрийн материал хэрэглэх шаардлага их гардаг. Тэгвэл нэг машин нилээд олон төрлийн хана шалны өнгөлгөөний хавтанг зүсч чадна.
80 см-ийн хэмжээтэй том хавтанг зүсэх орон зай хангалттай бөгөөд 3 см хүртэл зузаан хавтанд түүртэхгүй.
Хэрэглэхэд нэн хялбар бөгөөд сурахад маш энгийн.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.