0
CATEGORIES

Фитнессийн иж бүрдэл

Жин: 408 kg
Өргөн: 200 cm
Урт: 138 cm
Өндөр: 225 cm
2 997 090 төг нэг бүр

Орчин үед фитнессийн аргууд улам олон болж, идэвхтэй дасгал хийх хүсэлтэй хүмүүс улам бүр нэмэгдсээр байна. Гэвч олонхи хүмүүс "Фитнесс зөвхөн гоо сайхан бие бялдрыг бүтээдэг" хэмээн ташаа ойлголттой байдаг. Үнэн хэрэгтээ фитнессээр идэвхтэй хичээллэхийн ашиг тус энэ биш ээ!

Фитнессийн ач холбогдол маш их. Энд би өөрийн судалж мэдсэнээр 10 хэрэгтэй зөвлөмжийг бэлтгэлээ.

1. Амьдрал, ажлын дарамтыг тайлна

Өнөөгийн өндөр дарамттай нийгэмд амьдарч байгаа бид өдөр бүр сэтгэл зүйн хямрал, сөрөг энергид орооцолдож явдаг. Бүр хүн тэвчихийн аргагүй асуудлуудтай ч тулгардаг. Үүнээс салах сайхан арга бол хөлсөө гартал дасгал хийх явдал юм. Гүйдэг хүмүүст ийм туршлага, мэдрэмж байдаг. Тэд асуудалтай тулгарах үед тэдний гүйлтийн байдал өөрчлөгдөнө.

Тэгэхээр тодорхой зарчим юу вэ? Идэвхтэй спортоор хичээллэх нь бидний бие махбодь, оюун санаанд "аз жаргалын гормон" хэмээх "эндорфин"-ийг бий болгодог. Дасгал хийснээр бие махбодид энэ элемент ихээр ялгарч, таныг тайвшруулан аз жаргалын мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс стрессээ тайлахыг хүсч байгаа бол идэвхтэй дасгал хийх хэрэгтэй!

2. Фитнесс тачаангуй төрхийг бүрдүүлж эргэн тойрны хүмүүсийн харцыг булааж чаддаг

Бахим биетэй, бүдүүн гартай, булчинлаг гэдэстэй эрчүүлд ямар бүсгүй харц чулууддаг вэ? Тачаангуй эрчүүдийг харсан эмэгтэйчүүд өөрийгөө хянах чадваргүй болдог. Америкийн супер баатруудтай кино үзэж байгаа бүх охид гол дүрийн эрчүүдийн нүцгэн биеийг хараад дуу алдацгаадаг. Энэ бол төрөлхи гоо сайхан биш. Фитнесээс олж авсан эрүүл бие.

Хэзээ нэгэн цагт гэнэт фитнесийн дасгал хийж эхэлбэл хэн ч эргэн тойрныхоо хүмүүст таалагдах ёстой. Фитнессээр хичээллэсэн хүмүүс өөртөө илүү итгэлтэй болдог.

3. Амьдралын эрч хүчийг нэмэгдүүлнэ

Долоо хоногт 2-3 удаа дасгал хийснээр биеийн хүчийг 20%-иар нэмэгдүүлж, ядаргааг 65%-иар тайлна. Учир нь дасгал хийснээр бодисын солилцоо сайжирч, бие бялдар хүч чадлаар бялхаж, тархин дахь дофамины шүүрлийг ихэсдэг. Иймээс тийм ч амархан ядрах мэдрэмж төрөхгүй болгодог.

4. Фитнесс нь сорилт бэрхшээлийг даван туулах тэвчээрийг бий болгодог

Амьдралын хүсэл тэмүүлэл алдагдан сэтгэл гутрал орох нь эрчүүдийг арчаагүй, нялхамсуу, юу ч хийх чадваргүй болгодог. Яг л жаахан охин шиг. Тиймээс хамгийн хялбар шийдэл бол биеэ бялдаржуулах явдал юм.

Фитнессээр хичээллэж эхлэхдээ дасгалын зорилгоо бага багаар тавьж, аажмаар хүндрүүлснээр эрчүүд аз жаргалын гормоныг авч, өөртөө итгэх итгэл нь буцална. Хоёрдугаарт, урт хугацааны дасгал хөдөлгөөн нь амьдралын зөв дадал зуршилтай болгоход туслана. Бие махбодь эрүүлжиж, сэтгэцийн эерэг өөрчлөлтөнд ордог.

5. Фитнесс нь илүү сайн унтахад тусалдаг

Сайн унтаж амрах нь таны оюун санааны төвлөрөл, хөдөлмөрийн бүтээмж, сэтгэл санааг нэмэгдүүлнэ. Дасгал хөдөлгөөн нь зүүд нойрны ертөнцөд шууд нэвтрэх "Алтан түлхүүр" юм.

6. Фитнесс нь цусны судсыг тэлж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ

Шинжлэх ухааны үндэслэлтэй спорт дасгал нь зүрх судасны тогтолцооны морфологи, бүтэц, үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Жишээлбэл, Эрчимжүүлсэн тэсвэр тэвчээрийн дасгал хийсний дараа зүрхний булчингийн цусан хангамж, цусны эргэлтийн чадвар сайжирна. Судасны хананд хуримтлагдсан өөх тос шатаж, судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

7. Ой тогтоолтыг сайжруулна

Бидний өдөр тутмын амьдрал илүү сайн санах ойтой байхыг шаарддаг. Тархины судалгааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар "Аэробик дасгал нь ой санамжийн тусламжтайгаар цусан дахь дааврын тоог нэмэгдүүлдэг" гэсэн байна! Цусны даавар нэмэгдэх нь ой тогтоолт сайжрах үндэслэл билээ.

8. Даарч хөрөх асуудал биш болно

"Фитнессээр хичээллэгсэд бол ханиад томуу хүрэх магадлал хамгийн багатай амьд механизм юм" хэмээн Британийн спортын анагаах ухааны сэтгүүлд хошигносон байна. Долоо хоногт таваас дээш удаа дасгал хийдэг хүмүүс аливаа халдварт өвчинд 46 хувиар бага өртдөг. Мөн тогтмол дасгал хийдэг хүмүүс ханиадны халдварын дараах шинж тэмдгүүд нь 41% -иар, өвчний хүндрэлийн шинж тэмдэг 32-40% -иар бага болдог. Энэ үзүүлэлт нь Фитнесс тэдний биеийн дархлааг сайжруулсантай холбоотой.

9. Гүйцэтгэлд хувь нэмэр оруулах

Оффисын ажилчдын дунд явуулсан судалгаагаар фитнесс дадал зуршилтай ажилчид фитнессгүй хамт ажиллагсадаасаа бүтээлч байдал, товч мэдээлэл өгөх чадвар, бүтээмжээрээ 50% илүү сайн байсан байна. Судалгааны үр дүнг нийтийн эрүүл мэндийн менежментийн сэтгүүлд нийтэлснээр АНУ-д олон арван компаниуд ажилчиддаа зориулсан фитнессийн дасгалын заалуудыг нээсэн гэнэ.

10. Булчинг нэмэгдүүлэх нь жингээ хасахад тусална

Булчингууд нэмэгдэхийн хирээр өдөр бүр илүү их калори шатаах болно. Судалгаанаас үзэхэд биед нэмсэн булчингийн нэг фунт (0,45 кг) тутамд 35-50 ккал нэмэлт зарцуулдаг болохыг тогтоожээ. Бие организмийн байгаа илүүдэл калор шатахын хирээр жин хурдацтай буурдаг. Үүнийг хүнд атлетикийн тамирчид сайн ойлгодог. Дасгал сайн хийхгүй бол илүүдэл жин нэмэгдэн тэд жин өгсөх тэмцээнд орох асуудал үүснэ. Үүнээс болж амжилт буурна. Тэд жин өгсөхөөсөө бууруулж тэмцээн уралдаанд орохыг эрмэлздэг.

Одоо эрхэм уншигч та хувийн хэрэглээндээ зориулж фитнесийн төхөөрөмж авахаар төлөвлөж байгаа бол дараах мэдээлэл хэрэг болно. Мөн бизнесийнхээ орлогыг нэмэгдүүлж фитнесийн үйлчилгээ нээх гэж байгаа бол тийм ч их өндөр зардал шаардахгүй юм байна гэдгийг олж харах болно.

Та ажил дээрээ ийм үйлчилгээ нээх аваас захиралууд чинь талархан дэмжих байх. Та захиралынхаа сэтгэлийг нь зовоож байгаа "Ажилчдын нийгмийн халамж, эрүүл мэнд"-ийн томоохон асуудлыг та шийдлээ гэсэн үг шүү дээ.

Энэ бол жижиг гэлтгүй БИЗНЕС САНАА шүү.

Фитнес

  • Марк: YB305
  • Тоосго 90*2 иж бүрдэл
  • Дасгал хийхэд шаардлагатай талбай: 4 м2
  • Төхөөрөмжийн эзлэх талбай: 2,7 м2
  • Материал: Үндэсний стандартын Q235 маркийн ган
  • Цэвэр жин: 408 кг
  • Овор хэмжээ: 138*200*225 см
  Сонголт А Сонголт В
Дискгүй 6980 юань 6180 юань
60 кг дисктэй 7700 юань 6900 юань
80 кг дисктэй 7980 юань 7180 юань
100 кг дисктэй 8180 юань 7380 юань
120 кг дисктэй 8480 юань 7680 юань
150 кг дисктэй 8780 юань 7980 юань

Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Фитнесийн иж бүрдэл

 

Фитнесийн иж бүрдэл

Фитнесийн иж бүрдэл

Фитнесийн иж бүрдэл

Фитнесийн иж бүрдэл

Фитнесийн иж бүрдэл

Фитнесийн иж бүрдэл

Фитнесийн иж бүрдэл

Фитнесийн иж бүрдэл

Фитнесийн иж бүрдэл

Фитнесийн иж бүрдэл

Фитнесийн иж бүрдэл

Фитнесийн иж бүрдэл

Фитнесийн иж бүрдэл

Фитнесийн иж бүрдэл

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш Эрээн хотод 7 хоногт ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч

БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг 26-р хороо, Дүнжингарав захын урд талд,
Глобал Олон улсын дунд сургуулийн хашаанд 207-р байр.


ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Бямба: 10:00 - 18:00
Ням: Амралтын өдөр.

Зочидын мэдээлэл

  • Манай нийт зочид: 17601837

Манай зочид

Тантай хамт 1347  зочин манай сайтын мэдээллийг сонирхон үзэж байна.

Нэвтрэх