Гидропоник

Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: Сонголттой

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Монголчууд маань сүүлийн үед эрүүл мэндэд нэн ашигтай ногоон ургамал хэрэглэх сонирхол их болж байна. Иймд багахан талбайд өөрийн хэрэглээний төрөл бүрийн нарийн ногоо, жимс тариалж болох гидропоник системийг танилцуулахаар бэлтгэлээ. Гидропоник систем гэдэг нь хөрсгүй орчинд ургамал тариалах орчин үеийн шинэ технолог юм. Бид гаднаас ямар бордоогоор бордож ургуулсан эсэх нь тодорхойгүй ногоог маш өндөр үнээр худалдан авч иддэг. Тэгвэл хувийн жижиг хүлэмжиндээ өөрсдийн тарьж ургуулсан шинэ ногоог идэх боломж байна. Гэтэл энэ системийн талаар товч ойлголтыг урьдчилан өгөх хэрэгтэй байх. Ажиллах зарчим нь их энгийн. Тусгайлан бэлтгэсэн хоолойгоор ургамалд нэн хэрэгцээт шим тэжээлийг уусгасан усыг гүйлгэж, түүндээ ямар ч хөрс хэрэглэхгүйгээр ургамалын тэжээллэг орчинг хангах асуудал юм.

Гидропоник

Монголчууд бидний нарийн ногооны хэрэглээ өндөр байдаг юм байна. Гаалийн Ерөнхий Газарын Статистикийн хэлтсийн мэдээллэснээр 2021 оны 12-р сарын эхний 20 хоногийн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр зарим нарийн ногооны импорт өсөлт бууралттай байна. Тухайлбал:

  • Брокли 3.5 тонн буюу 91.5 хувиар,
  • Навчит байцаа 55.9 тонн буюу 35 хувиар өссөн байна.
  • Өргѳст хэмх 17.7 тонн буюу 63.4 хувиар,
  • Улаан лооль 19.6 тонн буюу 73.3 хувиар,
  • Юуцай 340.8 тонн буюу 47.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2019 онд өдөрт 107.8 тонн импортлогддог байсан бол энэ онд ажлын нэг өдөрт 44.2 тонн нарийн ногоо импортлогдож байна. Эндээс харахад нарийн ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлэх маш том орон зайг нөхөх бизнес манайд үгүйлэгдэж байна. Тэгээд ч Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах үүднээс гарал үүсэл нь тодорхойгүй нарийн ногооны импортыг зогсоож, Монгол нутагтаа ургуулсан экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнийг тариалалтыг хөгжүүлэх нь зүйтэй.

Гидропоник

Гидропоникийн 108 үүртэй нэг иж бүрдлийн үнэ: 410000 төгрөг. Улаанбаатар хүртэл тээврийн зардал багтсан.

Үйлдвэрээс авч байгаа иж бүрдэл нь үр бордоо болон хэрэгтэй гэсэн бүх багажтайгаа хамт ирдэг. Үүнийг нь ашиглаад ногоогоо тарихад өртгөө 14 хоногт нөхчихнө.

Гидропоник

Харин цаашид үр, бордоо, сагс, порлон хэрэгтэй. Түүнийг нь би танд байнга хямд үнээр нийлүүлж байх болно.

Гидропоник

Гурван төрлийн микро-организм энэ бордоонд агуулагдах бөгөөд нэг литр бордоонд 100 тэрбум бичил биетэн агуулагдана.

  • Органик эд: ≥ 4%
  • Азот, Фосфор, Калийн элементүүд ≥ 3%
  • Бусад элементүүд ≥ 0,2%
  • Ургамалын өсөлтийн зохицуулагч ≥ 0,01%

Гидропоник

Хэрэв та бордоогоо хэрэглээд дуусах юм бол бид энэ бордоогоор байнга хангаж байх болно. Үнэ: 100 мл бордоо / 4000 төгрөг

Гидропоникийн системд зориулсан энэхүү бордоо нь ургамалын өсөлт хөгжлийг нэмэгдүүлэх олон тооны бичил биетнээр баялаг. Амьдрах чадвартай эдгээр бичил биетэн нь эмгэг төрүүлэгч бактерийг дарангуйлж, ургамалыг эрүүл ургахад чухал нөлөө үзүүлнэ. Мөн ургамал ургах микробиологийн нөхцлийг бүрдүүлснээр шим тэжээлийн мөчлөгийг хурдасгана. Шим тэжээлийн өндөр агууламжтай, бордоолог чадвар өндөр тул аливаа ургамал шим тэжээлийн дутагдалд орохоос сэргийлнэ.

Гидропоник

Хүний биед ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй цэвэр органик гаралтай энэхүү бордоогоор тарьсан ургамал байгалийн цэвэр бүтээгдэхүүн болж чадна.

Гидропоник

Олон дахин хэрэглэх сагсыг манайхаас худалдан авч болох бөгөөд үнэ: 150 төгрөг

Гидропоник

Порлон 30*20 см хэмжээтэй бөгөөд нэг хавтгайдаа 96 ширхэг суулгацын дөрвөлжтэй. Үнэ 2000 төгрөг

Гидропоник

18 төрлийн нэн ашигтай ургамалын үрийн багцыг манайхаас худалдан авч болох бөгөөд бүгд нийлээд: 10000 төгрөг.

Эдгээр үрийг бүтэн жил тарьсан ч хангалттай их тоо ширхэгтэй.

Манай гэр бүл Хятад оронд 14 жил амьдарсан. Энэ олон жил өвөр газар "Усыг нь уувал, ногоог нь ид" гэдэг хуулиар л амьдарч байлаа.

Хятад хүмүүс их зочиломтгой ард түмэн. Хоолны ширээний ард байхдаа:

- Энэ ногоо ийм юманд сайн, тэр нь тийм юманд сайн гээд л идэж байгаа ногоогоо эм юм шиг л тайлбарлана. Үнэхээр ч олон зуун мянган жил тарьж ургуулж, сортыг нь сайжруулсан болохоор худал хэлж байна гэх үндэс байхгүй.

Ногоо өргөн хэрэглэдэг ард түмнээс үлдээж авсан дуршил гэвэл навчит ногоонд арай илүү дурласан даа. Тэр зангаараа манайх гэдэг айл нарийн ногоог хэрэглэх дуртай өрхүүдийн нэг.

Бид дэлгүүрээс нарийн ногоог маш өндөр үнээр авч иддэг. Өндөр үнэтэй ч гэсэн Монголчууд маань мөнгө хайрлахгүй л авч идсээр байна. Нэг жижиг багц навчит ногоог дэлгүүрт 2000 төгрөгөөр худалддаг.

Одоо бид 10 ширхэг гидропоникийн систем дээр нарийн ногоо тарьж байна. 14 хоногт би ургац хураадаг. Тариачин хүн жилд 1-2 удаа ургац хураадаг бол манайх гэдэг айл 24 удаа ургаж хурааж байгаа.

Ургац бүртээ 1080 ширхэг навчит ногоо хураана. Нэг бүрийг нь 2000 төгрөгөөр худалдах юм бол 2,16 сая төгрөг болно. Сардаа гэвэл 4,32 сая төгрөгний орлоготой гэсэн үг. Үндсэндээ миний 10 ширхэг гидропоник систем 15 м.кв хэмжээтэй жижиг өрөөнд л багтана.

Надад ажилчин хэрэггүй. Би өдөр бүр ургац авахын тулд өдөрт 36 ш үрсэлгээ хийдэг. Өөр ямар ч арчилгаа хэрэггүй.

Гадаа хөрсөнд тариалсан ногоо шиг зэрлэг зулгаахгүй, хөрсөөр нь манахгүй, хортон шавьжнаас хамгаалахгүй, хор цацахгүй, байгалийн ган гачиг хур борооноос айхгүй, өдөр бүр услахгүй. Маш амар, ажиллагаа бага.

Үндсэн төхөөрөмжөөс 10 ширхэгийг худалдаж авахад 2,5 сая төгрөг болно. 

Харин 14 хоногт л ургацынхаа ашигаар тоног төхөөрөмжийнхөө өрийг дарна. Үр бордоо нь инээдтэй хямдхан. Бараг зарлага гардаггүй үйлдвэрлэл гэхэд болно.

Би 2021 оны 4 сард гэртээ гидропоникийг туршиж үзлээ. Эхлээд ойшоосонгүй байтал 3 хоногын дотор арай хурдан ургачихав уу даа гэсэн бодол төрөв.

Тэгээд Esse тамхиа хажууд тавиад ургалт хэрхэн явагдаж байгааг туршиж үзэхээр шийдсэн юм. Та дараах зурган дээр байгаа он сар өдрийг анзаарч байгаа байх.

Би өөрийн OPPO Find X2 Pro гэдэг гар утсаараа зураг дарсан. Зураг бүрийн доор он сар өдөр нь цаг минуттайгаа байгаа. Ийм хурдан ургана гэж санасангүй.

Үнэхээр баярламаар, гайхмаар, бахархмаар байсан шүү. 6 хоногт ингэж хурдан ургаж байгаа ургамал анх удаагаа л өөрийн нүдээр харлаа.

Гидропоник

Энд би үрсэлгээнээс эхлээд тариалж дуусгах бүх тайлбарыг хүргэлээ.

Гидропоник

Ойлгоход хялбар энгийн байгааг та зургаас хараад шууд ойлгоно. Асуух зүйл байвал 86995510 гэсэн утсаар холбогдож зөвлөгөө аваарай.

Гидропоник

Үрсэлгээ хийх саванд порлонд суулгасан үрийг соёолуулах нь илүү тохиромжтой байдаг.

Гидропоник

Усны насосыг бордоо найруулсан усанд хийнэ. Цаг тохируулагчид насосыг залгаж, тодорхой хугацааг тохируулан цахилгаанд холбоно.

Гидропоник

Гидропоник

Гидропоник

Гидропоник

Гидропоник

Гидропоник

Гидропоник

Гидропоник

Гидропоник

Гидропоник

Гидропоник

Гидропоник

Гидропоник

Гидропоник технологиор ургуулж болох шилдэг 10 ургамал.

Гидропоник гэдэг бол ургамалыг хөрсөнд биш эрдэст усанд ургуулах арга юм. Төрөл бүрийн эрдэст бодис, шим тэжээлийг тохиромжтой хэмжээгээр нь усанд уусгаж, жимс болон нарийн ногооны ургах хурдацыг нэмэгдүүлэн, арвин ургац авах шинэ төрлийн технолог юм. Энэ технологиор маш олон төрлийн ургамалыг тариалж болох бөгөөд орон сууц, балкон, хүлэмжийн аж ахуйд өргөн хэрэглэж болно. Дор дурьдсан нарийн ногоо болон жимс жимсгэнийг тариалах юм бол илүү үр дүнтэй байдаг.

1. Улаан лооль

Энэ төрлийн шүүслэг ургамал нь бага хэмжээний талбайд олон давхраар таазандаа тултал ургуулж болдог ургамалын нэг төрөл юм. Тариалагч нь улаан лоолийн хүлээн авч байгаа шим тэжээлийг хянаж, ямар ч алдагдалгүйгээр хураалт хийх таатай боломжыг мэдрэх болно. Жимслэг амт нь сайхан болохоос гадна жилийн турш тасралтгүй ургац хураан авч болно. Улаан лооль нь А, С амин дэм, фолийн хүчлийн баялаг эх үүсвэр бөгөөд зүрхний өвчин, чихрийн шижин, хорт хавдраас хамгаалах хүчтэй антиоксидант агуулдаг.

2. Шанцайны ургамал

Шанцайны ургамал нь өндөр ургадаггүй бага талбай шаарддаг тул тариалагчидийн хамгийн сайн сонголтуудын нэг юм. Анхны үр суулгасаны дараа ганц нэгхэн долоо хоногын дараа анхны ургацаа авч болдог болохоор танд илүү их урам хайрлах болно. Шанцайны ургамал нь эрүүл мэндэд нэн ашигтай ургмал бөгөөд аливаа өвчинөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй фито-шим тэжээл агуулсан илчлэг багатай гэдгээрээ давуу талтай. А, С, К витаминаар баялаг бөгөөд бие махбодийн бодисын солилцоонд зайлшгүй шаардлагатай төмөр, кальцийн магни, кали зэрэг эрдэс бодис агуулдаг.

3. Өргөст хэмх

Өргөс хэмх нь усан орчинд дуртай ургамал тул гидропоникийн аргаар ургуулахад хамгийн тохиромжтой. Харин орон зай хангаллтай байх хэрэгтэй. Өргөст хэмх нь төмөр, натри, кали, магни, кальци, цайраар баялаг бөгөөд витамин B, C, фолийн агууламжтай. Эдгээр элементүүд нь бие махбодийг холестеролоос цэвэрлэж, хөгшрөлтийн явцыг удаашруулж, бодисын солилцоог зохицуулдаг.

4. Ногоон сонгино

Ногоон сонгино тариалахдаа булцуу нь бүрэн боловсрохоос нь өмнө хурааж авах хэрэгтэй. Нэг саванд хэд хэдэн сонгино тариалаад 3-4 долоо хоног тутамд нь хураана. Ногоон сонгины найрлаганд байгаа антиоксидентууд нь ДНХ болон эд эсүүдийг гэмтэхээс урьдчилан сэргийлнэ. Ногоон сонгины C болон K витаминууд ясыг эрүүлжүүлэхэд хүчтэй нөлөөлдөг бөгөөд ханиад томуу, вирусын халдварыг эмчлэхэд үр дүнтэй. Мөн B болон A витамин агуулсан байдаг.

5. Амтат чинжүү

Амтат чинжүү нь улаан лоольтой төстэй нөхцөлд ургадаг бөгөөд шөнийн цагаар агаарын температурыг нэмэгдүүлж, өдрийн цагаар агаарын температурыг бууруулдаг. Чинжүү нь таны хоолонд амт, үнэр нэмээд зогсохгүй илчлэг багатай, витамин, шим тэжээл ихтэй байдаг.

А, С амин дэмээр баялаг бөгөөд эслэг, фолийн хүчил, калийн маш сайн эх үүсвэр тул өвчин эмгэгийн эсэргүүцэх шинж чанар өндөр байдаг.

6. Бууцай

Бууцай нь бусад навчит ногоотой адил гидропоник системд сайн ургадаг. Та бууцай тариалбал хурдан ургадаг бөгөөд ургац сайтай байдаг.

Бууцай нь антиоксидант шинж чанараараа алдартай, эрүүл ногоон навчит ургамал юм. Уураг, төмөр, витамин, эрдэс бодисоор хангах гол ургамалын нэг юм. Бууцай А, С, К, Е витаминууд болон фолийн хүчил, магни, зэс, цайр гэх мэт эрдэс бодис хамгийн ихээр агуулсан ногоон навчит ургамлын төлөөлөл юм. Зүрхийг хамгаалах, холестеролыг бууруулах, хоол боловсруулалтыг сайжруулах, хөгшрөлтийг багасгах үйлчилгээтэй бөгөөд төмрийн баялаг эх үүсвэрээр хангана.

7. Гүзээлзгэнэ

Гүзээлзгэнэ чийглэг нөхцөлд ургах дуртай ургамал тул гидропоник нөхцөлд сайн ургана. Хөрсөнд ургуулсан жимснээс хамаагүй том жимс ургуулах бөгөөд жилийн турш шинэ ургац хураан авна. Гүзээлзгэнэ нь антиоксидант, дархлаа сайжруулдаг витамин С-д агуулагддаг бөгөөд холестерол болон цусны даралтыг бууруулахад тусалдаг.

7. Нэрс

Нэрс нь хүчиллэг хөрсөнд сайн ургадаг тул гидропоникийн нөхцөлд илүү тохиромжтой. Агууламж, шим тэжээлийг хянах нь илүү хялбар бөгөөд илүү том, эрүүл ургац өгөх болно. Нэрс нь тархи, мэдрэлийн системийг хамгаалдаг антиоксидант ихтэй гэдгээрээ алдартай. Эдгээр нь эрүүл биед шаардлагатай антиоксидант, витаминаар хангадаг хамгийн өндөр жимсний нэг юм.

8. Лаврын навч

Лаврын навч нь маш их түгээмэл хэрэглэгддэг хоол амтлагч ногоо бөгөөд бага арчилгаа шаардагддаж, гайхалтай ургац өгдөг. Лавар нь хоолны амт, үнэрийг сайжруулахаас гадна эрүүл мэндэд маш олон төрлийн ашиг тусыг өгдөг. Судалгааны үр дүнгээс харахад лаврын навч нь үрэвсэл, хаван багасах ба антиоксидант ихтэй, хөгшрөлтийг үүсгэдэг чөлөөт радикалуудаас хамгаалдаг.

9. Кориандер

Кориандер бол маш сайн ургамал бөгөөд ердөө 4 долоо хоногт бүрэн боловсрох бөгөөд зуны цагт 2-3 удаа ургац хураах боломжтой. Үүнд тусгай шаардлага шаардагддаггүй бөгөөд гэрэл сайтай байх тусам хамгийн их ургац өгөх болно Кориандер нь хамгийн түгээмэл хоол амтлагчийн нэг бөгөөд эрүүл мэндэд олон талын ашиг тустай гэдэг.

10. Жижиг байцаа

Гидропоникийн системд ургуулж байгаа ургамалын өндөр нь 30 см-ээс хэтрэхгүй байвал сайн байдаг. Жижиг байцаа 25 хоногт ургадаг.

Энд би үйлдвэрлэгчийн зөвлөснөөр гидропоникт ургуулж болох өндөр үр ашигтэй ургамалуудын танилцуулгыг орууллаа. Танд цаашид үрийг нь Хятадаас хямд үнээр оруулж болох боломжыг бодолцон үзэж хятад нэртэй нь үзүүлсэн болно.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ