Гахайн аж ахуйн хамгийн чухал тоноглол бол гахай бордох, тэжээх байр юм. Энд танилцуулж байгаа байр нь бат бөх, даац сайтай бөгөөд үл зэврэх төмрөөр үйлдвэрлэсэн тул гахайн эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн юм. Угсрахад хялбар бөгөөд шилжүүлэн зөөвөрлөж болно.

Шалавчууд нь гахайн хөл гэмтээхгүй бөгөөд ялгадасыг зайлуулах нүхтэй. Үүнээс гадна гахайн дулаан хэвтэртэй тул жин алдах, тураалд орох, тохь тух алдагдахгүй. Хашлаганд байрлуулж байгаа гахайнууд нь идэш тэжээлээ бүрэн идэх боломж бүхий тэжээлийн онгоцтой.

Олон жилийн туршилт ажиглалтын үндсэн дээр гахайн аж ахуйд нэн тулгамдсан асуудлуудыг ухаалгаар шийдсэн зохиомжтой тул үйлдвэрлэлийн өндөр үр ашиг өгч чадна.

Гахай тэжээх байр

Гахай тэжээх байр

Үнэ: 3500 юань (Иж бүрэн тоноглолын хамт)

Нэг ширхэг хуванцар шалавч нь 1,1м х 0,6м хэмжээтэй бөгөөд нэг бүр нь 170 юань үнэтэй.

(Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.)

Гахайн аж ахуйд хэд хэдэн төрлийн тоноглол байдаг. Үүнд:

  1. Гахай тэжээх байр
  2. Гахай бордох хашлага
  3. Гахай үржүүлгийн байр

Эдгээр байрнууд нь гахайн аж ахуйн үндсэн тоноглол болдог.

Гахайн байр

1. Гахай тэжээх байр. Энэ нь эхээс нь салгасан торойнууд болон өсгөж торниулж байгаа гахайг тэжээнэ. Нэг байранд ижил насны 10 гахайг байрлуулна. Дулаан хэвтэр бүхий энэ байр нь ялгадас зайлуулах дэвсгэртэй тул гахайны эрүүл саруул торних нөхцлийг сайн бүрдүүлсэн.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцаарай.

Гахайн байр

2. Гахай бордох хашлага. Энэ нь хээлтэй мэгж, бодон болон нядалгаанд орох гэж байгаа гахайг тэжээж бордоход ашиглана. Гахай бүрт өөрт нь тохирсон тэжээл өгөх, эмчилгээ сувилгаа хийх, тусгай тэжээлээр тэжээхэд тохиромжтой. Захиалагч өөрийн хүсэлтээр хэдэн ч эгнээ байр захиалж болдог.  

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцаарай.

Гахайн байр

3. Гахай үржүүлгийн байр. Энэ нь шинээр төрсөн торойг эхтэй нь хамт бойжуулахад энэхүү байрыг ашиглана. Торойн эрүүл өсөн бойжих нөхцлийг хангах үүднээс тусгай дулаан инкубатортой бөгөөд болон мэгжний эрүүл мэндийг сайжруулж, тав тухтай байх нөхцлийг нь хангахын тулд тусгай инфра улаан туяаны халаалтын төхөөрөмжтэй. Энэхүү туяны нөлөөгөөр шинээр төрсөн эх мэгж хурдан тамир тэнхээ нөхөж, сүүний гарц нь нэмэгддэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцаарай.

Гахай тэжээх байр

Гахай тэжээх байр

Гахай тэжээх байр

Гахай тэжээх байр

Гахай тэжээх байр

Гахай тэжээх байр

Гахай тэжээх байр

Гахай тэжээх байр

Гахай тэжээх байр

Гахай тэжээх байр

Гахай тэжээх байр

Гахайны тэжээллэг, арчилгаа, маллагаа, үржлийн ажлыг зөв сайн зохион байгуулж чадвал хамгийи их ашиг шим өгөх чадвартай салбар юм. Гахай ашиг шим арвинтай, жилд нэг үндсэн мэгжээс 10-12 түүнээс дээш торой авах ба жилд 2 төллүүлснээр 20 гаруй торой хүлээн авч, 18-аас доошгүй торой бойжуулах боломжтойг манай гахайчдын туршлага харуулж байна.

Гахай дунджаар 114 хоног хээл тээж, жилд 2 удаа төллөж чадна. Торой эхээс 0.8-1.3 кг жинтэй төрж, 2 сартайдаа 11-14 кг, 4 сартайдаа 27-35 кг, 8-9 сартайдаа 80-90 кг жинд хүрнэ.

Иймээс нэг үндсэн мэгжнээс жилд амьдын жингээр 1.2-2.2 тонн мах үйлдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл дунджаар 50 кг жинтэй 36-40 хоньтой амьдын жингээр тэнцэнэ.

Гахай төрөл бүрийн тэжээлийг сайн ашиглах бөгөөд бордооны гахай 1 кг амьдын жингийн нэмэгдэлдээ 3.5-5.0 тэжээлийн нэгж зарцуулна. Гахайн нядлагын гарц нь 70-72%, түүнчлэн эрчимтэй бордсон гахайных 80-85% байдгаас гадна мах нь илчит чанар, шингэц сайтай. Өөх тос нь бага царцдаг ба хүний биед тохиромжтой.

Гахайн биологи. аж ахуйн онцлог. Гахайн биологи аж ахуйн онцлог нь төлөрхөг чанар, түргэн өсөлт, тэжээл нөхөх чадвар, нядлагын гарц, тэжээл боловсруулах чадвараар тодорхойлогдоно.

Төлөрхөг чанар. Гахайн тоо толгойн өсөлтийг тодорхойлдог гол үзүүлэлт бол төлөрхөг чанар юм. Энэ нь нэг мэгжнээс төрсөн торойн тоогоор тодорхойлогдох бөгөөд тухайн жилд төллүүлэх тоо, хээл тээх хугацаа, торойн төрөх үеийн жин, торойг эхээс ялгах хугацаа, мэгжний тарга хүчнээс ихээхэн хамааралтай байдаг.

Мэгжний төлөрхөг чанар нь гахайн үүлдэрлэг байдлаас хамаарч дундажаар 8-16 торой байна.

Түргэн өсөлт. Гахайн махны өөрийн өртгийг хямдруулахад түргэн өсөх чадвар шийдвэрлэх ач холбогдолтой байдаг. Түргэн өсөлт нь хоногт нэмэгдэх жингээр тодорхойлогдох боловч, нас, хүйс, үүлдэр, тэжээлийн хэмжээ, чанар, гахайг тэжээж бордох технологи, гахайчдын туршлага зэргээс шалтгаална.

Тэжээл, арчилгааны өнөөгийн нөхцөлд бордооны гахайг 6-7 сартайд нь дунджаар 80 кг амьдын жинд хүргэж байвал гахайн аж ахуйг ашигтай ажиллуулах боломжтой юм.

Тэжээл нөхөх чадвар. Хоногт нэмэгдэх 1 кг жин тутамд зарцуулсан тэжээлийн нэгжээр гахайн тэжээл нөхөх чадварыг тооцно. Түргэн өсөлттэй үүлдрийн өсвөр насны гахайг бэкон буюу махны кондици хүртэл бордоход 1 кг жингийн нэмэгдэлд 3.5-4.0 тэжээлийн нэгж зарцуулна.

Нядлагын гарц. Үүлдэр. нас хүйс. тарга хүч зэргээс шалтггаалан нядалгын жин гарц өөрчлөгдөнө. Нядлахын өмнөх жинг гулуузны жинтэй харьцуулан нядалгын гарцыг тодорхойлно. Сүүлийн үед нядалгын гарцыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ цэвэр махны эзлэх хувийг дээшлүүлэхэд их анхаарах болжээ.

Тэжээл боловсруулах чадвар. Гахай нь ургамлын болон амьтны гаралтай аль ч тэжээлийг сайн боловсруулан шингээж чадна. Биологийн энэхүү онцлогийг ашиглаж, гахайг хүнсний үйлдвэрийн пиво, архи, гурилын үйлдвэрийн шаар, томоохон зоогийн гаэрын хаягдал, хүнсний ногоо, үр тарианы хаягдлаар тэжээн бордож болох боловч, гахайн фермийн хүчин чадлыг бүрэн ашиглах, гахайн аж ахуйг үйлдвэрийн аргаар хөгжүүлэхэд заавал тэжээлийн цех, үйлдвэр хөгжүүлэх шаардлагатай.

1-р бүлэг. Гахай үржүүлгийн үндэс

Үржлийн гахайг шилж сонгох арга

Сүргийн дотроос байгаль-эдийн засгийн тодорхой нөхцөлд зохицсон шилмэл гахайг сонгон авч системтэй үржүүлж, өндөр ашиг шимтэй гахай бий болгох, тэдгээрийг өсгөн олшруулах, нийт сүргийн чанарыг сайжруулахад шилэн сонголтын үндсэн зорилго оршино.

Гарал, үүслээр сонгох. Гахайг гарал үүслээр үнэлэхдээ удам угсаанд оролцсон цөөн тооны шилмэл гахайн үржлийн чанараар бус, тухайн удам угсаанд багтсан бух гахайн үржлийн чанарыг харгалзан үзнэ.

Үржлийн гахайн удам угсааг үнэлэхдээ ойр төрлийн дараах бүлгүүдэд шинжилгээ хийнэ. Үүнд:

  1. Эцэг эхийн чанар
  2. Эцэг эхийн ураг төрлийн чанар
  3. Үр төлийн чанар зэргийг үнэлнэ.

Үржлийн гахайн удам угсаа сайн байна гэдэг бол эцэг эхийн удам угсаанд гахайн үүлдрийн үндсэн хэвшлийг хадгалсан, арвин ашиг шимтэй гахай олон байна гэсэн ойлголт мөн. Өөрөөр хэлбэл эцэг эхийн удам бий болсон тэр үөэс эхлэн хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог зөв тогтоож, харилцан шүтэлцээ бүхий үндсэн шинж тэмдгүүдийн удамшлыг улам тогтвортой болгон, ашиг шимийн хэмжээ, чанар сайжирч ирсний тод баримт мөн.

Галбираар шилэн сонгох. Гахайг галбираар үнэлэх үндсэн зарчмыг авч үзьө. Үүнд:

1. Галбирын ямар нэг согог аль ч төрлийн гахайд тохиолдоно. Гахай үржүүлэгчид галбирын өчүүхэн гажиг согогийг хайж, тэрхүү малын үржлийн үндсэн чанарыг орхигдуулахгүй байх шаардлагатай.

2. Биөийн хэсгүүдэд үнэлгээ өгөхдөө нэгийг нөгөөгөөс тусгаарлан үнэлж болохгүй. Биеийн хэсгийн зарим нь удамшлаас хамааралтай байхад, нөгөө нь тэжээл, арчилгаанаас нөлөөлж байдаг. Мөн түүнчлэн нас дагаж биеийн хэсгүүдэд өөрчлөлт гарч байдгийг мал зүйч нар санаж байх хэрэгтэй.

3. Үржлийн гахайн галбир нь үүлдрийнхээ хэвшлийг аль хэр илэрхийлж байгаагаар тодорхойлогдоно. Хэрэв үүлдрийн хэвшил ба үндсэн шинж тэмдгүүд бүрэн илэрч чадаагүй бол галбирын үнэлгээг бууруулах буюу үржлийн сүргээс гаргаж болно. Гэвч ямарваа нэгэн үүлдэр дан нэг хэвшлийн байдаггүй тул тодорхой удам угсаа бүхий эцэг эхийн удмууд өвөрмөц шинж тэмдгийг агуулахаас гадна үүлдрийн ерөнхий шинж тэмдгийг хадгалсан байвал зохино.

4. Шилэн сонголтын үндсэн дээр тохируулан сонголтыг явуулна. Ижил согогтой бодон, мэгжийг хээлтүүлгэнд оруулж болохгүй. Тохируулан сонголтыг явуулах үедээ бодон, мэгж тэр үүлдрийн хэвшлийн шинж тэмдгийг сайн хадгалж чадсан, бие махбодын үндсэн хэсгүүд хоорондоо зөв зохицож байвал тэдгээрийн галбирын зарим согогыг анхааралдаа авахгүй байж болно.

Гахайн галбирын гол согогууд гэвэл уг үүлдрийнхээ хэвшилд эс тохирох, эмзэг буюу сийрэг бие цогцостой, догшин зан авиртай эсвэл ноомой байх, бөгсөө хаялсан, хөдөлгөөн султай байх, урт шулуун буюу хэт ээтэн хоншоор бүхий зантгар толгойтой, урт нарийхан хүзүүтэй, гүн бус хавчгар цээжтэй, хотгор нуруутай, шувтан бөгстэй, хөлийн тавилт буруу, хөхний тоо цөөн, махан дэлэнтэй, бодонгийн төмсөг харилцан адилгүй хэмжээтэй байх ээрэг юм.

Гахайн бие цогцос, галбирыг баллын үнэлгээгээр үнэлэх

Дээд ээргийн үнэлэлт Бодон Мэгж
1 Ерөнхий байдал, биеийн хэсгүүдийн зохицоо, үүлдрийн шинж арьс хялгас 25 25
2 Толгой ба хүзүү 5 5
3 Дал. сэрвээ. цээж 10 10
4 Нуруу, ууц, биеийн хажуу тал 15 15
5 Хондлой. ташаа /гуя/ 15 15
6 Хөл 15 15
7 Дэлэн, хөх 5 15
8 Бодонгийн төмсөг 10  

Гахайн бие махбодын хэсгүүд хоорондоо зөв зохицсон эрүүл чийрэг, үүлдрийн шинж тэмдгийг бүрэн хадгалсан, өргөн гүн цээжтэй, гэдрэгээ налуу бус хавиргатай, бөгсөө хаялж явдагтүй, нягт зөөлөн арьстай, өтгөн өнгөлөг хялгастай, тайван байдалтай байвал биеийн ерөнхий байдал 25 баллын үнэлгээ авна.

Толгой, хүзүү нь уг үүлдрийн хэвшилд тохирсон байвал 5 баллын үнэлгээ авна. Тодруулбал: дух нь өргөн боловч урт биш, хоншоор нь үл мэдэг ээтэн, доод эрүү нь урт буюу богино байж болохгүй. Хүзүү хоолой нь өргөн, махлаг, хэт урт буюу богино биш байхаас гадна нарийхан хүзүүтэй гахай удаан өсөлттэй байдаг. Харин богино, бүдүүн хүзүүтэй гахай өөхний хэвшил илүүтэй байна.

Гахайн дал нь гэдрэгээ налуу тавигдсан, өргөн мах дүүрэн, далны ар талаар хотгор биш, цээж нь гүн, өргөн байвал дал сэрвээ, цээж 10 баллын үнэлгээ авна. Цээжний бүслүүр биеийн уртаас 5-10 см урт буюу адил, цээжний гүн, сэрвээний өндрийн 60-65 хувьд хүрч байвал цээж сайн хөгжсөн гэж үзнэ. Хэрэв цээж хавчгар. гүн бус, дал нь босоо, далны ар талаар хотгор бодон мэгжийг үржилд сонгохгүй.

Гахайн нуруу ууц нь шулуун өргөн, биөийн хажуу бөөр тал нь урт гүн, махлаг байвал 15 баллын үнэлгээ авна. Гахайн нуруу хотгор биш. бөгтөрдүү байгаа нь чийрэг бие цогцостой байгаагийн шинж юм. Нуруу нь урт /14-16 хос хавиргатай/ байгаа нь махны чанар сайн болохыг харуулж байна. Гахайн гэдэс унжуу биш, сайн хөгжсөн байх нь хоол боловсруулах эрхтэн сайн хөгжсөний нотолгоо юм.

Гахайн хондлой урт биш. өргөн шулуун буюу үл мэдэг шувтан байхаас гадна өргөн, махлаг ташаатай байвал 15 баллын үнэлгээг авна. Ялангуяа ташаа өргөн, гуяны мах булчин нь борви хүртлээ сайн хөгжсөн байвал утсан. давсалсан сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохиромжтой гэж үздэг.

Хөл нь өргөн тавилттай, шулуун чийрэг бол 15 баллын үнэлэлт авна. Дотогшоо, гадагшаа майга, хэт ойртсон байх буюу хойд хөл урагшаа /гэдэс рүүгээ/ тавигдсаи байвал хөлийн согог гэж үзнэ. Хөлийн бэвэрхий суунги байх буюу туурай нь цуурсаи байж болохгүй. Мэгжний хөх 12 хос ба түүнээс дээш байвал зохих бөгөөд махан дэлэнтэй, дотогшоо ширгэсэн хөхтэй мэгж үржилд тэнцэхгүй. Мэгжний дэлэн хөх сайн хөгжсөн бол 15 балл.

Бодонгийн хуухнаг хэт унжсан бус, төмсөг нь адил хэмжээтэй байвал 10 баллын үнэлэлт авна. Төмсөг нь харилцан адилгүй хэмжээтэй буюу ивэрхийн шинжтэй бол түүний үнэлэлт буурна.

Түргэн өсөлтөөр шилэн сонгох. Түргэн өсөлт нь тэжээлийн төлцтэй эерэг шүтэлцээтэй байхад биеийн хэмжээ, махны чанартай сөрөг шүтэлцээтэй байдаг байна. Гахайн биеийн хэмжээ томрох тутам төллөрхөг чанар дээшилж, харин түргэн өсөлт нь буурдаг. Гэвч түргэн өсөлтийг өөхлөх процөсстой хутгаж болохгүй юм. Өөхлөх нь тэжээлийн хэвшилтэй шууд холбоотой байдаг. Өсвөр насны гахайг нар салхиид байнга байран маллагааны нөхцөлд гол төлөв хүчит тэжээлээр тэжээгээд байвал өөхлөх процөсс хүчтэй явагдана. Харин үржлийн торойг зөв тэжээж, цагийн хуваарийн дагуу бэлчээр, нар салхинд гаргаж, хоногт нэмэгдэх жинг, өсөлтийн тодорхой шатуудад 2,4.6.9.12 сарын насанд зохих хэмжээнд хүргэж чадвал түргэн өсөлтөөр шилэн сонгох бололцоо бүрдэнэ. Түргэн өсөлтийг хоногт нэмэгдэх жингээр тодорхойлохоос гадна хяналтын бордолт явуулан бордоо гүйцмэгц туршлагын гахайн махны чанар, 1 кг нэмэгдэх жинд зарцуулсан тэжээлийн нэгжээр тодорхойлно.

Биеийн хэмжээгээр шилэн сонгох. Биеийн хэмжээ, удамшлын шинж тэмдэг мөн боловч, гадны нөлөө ялангуяа тэжээлээс ихээхэн хамаарна. Үржлийн гахайг нялх байхаас иь эхлээд нас гүйцтэл зөв тэжээж, арчилвал биеийн өсөлт, хөгжил хэвийн байдлаар явагдсаар биеийн хэмжээг зөв бүрдүүлнэ.

Хэрэв өсвөр гахайн тэжээл арчилгааны нөхцөл доройтох буюу өсвөр гахайг хээлтүүлгийн нас, амьдын жинд нь хүрээгүй байхад хээлтүүлгэнд оруулснаас гахайн өсөлт саатагдаж жижгэвтэр биетэй болно. Ийм нөхцөлд үржлийн гахайг биеийн хэмжээгээр зөв үнэлж чадахгүйд хүрнэ.

Төлөрхөг чанар, торойн өсгөлүүн байдлаар шилэн сонгох. Мэгжний төлөрхөг чанарыг амьд гарсан зулзаганы тоогоор тодорхойлно. Төлөрхөг чанар болон төлийн өсгөлүүн чанар хоёр нь нэг процессын хоёр тал юм. Төлөрхөг чанар тооны үзүүлэлт мөн бол төлийн өсгөлүүн байдал чанарын үзүүлэлт юм. Төлөрхөг чанар мэгжний биөийн хэмжээтэй эерэг шүтэлцээтэй байдаг. Ураг төрлийн цус хэт ойртвоос төлийн тоо цөөрч, амьдрах чадвараа алдана. Мөн түүнчлэн хээлтүүлгийн техник ажиллагаа тэжээлийн шимт чанар зэргээс төлийн тоо, амьдрах чадвар шалтгаалах боловч төлөрхөг чанар удамшлын нэг шинж тэмдэг юм.

Төлөрхөг чанар нас дагаж өөрчлөгдөнө. Тэжээл арчилгааны сайн нөхцөлд байгаа мэгжний төлөрхөг чанар 10 удаагийн төллөлт хүртэл төдийлөн буурдаггүй. Ихэнх тохиолдолд 6 удаагийн төллөлтөөс хойш мэгжний төлөрхөг чанар буурдгийг анхаарах нь зүйтэй.

Гахайн үржүүлгийн аргууд

Үржлийн ажлыг зөв зохион байгуулах нь сүргийн чанарыг дээшлүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл бөгөөд уг ажлыг урсгалаар явуулснаар гахайн чанар буурч, ашиг шим багасна. Гахайн үржүүлгийн арга нь цэвэр үржүүлэг, эрлийзжүүлгийн арга юм.

Цэвэр үржүүлгийн арга нь нэг ерөнхий гарал үүсэлтэй нэг үүлдэр, үүлдрийн хэсэг, хэвшил, омог удмын гахайг өөр дотор нь шилж сонгож үржүүлэхийг хэлнэ.

Цэвэр үржүүлгийн аргыг дотор нь төрлийн ба төрлийн бус, удмын үржүүлэг гэж хуваана. Хэрвээ нийлүүлгийн үөийн тохироог сайн хийж, сонголтыг зөв хийвэл сүргийн чанарыг сайжруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх болно.

Үржлийн фермерүүдэд зөвхөн цэвэр үржүүлгийн аргыг хэрэглэнэ. Фермерийн үржлийн ажил нь тухайн үүлдрийн гахайг өөр дотор нь цэврээр үржүүлж, уул үүлдрийн ашиг шим, бие бялдрыг бүрэн хадгалж чадсан гахайг үржүүлэхэд оршино.

Эрлийзжүүлэг. Өөр үүлдрийн хэсэг хэвшил удмын гахайг хооронд нь нийлүүлэхийг эрлийзжүүлэг гэнэ. Ажлын зорилго чиглэлээс шалтгаалан гахайн аж ахуйд цус шингээх, цус сайжруулах, шинэ үүлдэр гаргах, хэрэгцээний эрлийзжүүлгийн аргуудыг хэрэглэнэ. Эрлийзжүүлгээр гарган авсан гахайн арчилгаа маллагаа тэжээллэгт онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

Хэрэгцээний эрлийзжүүлэг. Хэрэгцээний эрлийзжүүлэг нь ашиг шим аж ахуйн үнэт чанараар давуу. 1-р үеийн эрлийзийг гарган авч цааш нь үржүүлэлгүй шууд хэрэгцээнд хэрэглэхэд зориулагдана. Нэгэнт хэрэгцээний гахай гарган авах зорилт тавьсан учраас хоёр гурав ба олон үүлдрийн хээлтүүлэгч, хээлтэгчийг ашиглаж болно. Энэ үед хээлтэгч, хээлтүүлэгчийн гарал үүсэл ашиг шимийг харгалзан нэг бүрчлэн тохируулан сонголт хийхээс хэрэгцээний эрлийзжүүлэлтийн үр дүн шалтгаална. Хэрэгцээний эрлийзжүүлгээр гарган авсан эрлийз нь хангалттай тэжээллэг маллагаанд байсан нөхцөлд өөрийн эцэг эх чацуутан бусад торойноос өсөлт, ашиг шимээр илүү байдаг.

Гибриджүүлэг. Гибриджүүлэг гэдэг нь өөр зүйлийн амьтдыг хооронд нь нийлүүлж, үржүүлэхийг хэлнэ. Гарсан үр төлийг гибрид гэнэ. Энэ аргаар Дундад Азийн зэрлэг бодонгоор нутгийн гахайг сайжруулан, семеричений гахайг Казакстанд гаргаж авсан. Манай оронд зэрлэг бодонгоор шинэ хэвшлийн гахайг гарган аваад байна. Энэ гахай нь тэсвэр хатуужил сайтай, тэжээл бага шаарддаг. Тухайлбал:

5-р сарын 15-наас 10-р сарын 15 хүртэл бэлчээрээр маллагдаж тарга хүч сайн авч сайн чанарын алаг мах өгдөг. Жишээ нь:

Байгалийн бэлчээрийг 8 сараас 10 сар хүртэл ашиглаж байсан 3 сартай гибрид торойг 3 сар бэлчээрлүүлэхэд 29 3 кг, тэжээвэр торой 22 кг-аар тус тус нэмэгдсэн байгаа нь гибрид торой бэлчээрээр сайн таргалдгийн илэрхийлэл юм.

Гахайг ангилах, заазлах. Ангилалт гэдэг бол гарал үүсэл, галбир, био цогцос, ашиг шим, өсөлт хөгжилт, үр төлийн чанараар нэгдсэн үнэлгээ өгөхийг хэлнэ. Ангилалтын үр дүнд анги чанараар нь үржлийн ба товарын сүрэгт хувааж, тохируулан сонголтыг төлөвлөгөөтэй зохион байгуулна.

Ангилалтыг жил бүрийн 9-10 сард явуулна. Ангилалтыг мэргэжлийн мал зүйч буюу мэргэшсэн фермерүүд мэргэжлийн өндөр түвшинд зааврын дагуу явуулна. Ангилалтанд бодон, мэгж, 4 сартай торой хамрагдана. Бодон, мэгжийн өсөлтийг үржлийн тарга хүч. амьдын жин, биеийн урт, цээжний бүслүүрийн хэмжээгээр үнэлнэ. Мэгжний ашиг шимийг тодорхойлохдоо:

  1. Эхээс гарсан амьд торой
  2. Сүүлэг чанар
  3. 2 сартай үүр торойн жин ба толгойн тоог харгалзахаас гадна үрсэг байдал, зан аашийг харгалзах нь чухал.

Бодонг түүний гүймхий байдал, үр төлийн өсөлт хөгжил, тэжээл зарцуулалттай холбон үзнэ. Үржилд хэрэглэхгүй заазлагдсан торой ба хөгшин мэгж, бодонг бордоонд шилжүүлж, түргэн хугацаанд таргалуулан мах болгож худалдах нь зүйтэй.

Тохируулан сонголт. Бодон, мэгжийг гарал үүсэл, үүлдэрлэг байдал, анги чанар, ашиг шим, насны байдлыг харгалзан нэг бүрчлэн тохируулан сонголт хийхээс үржил сөлөкцийн ажлын үр дүн шалтгаална. Тохируулан сонголт бол гахайд селекц явуулах үндсэн арга юм. Тохируулан сонголтыг хувьсын ба ангийн гэсэн 2 аргаар явуулдаг.

Бодонгийн үржилт чанар. Энэ чанарыг хээлтүүлсэн мэгжний тоонд, жинхэнэ хээл авсан мэгжний тоог харьцуулах журмаар тодорхойлно.

S = ( Т+Х)*100/G

Тайлбар:

  • S - хээлтүүлэгчийн чадвар
  • Т -төллөсөн мэгжний тоо
  • X -хээл хаясан мэгжний тоо
  • G -бүх хээлтүүлсэн мэгжний тоо

Бүх гарсан торойн 60-аас дээш хувь нь үржилд тэнцэж байвал бодонг үржилд үлдээх болно.

Хээлтүүлгийн талаар. Гахайн мах үйлдвэрлэлийн 60-70 хувийг хиам, консервийн үйлдвэрийн ажиллагааг хэвийн байлгахад чиглэнэ.

Ийм учраас үндсэн мэгжийг 9 дүгээр сарын 15-наас эхлэн, 10 дугаар сарын 30-ны дотор хээлтүүлж дуусгах, байрны бололцоотой фермүүд сүрэг сэлбэх болон ашиглалтын мэгжийг 12 дугаар сараас эхлэн хээлтүүлгэнд оруулах, байрны бололцоогүй бол 3 дугаар сард сүрэг сэлбэх, ашиглалтын мэгжийг хээлтүүлгэнд оруулахаар тооцох нь тохиромжтой.

Үндсэн мэгжний 1-р ээлжийн төлөлтийн хөхүүл торойг эхээс салгасны дараа нэг сарын дотор нийт үндсэн мэгжний 50 хувийг дахин хээлтүүлгэнд оруулна. Гэхдээ амралтгүй хоёр дахь удаагаа хээлтүүлгэнд орж буй мэгжний тарга хүч нь үржлийн кондицийн хэмжээнд байвал зохино. Үүний тулд хөхүүл мэгжийг сайтар тэжээж, тарга хүнийг бууруулахгүй байх хэрэгтэй. Гахайг хээлтүүлэх 2 арга байдаг.

1. Дур зоргын хээлтүүлэг. Энэ нь 10 мэгжид бодон тавьж ороо орсон мэгжийг олж, хээлтүүлдэг арга бөгөөд тэр бүр хэрэглэх арга биш, харин гардан хээлтүүлэг нь илүү дэвшилттай арга.

2. Гардан хээлтүүлэг. Бодонгийн байрны ойролцоо 3-4 тасалгаа бүхий хээлтүүлгийн байр барина. Түүнд ороо нь илэрч буй мэгжийг авчирч, бодонд гишгүүлнэ. Мэгжний ороо нь гүйцэд ороогүй бол мэгж бодонд гишгүүлэхгүй. Ороо нь ирсэн мэгж бодонгоос зугтахгүй байдаг. Хэрэв мэгж хээлтүүлгэнд орвол түүнийг байранд нь 12-оос доошгүй цаг хашиж байлгаад, дахин хээлтүүлнэ.

Хээл авсан мэгжийг 24 цаг гадуур гаргахгүй байранд нь байлган, тэжээж услана. Ингэвээс хээл цуцрахгүй. Гардан хээлтүүлгийн үед нэг бодонд 15-20 мэгж ногдохоор бодож, мэгж бодонгийн хээлтүүлгийн тохироог хийнэ. Гэвч олон тооны мэгжийг богино хугацаанд хээлтүүлгэнд оруулах шаардлагатай үед бодонг амраах бололцоогүй болдог учир туслах бодон байлгах шаардлагатай. Ийм учраас үржлийн торой худалддаг гахайн фермд үндсэн бодон тутамд нэг туслах бодон байвал зохино

Туслах бодон нь үндсэн бодонтой нэг удмын байх нь зүйтэй. Хоёр хүртлэх настай өсвөр бодонг долоо хоногг 1-2 удаа, нас гүйцсэн бодонг 3-4 удаа гардан хээлтүүлгэнд оруулна. Хээлтүүлгийн үед бодон, мэгжийг нэг байранд хашиж, хээлтүүлэг явуулна.

Хэрэгцээний аж ахуйд хээлтүүлгэнд нэг дор хоёр бодон ашиглаж болно. Үүнд:

Мэгжийг хоёр бодонгоор хээлтүүлэхдээ анхны бодон гишгэсний дараа 10-15 минут болоод хоёр дахь бодонгоор гишгүүлнэ. 10-12 цагийн дараа бодонгийн түрүүчийн дэс дарааллыг алдалгүй давтан хээлтүүлээд, мэгжийг дээр дурдсан ёсоор байранд нь хашина. Үр төлийн амьдрах чадварыг дээшлүүлэхийн тулд нас гүйцсэн мэгжид залуу бодонг, залуу мэгжид нас ахиж буй бодонг оноох хэрэгтэй.

Өсвөр мэгжийг хээлтүүлэгт оруулах хугацааг тодорхойлох. Өсвөр охин торойг 9-10 сарын настай 120 кг-аас доошгүй жинд хүрсэн үед хээлтүүлнэ. Мэгжийн ороо 18-22 өдөрт давтагдана. Орооны үед бэлэг эрхтэн, хөх нь хөөнгөтөн томорч улайсан, бэлэг эрхтэнгээс салст шингэн ялгарна. Энэ үед тайван биш болж, тэжээлдээ дургүй, юмыг чагнах, үнэртэх шинжтэй зогсдог. Хондлойн хэсэгт гараар дарахад хөдлөхгүй зогсож, урагш түлхэн явуулах гэхэд урьдаас тулж зогсоно. Энэ үед хээлтүүлэгт оруулна.

Өсвөр мэгжийн хээлтүүлгийн зохион байгуулалт. Өсвөр мэгжид гардан зохиомол хээлтүүлэг хийх нь найдвартай. Гэхдээ хээлтүүлэх бодон төрөл, үүлдэр, ангиар зогсохгүй ашиг шимийн чиглэлээр ч өөр байвал гарах төл төдий чинээн чадавхтай байна. Өсвөр гахайг нэг ороонд 12-18 цагийн зайтай хоёр удаа хээлтүүлбэл авах төлийн тоог олшруулна.

Өсвөр мэгжийн хээл авсан эсэхийг шалгах. Өсвөр мэгж тэр болгон хээл авахгүй байж болно. Үүнд олон янэын шалтгаан байдаг. Тухайлбал:

Бодонгийн үрийн чанар муу. Өөрөө элдэв өвчтэй. Хээлтүүлсний дараа тэжээллэг, арчилгаагаар муу байлгах ээрэг. Хээлтүүлсний дараа 22-23 өдөр хүртэл орооны шинж илрэхгүй бол хээл авсан гэж үзнэ. Ороо илэрвэл дахин өөр бодонгоор хээлтүүлнэ.

2-р бүлэг. Гахайн тэжээллэг, арчилгаа, маллагаа, байрны нөхцөл.

Бодон тэжээж, арчлаж, маллах. Сүргийн ашиг шимийг сайжруулахад удам сайтай, 200 кг-аас дээш амьдын жинтэй бодон шийдвэрлэх рольтой учир өсвөр насны бодонг тэжээл, арчилгааны сайн нөхцөлд бойжуулах, ялангуяа өсвөр бодонд амьтны ба ургамлын гаралтай уургаар баялаг тэжээлийг норм ёсоор өгөхөөс гадна өдөрт 3 удаа заавал усалж байвал зохино.

Өсвөр насны бодонг 150-180 кг амьдын жинд хүргэж анхны хээлтүүлгэнд оруулна.

Нас гүйцсэн бодонгийн тарга хүч нь үржлийн кондицитай хөнгөн хөдөлгөөнтэй мах булчин нь сайн хөгжсөн байхаас гадна хэтэрхий тарган байж болохгүй.

Бодонгийн байр гэрэл гэгээтэй, хуурай (60-70%-н харьцангуй чийгтэй), тогтмол 120С градусын дулаан байвал зохино.

Бодонг аль ч улиралд бөөнөөр байлгаж, зуны улиралд зусланд гаргана. Бодонгийн зусланг мэгжний байрнаас 2-3 км зайтай, ноёлох салхины дор байрлуулна.

Бодонг намагтай газар байнга бэлчээвэл туурай нь сунадаг учир зусланг намагтай газар барьж болохгүй.

Өвлийн улиралд бүх насны бодонг дулаан байранд байлгаж, салхи шуургагүй өдөр зузаан хэвтэр бүхий саравчинд 2-4 цаг гаргаж, нарлуулна.

Зусланд байгаа бодонг өглөө. оройн сэрүүнд бэлчээрт гаргаж, үдийн жин халуунд сүүдэртэй саравчинд байлгаж , өдөрт 3 удаа услах.

Бодонг хээлтүүлгийн үед өдөрт 3 удаа. хээлтүүлгийн бус үед 2 удаа тэжээнэ.

Хээлтүүлэг эхлэхээс сарын өмнө бодонд хошуу ба бог будаа, улаан лууван, шингэн сүү, өндөг өгч эхэлнэ.

Бодонгийн тарга хүчийг шалгах. Тарган бодонг үржлийн кондицид оруулахын тулд удаан хугацаагаар гадуур явуулах, хоолны журмыг алдагдуулахгүйгээр тэжээлийн хэмжээ нормыг багасгах, үржлийн кондицид хүрээгүй бодонгийн тэжээлийн нормыг ахиулах, өдөрт 2 удаа тэжээж байсан бол 3 удаа тэжээх хэрэгтэй. Тэгэхдээ гадуур гаргахгүйгээр байранд байнга байлгаж болохгүйг анхаарах хэрэгтэй.

Бодонгийн нас. Амьдын жинг харгалзан тэжээлийн жор зохиохдоо дор дурдсан норм баримтлана.

Бодонгийн тэжээлийн норм

Бодонгийн нас 2-оос дээш настай бодон
амьдын жин 250-300 кг
2 хүртэлх насны бодон,
амьдын жин 180-200 кг
Хээлтүүлэг Хээлтүүлгийи бус үед Хээлтүүлгийн үед Хээлтүүгиийн бус үед Хээлтүүлгийн үед
Тэжээлийн нэгж 3.8 4.8 3.0 4.8
Шингэх протейн (гр) 456 648 463 648

Бодонгийн тэжээлийн жор (Шимт чанараар)

  Өвлийн улирал Зуны улирал
Хүчит тэжээл 80-85 85-90
Дарш 5-10 -
Өвсний гурил 5 -
Ногоон тэжээл - 10-15
Амьтны гаралтай тэжээл 5-10 5-10

Бодонг зуны улиралд (таримал) бэлчээрт гаргаж байх бөгөөд өвлийн улиралд дарш өгөх хэрэгтэй.

Хоногт зарцуулах тэжээлийн 80-85 хувьд нь хүчит тэжээл (улаан буудай, арвай. хошуу будаа) өгнө.

Сувай, хээлтэй мэгжийг тэжээж арчлах. Сүүтэй мэгж хөхүүл үедээ тарга хүчээ 20-30 хувиар алддаг учир хээлтүүлгэнд оруулах мэгжний тарга хүчийг үржлийн кондицид хүргэх шаардлагатай.

Торойг эхээс салгасны дараа мэгжний тарга хүчийг нэмэгдүүлэхэд зориулан уургаар баялаг тэжээлээр тэжээнэ. Үүнд:

Мах, ясны гурил, вандуй, хивгийг аажмаар нэмэгдүүлэн өгч, тарга хүчийг нэг сарын дотор хэвийн хэмжээнд хүргэх хэрэгтэй.

Сувай мэгжийг нар, салхинд гаргахгүй байранд хашиж тэжээх буюу тэжээлийн нормоос хэтрүүлэн тэжээж, хэт таргалуулж болохгүй.

Хэт тарган мэгж хээл авахгүй. Хээл авсан ч цөөн тооны жижиг торой гаргана.

Хээлтэй мэгжийг нэг байранд олноор байлгаж болохгүй. Хэрэв байрны хүрэлцээгүйгээс болж, хээлийн эхний хагаст нэг байранд 2-3 мэгж байлгахад хүрвэл тэжээлийн онгоц хүрэлцээтэй байх өстой.

Хээлийн 2-р хагаст хээлтэй мэгжийг тус тусын хашлагад оруулна.

Хээлтэй мэгжийг жижиг хаалгаар ширүүн хөөж. шахцалдуулан гаргаж болохгүй. Мөн түүнчлэн хээлтэй мэгжид хөгцөрч, ялзарсан тэжээл өгөх, 1-2 хоног усаар тасалдуулж байгаад гэнэт хүйтэн усаар услах, хүйтний улиралд дулаан хэвтэргүй байранд байлгах зэргийг шууд хориглоно. Энэ горимыг алдагдуулбал мэгж хээл хаяж болно.

Төллөх шахсан мэгж тайван байдлаа алдаж. хэвтрээ новшлож үүр засч эхлэнэ. Хөхийг нь шувтрахад сүү гарч эхэлбэл. Тэрхүү мэгжийг байранд нь хашиж, хэвтрийн өвс сүрлийг зузаална. Төллөх болсон мэгжний тэжээлийг аажмаар багасган шингэлнэ. Гахайчин мэгжнийхээ дэлэнд иллэг хийх, дуугаа таниулах, биедээ дасгах хэрэгтэй.

Төллөсөн мэгжид өтгөн тэжээл өгч болохгүй. Өтгөн тэжээл өгснөөс болж, сая төллөсөн мэгж халуурч, торой нь чацга алдана. Төллөсний дараа 7 хоног дотор тэжээлийг аажмаар өтгөрүүлэн хэвийн байдалд оруулна.

Өсвөр мэгжийн тэжээлийн жор (өдөрт нэг толгойд кг-аар)

Амьдьн цул (кг) Хүчит тэжээлийн хольц Шүүстэжээл (манжин. лууван. төмс г.м) Царгас. хушаангарын өвс
15-25 1.2-1.4 1.0-1.2 0.2-0.3
25-40 1.5-1.7 1.2-1.5 0,.3-0.4
41-50 1.8-2.0 1.5-2.0 0.4-0.5
51-60 2.1-2.2 2.0-3.0 0.4-0.5
61-70 2.0-2.2 3.0-3.5 0.4-0.5
71-60 2.0-2.1 3.5-4.0 0.5-0.6
81-90 2.1-2.3 4.0-4.5 0.5-0.6
91-100 2.2-2.4 4.5-6.0 0.5-0.6
101-120 2.3-2.4 5.0-5.5 0.5-0.6
121-130 2.3-2.4 5.5-6.0 0.6-0.7

Хээлтэй мэгжийн тэжээллэг. Хээл авсан өсвөр гахайг хэдэн сарын настай. Хээл байгаагаас хамааруулж тусгай нормоор тэжээнэ. Хээлийн эхний үө 2 сарын хугацаатай байна.

Хоёр хүртэл настай мэгжийг хээлийн нэгдүгээр үед тэжээх жор

Амьдын цул кг Хоногт нэг толгойд өгөх
Өвсний нунтаг (кг) Төмс. манжин ногооны хаягдал (кг) Хүчит тэжээлийн хольц (кг) Давс (гр) Шохой (барилгын) (гр)
100-120 1.0-1.1 6-7 1.0-1.4 32 20
120-140 1.0-1.2 6-7 1.2-1.5 35 25
140-160 1.0-1.5 6-8 1.4-1.6 40 30
160-180 1.0-1.5 7-9 1.5-1.7 40 35
180-200 1.2-1.5 8-10 1.6-1.8 45 40

Хээлтэй мэгжийг тэжээллэгийн муу нөхцөлд байлгавал хээлийн эхний үед нилээд тооны үр хөврөл сөнөх ба үр зулбаж, төлийн хэвийн хөгжилд ч муу нөлөө үзүүлж болно. Ялангуяа хээлийн 2 дугаар үед муу тэжээвэл төлийн өсөлт удааширч жин багатай, сул дорой биетэй зулзага гаргана. Заримдаа үхсэн буюу хэвийн биш төл ч гаргаж болно. Иймээс тэжээлийн жор нормыг хатуу баримталж тэжээх хэрэгтэй.

Хээлийн хоёрдугаар хагаст тэжээлийн жоронд орсон бүдүүн, шүүслэг тэжээлийн хэмжээг багасгана.

Хээлтэй мэгжийн арчилгаа. Хээлтэй мэгжийг өдөр бүр байрнаас нь гаргаж зугаалуулж байх хэрэгтэй. Хэт туранхай буюу таргалуулсан мэгж сул дорой зулзага гаргадаг. Хээлтэй мэгжийн таргыг хээлийн хугацаан дахь жингийн нэмэгдлээр хянан тохируулж болно. Мэгж хээлийн хугацаанд өөрийн жингээ 40-50 кг нэмэгдүүлдэг. Мэгжийг зугаалуулах хугацаа бэлчээрийн чанараас хамаарна. Мэгж хүрэлцээтэй бэлчээрт 40-60 минут идээшилдэг. Бэлчээр хүрэлцээгүй байвал 2-4 цаг бэлчээнэ. Ямарч нөхцөлд мэгж газрыг ухаж эхлэх шинж гарсан үед зугаалгыг зогсооно.

Хоёр хүртэл настай мэгжийг хээлийн хоёр, гуравдугаар үеийн тэжээх жор

Амьдын цул Хоногт нэг толгойд өгөх норм
Өвсний нунтаг Ногооны хаягдал Хүчит тэжээлийн хольц Амьтны гаралтай тэжээл Давс Шохой (барилгын)
Хээлийн хоёрдутаар сард
100-120 кг 1.0-1.2 гр 6-7 кг 1.2-1.5 гр 100-200 гр 35 гр 25 гр
120-140 кг 1.2-1.5 гр 6-8 кг 1.2-1.6 гр 100-200 гр 40 гр 30 гр
140-160 кг 1.2-1.5 гр 7-9 кг 1.3-1.6 гр 100-200 гр 45 гр 35 гр
160-180 кг 1.3-1.6 гр 8-9 кг 1.3-1.7 гр 100-200 гр 50 гр 40 гр
Хээлийн гуравдугаар сард
120-140 кг 0.5-0.6 гр 4-5 кг 2.0-2.2 гр 200-300 гр 40 гр 30 гр
140-160 кг 0.5-0.6 гр 5-6 кг 2.1-2.3 гр 200-300 гр 45 гр 35 гр
160-180 кг 0.5-0.6 гр 6-7 кг 2.3-2.5 гр 200-300 гр 50 гр 40 гр

Тайлбар: 1. Хоёроос дээших насны хээлтэй мэгжид дээрх нормыг 20%-иар багасгаж өгнө.

2. Амьтны гаралтай тэжээлд мах ясны ба цусны гурил, загасны хаягдал орно. Бэлчээр ашиглах бололцоогүй аж ахуйн нөхцөлд нэг толгойд 10-12 кг ногоо хадаж өгөх ба сүү цагаан идээний хаягдал 2 литр хүртэл өгвөл сайн.

Хөхүүл мэгжийн тэжээллэгийн онцлог. Мэгж төллөж байх үедээ өөрийн биеэс төлийн устай хамт шингэн ихээр алдаж цангасан байдаг. Ийм учраас байранд +100С доошгүй бүлээн, цэвэр ус тогтмол байлгах хэрэгтэй. Төллөсөн үед буюу төллөсний дараа ус дутагдвал зулзагаа ч идэж болно. Цаашилбал биеийн эрүүл мэнд муудаж, сүү ялгаруулах явц гэнэт багасахад хүрнэ.

Мэгж төллөсний дараа чацга алдаж болно. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд тэжээлийг зөв тохируулах хэрэгтэй. Төллөсөн эхний өдөр уснаас өөр тэжээл өгөхгүй байж болно. Дараа өдрөөс нормт тэжээлийн 2/3-д бодож овъёос хэвэгний хольцыг шингэн зутан хэлбэрээр зуурч өгөөд, цаашид тэжээлийн нормыг аажмаар нэмэгдүүлж, төллөсний дараа 6-7 өдөр болоход хөхүүл мэгжийг тэжээллэгийн бүрэн нормд шилжүүлнэ.

Хөхүүл мэгжийг тэжээллэгийн бүрэн нормд дээрх хугацаанаас эрт шилжүүлбэл сүү ялгаруулах ажиллагаа нэмэгдэж, зулзага эхний өдрүүдэд сүүгээ хөхөж барахгүй учраас дэлэн өвчилж болно.

Хөхүүл мэгжний сүүлэг чанарыг сайжруулах, тарга хүчийг хадгалах, зулзага бүрийн өсөлт, бойжилтыг хангах зорилгоор тэжээллэгийг зөв тохируулна.

Арваас дээш тооны зулзагатай хөхүүл мэгжинд тэжээлийн нормыг зулзага бүрд 0.4 тэжээлийн нэгж. 50-60г шингэн протейн. Зг кальци, давс, 2г фосфор, 5 мг каротин байхаар тооцож өгөх ба арваас доош тооны зулзагатай бол зулзага бүрд дээрх хэмжээгээр багасаж өгнө.

Хөхүүл мэгжийн тэжээлийн жор өвлийн улиралд шимт чанарын бүрэлдэхүүнээр 50-60% хүчит тэжээл, 30-40% шүүст тэжээл, 10-15% өвсний гурил ногоо байх шаардлагатай.

Хөхүүл мэгжид төмсийг заавал чанаж өгөх ба үндэс үртэн (манжин. лууван)-г түүхийгээр жижиглэн өвсний нунтаг, ногоог чанахгүйгээр өгнө. Мэгжийн сүүлэг чанарыг сайн байлгахын тулд шингэн сүү хоногт 3-5л буюу 200-400г мах ясны гурил чанаж өгнө.

Өвлийн улиралд хөхүүл мэгжийг хоногт тэжээх барагцаалсан жор

  • Өвс ногооны нунтаг 1 кг
  • Чанасан төмс 5 кг
  • Үр тарианы хольц 3 кг
  • Шингэн сүү бусад хаягдал 4л
  • Давс 50г
  • Шохой 15г

Хөхүүл мэгжийг хоногт 2-3 удаа нойтон зуурмаг (атгахад гарын салаагаар гоожихгүй) байдалтай тэжээлээр тэжээнэ. Мэгжийг тэжээж, усалсны дараа 10-15 минут байранд нь оруулахгүй гадуур гүйлгэхэд өтгөн, ялгадсаа гаргадаг тул мэгжийн байр, хэвтэр цэвэр хуурай байх ба энэ нь байрыг цэвэрлэж, зулзагыг тэжээхэд тохиромжтой байх хэрэгтэй.

Хөхүүл мэгжийн маллагаа. Мэгжийг төллөөд 4-5 хонсны дараа байрнаас гадагш, харин зуны улиралд зулзагатай хамт гаргаж байна. Мэгж хөхүүл үөдээ сайн арчилгаа аль болох зөөлөн, эелдэг харьцахыг шаардана. Мэгжийг түргэн хөөх, хашгирч орилох, цохих явдал гаргаж болохгүй. Энэ нь мэгжийн эхсэх чанарт муугаар нөлөөлнө.

Мэгжийн биеийг байнга цэвэрлэж, дулаан цагг тогтмол угаах хэрэгтэй. Ялангуяа дэлэн хөхийг сайн арчих, иллэг хийх нь цусны эргэлтийг сайжруулах дэлэнд иллэг хийх нь сүүний гарцыг нэмэгдүүлдэг.

Мэгж төллүүлэх ба зулзагыг арчлах

Хүйтний улиралд төллөлт эхлэхээс 15 хоногийн өмнө байрны дулааныг тогтмол хэмжээнд байлгахын тулд байрыг тогтмол дулаантай болгосон байна.

Задгай сүрэл дэвсэх бол сүрлийн гуурсны цан хүүргийг заавал арилгах шаардлагатай. Задгай сүрлээ дулаан байранд оруулж, 3-5 хоног хатаасны дараа хэвтэрт ашиглана.

Гуурсандаа цан хүүрэгтэй сүрэл дэвсвэл, нялх торой доороосоо хайрагдаж чацга алдана. Төллөх байрны бүх хашлагыг шохойдож ариутгах, уурын янданг хэвийн ажиллагаатай байлгахаас гадна гахайчин бүр эмийн сантай, торой хүлээн авах хайрцагтай байх хэрэгтэй.

Нэг үүрийн хөхүүл торойд эрдэс ба бусад тэжээл өгөхөд зориулан тэжээлийн онгоц бэлтгэх хэрэгтэй.

Гахайн байранд хар, улаан шороо (100-150 кг), шохойн шаар (10- 20 кг), ясны нунтаг үнс (1-2 кг). хусны нүүрс (10-15 кг) бэптгэнэ.

Мэгж төллөж байгаа үед байранд гэнэт дуу чимээ гаргах, гадны хүн оруулахыг хориглоно. Энэ горимыг алдаглуулбал төллөлт саатагдана.

Тайван нөхцөлд 1-3 цагийн дотор төллөлт явагдаж дуусна. Төллөлт удаашрах төлөвтэй болбол түрүүчийн гарсан торойг эхэд нь хөхүүлэх хэрэгтэй.

Торойг эхээс гармагц хоншоор чихний орчмыг тусгай бэлтгэсэн даавуугаар хуурай болтол арчаад хуурай сүрэл бүхий хайрцагт хийнэ.

Торойн хүйг түүний хэвлий талаас дөрвөн хуруу зайтай хайчилж, иодын хүчтэй уусмал түрхэж ариутгана.

Төллөлт дууссаны дараа эхийн хагийг тусгай нүхэнд хаяад, мэгжний биеийн хойд хэсгийг бүлээн усаар угааж, байраа цэвэрлэсний дараа торойгоо эхэд нь тавина. Торойг амлуулахын тулд хөхний бөглөөг гаргах, жижиг бахь буюу хямсаагаар торойн соёог тайрна.

Хөхүүл мэгжийг усаар хэрхэвч тасалдуулж болохгүй. Мэгж хээлээ 114-116 хоног тээнэ. Хээлтэй мэгжийг хээлийн 2 дах сараас төллүүлэхэд бэлтгэнэ. Энэ үед мэгжийн хэвлийн дахь төлийн өсөлт хамгийи хурдан явагддаг учраас энэ үеийн тэжээллэг маллагаа сайн байвал эхээс гарах зулзаганы жин, эрүүл мэнд сайн байдаг. Иймээс тэжээлийн жорын найрлагад протейн хангалттай байх шаардлагатай. Иймд үр тарианаас гадна вандуй буурцагт ургамлын үр, амьтны гаралтай тэжээл буюу мах, яс, загасны гурил хоногт 150-200г буюу шингэн сүү 2 литр хүртэл бусад тэжээлтэй зуурч өгнө.

А, В бүлгийн витаминаар хангахын тулд үндсэн үрт тэжээл дээр нэмж өвсний гурил, лууван, дарш, улаан буудайн хэвэг, зуны цагт ногоо хадаж өгнө.

Д витамины шаардлагад загасан тос өгөх буюу гадагш агаарт тогтмол гаргаж байх хэрэгтэй.

Эрдэс бодисын шаардлагыг хангахын тулд барилгын шохой, хоолны давсыг өдөр бүр нэг толгойд 10-20 гр-аар бодож өгнө. Мэгжийг чийглэсэн (атгаж үзэхэд гарын салаагаар гоожихгүй) тэжээлээр хоногт 2 удаа, багтаамж хэмжээ ихтэй тэжээл өгвөл 3 удаа тэжээнэ. Мэгжийг +100С доошгүй бүлээн усаар услана.

Мэгжийг төллөхөөс 4 хоногийн өмнө ходоод гэдэсний ажиллагаа бие мах бодид явагдах бодисын солилцоо сүү ихээр хуримтлагдаж дэлэн бэртэх явдлыг хөнгөвчлөхийн тулд тэжээл тус бүрийн хэмжээг 50% хүртэл багасгаж, байрнаас гадагш зугаалганд гаргах явдлыг хориглоно. Энэ үеэс мэгжтэй зөөлөн эелдэг зан, аашаар харьцах хэрэгтэй, тэгэхгүй бол төллөлт хүндрэнэ.

Мэгж төллөхийн өмнө бэлтгэх зүйл. Зулзаганы хамар, их биөийн салсыг арчих цэвэр алчуур таар, хүйг таслах хайч, хямсаа, ариутгал хийх иодын 10%-ийн уусмал, зулзага хүлээн авах хайрцаг (50x40x80 см хэмжээтэй) дэвсгэр, зулзаганы услуур, эрдэсийн тэжээгүүр, дулаалгын материал зэрэг орно.

Мэгж төллөх шинж. Нэг хоноод төллөх мэгжийн хэвлий доошоо унжиж, хөх улайж ирэх ба улаан хөхний тоогоор зулзага гаргана. Хөхийг шувтарч үзвэл уураг сүүний дусал ялгардаг. Бэлгийн уруул хөөнгөтөн улайсна. Мэгж хэвтэж босох нь олширч, эргэж биөэ чагнана. Дэвсгэрийн матөриалаа байрын аль нэг буланд хошуугаараа овоолж, хонхойлгон үүр засах шинж илрэнэ.

Энэ үөд дэвсгэрийг солино. Тогтмол ажиглалтанд байхын тулд 24 цагийн жижүүр томилон ажиллуулах нь зохимжтой. Мэгжийн ихэнх төллөлт шөнийн цагт явагдана.

Төл хүлээн авахын өмнө төлчид, гахайчдад төллөж буй мэгж болон гарсан зулзаганд анхны тусламж үзүүлэх тухай зөвлөлгөө өгнө. Төллөх мэгжийн байранд гаднын хүн болон элдэв хурц өнгөтэй зүйл байлгаж болохгүй.

Мэгж төллүүлэх зулзага хүлээн авах. Төллөлтөнд сайн бэлтгэгдсэн мэгжийн хэвийн төллөлт 1-3 цаг үргэлжлэнэ. Мэгжийг өөртөө сайн дасгаж чадсан байвал төллөлт төдий чинээ хөнгөн, хурдан явагдана.

Эхээс гарч буй зулзага, эх мэгжид үзүүлэх анхны тусламж. Шинэ гарч буй зулзага салсаар бүрхэгдсэн, зарим нэг нь хальс бүрхүүлтэйгээ гардаг. Ийм үед хальсыг түргэн хагалж. ам хамрын салсыг арчиж, хүйг зүүн гараараа зулзаганы гэдэснээс 5-6 см зайтай эхийн эхэс тал руу сайн шувтарч бариад, баруун гараар үлдсэн хэсгийг шувтарч хайчлаад, хүйний судсыг татаж нарийсган иодын уусмлаар ариутгаж цус гаргахгүй болгоно.

Эх барьж авсан зулзагыг эх мэгжийн урьдчилан угааж хуурай болтол арчсан хөхөнд тавьж амлуулна. Хэрэв мэгжийн хөхөнд шарх сорив гарсан бол марганцын сулхан уусмалаар угааж, ариутгана. Амлуулсан зулзага хөхөж эхлэнгүүт бие нь бүлээсэж, маш түргэн хатаж, эх мэгж ч тайвширч төллөлт хөнгөрч түргэсдэг.

Хэрэв мэгж тайвшрахгүй бол гарсан зулзагыг тусгай бэлтгэсэн хайрцганд авч, төллөлт дуусаагүй ч гэсэн 2-3 цагийн дотор заавал амлуулна. Зулзага анх амлуулсан хөхийг эхээс салтал солихгүй хөхдөг.

Зулзагыг эхэд нь даруулахаас урьдчилан сэргийлэх. Мэгж төллөсний дараа хөдөлгөөн багатай байдгаас эхний өдрүүдэд зулзагаа дарж болно. Мэгж зулзага хөхүүлэхдээ байрын хана, хашлага заавал налж хэвтдэгээс цаана нь орсон зулзага дарагдах буюу гэмтэж болно. Зулзагыг эхэд нь даруулахаас урьдчилан сэргийлэхийн тулд мэгжийн хэвтэж зулзагаа хөхүүлдэг газрын хана буюу хашлагаас 15-20 см, шалнаас 20*25 см зайтай холтос хадаасгүй шургааг мод буюу төмөр трубагаар явган хашлага хийж өгнө.

Зулзагыг гаршуулж дасгах. Мэгжийн хөхнүүд сүүлэг шинжээр харилцан адилгүй байдаг. Цээжин талын хос хөхнүүд хойд талынхаас сүү ихтэй зөөлөн. Хойт талын хөх хатуу, жижиг сүү багатай учраас хойд хөх хөхсөн торойн өсөлт зогсонги болж, эхээс нь салгах үед харилцан адилгүй жинтэй болдог.

Иймээс зулзганы хэвийн хөгжилтийг хангахын тулд зулзага бүрийг тодорхой хөхөнд гаршуулж дасгана. Гэхдээ сүү сайтай урьд талын хөхөнд жижиг биетэй, хойд талын хнхөнд торниун биетэй зулзагыг амлуулж гаршуулна.

Гахай бордох арга

Гахайн бордоо авахад нөлөөлөх хүчин зүйл

Гахайг өөхний хэвшлээр бордох үед нүүрс ус элбэг төмс, манжин, арвай ээрэг шүүст тэжээлийг аль болох ихээр ашиглана. Энэ нь уурагт тэжээлийг хэмнэнэ.

Бордож байгаа гахайн жинг 120-130 кг-д хүрэхэд тэжээлийн жорд 1 кг хүртэл төмсний нунтаг. 6-8 кг төмс. манжин, үлдсэн хувьд хүчит тэжээлийн хольцыг орлуулж өгнө. Хэрэв шүүст тэжээлд дан төмс байвал шүүст тэжээлийн нормыг 1-2 кг-аар багасгаж өгнө.

Өөхний хэвшлийн бордлогьг явуулахдаа гахайн тэжээл идэх идэвхийг сайн байлгаж, жинг эрчимтэй нэмэгдүүлэхийн тулд зугаалганд тогтмол гаргах, зуны улиралд бэлчээрлүүлнэ.

Нормт тэжээлийг өдөрт 2-3 удаа өтгөн зуурмаг байдлаар зуурч өгнө. Усаар тогтмол хангаж байна. Бордлогын сүүл үед махны хаягдал өгөхийг хориглоно.

Үүлдэр. Цэвэр үүлдэр. тэдгээрийн эрлийз гахай өсөлт түргэнтэй, бордлого авах чадвараар илүү, 6-7 сарын настай 90-100 кг жинд хүрч 1 кг нэмэгдэлдээ 4.0-4,5 тэжээлийн нэгж зарцуулна

Тэжээл дутмаг. арчилгаа маллагааны муугаас өсөлт удааширсан гахай жил гаруй насандаа 90-100 кг жинд хүрнэ.

1 кг нэмэгдэлдээ 6-10 тэжээлийн нэгж зарцуулж. мах хатуу. өөх зузаантай болно Иймээс ашиг шим арвинтай хурдан өсөлттэй үүлдрийг бордох ашигтай.

Эрлийз гахай тохиромжтой байранд арчилгаа тэжээлийн сайн нөхцөлд бордоход ердийи үүлдрээс өсөлт 10-12% хурдан. 90-100 кг жинд хугацаанаасаа 10-15 өдрийн өмнө хүрч, килограмм жин бүрдээ 0.4-0.5 тэжээлийн нэгжийг багаар зарцуулдаг болох нь тогтоогджээ.

Аж ахуйн нөхцөлд эрлийз гахайг гарган авбал хорогдол багатай. өсөлт сайтай байна.

Нас. Гахайг бордохдоо түүнийг өөх. мах. ясны эдийн өсөлтийн онцлогоос гурван үед хуваана.

Нэгдүгээр үе. Төрснөөс 7-8 сарын нас хүртэл үед яс, махны эд, дотор эрхтэний өсөлт их эрчимтэй явагдана. Энэ үед тэдгээрийг бордох үеийн тэжээлд дасгавал тэжээл сайн ашиглаж өсөлт сайтай байна. Өсвөр гахайг бүх төрлийн шаардлагат шим бодис (ялангуяа протейн, эрдэс)-ээр хангаж байвал хамгийн чанар сайтай хямд мах авч болно.

Хоёрдүгаар үе: 7-8 сартайгаас 12-14 сарын нас хүртэл үед яс махны эд дотор эрхтэний өсөлт удааширч өөхөн эдийн өсөлт эрчимтэй явагддаг. Үүнтэй холбоотой өөх. махны эдийн илчлэг чанар нэмэгдэж. 1 кг жингийн өсөлтөд зарцуулах тэжээл 4-4.5 тэжээлийн нэгжээс 5.5-6.5 хүртэл ихсэнэ. Энэ үед нүүрс ус элбэг тэжээл (төмс, манжин, лууван. хулуу бага зэрэг хүчит тэжээл)-ээр тэжээхэд хоногийн дундаж жингийн нэмэгдлийг хангалттай нэмэгдүүлж болно.Үүлдрээс хамаарч өөхний зузааныг 4-6 см-д хүргэж болно. Өөхний зузааныг нурууны босоо сэртэнгээс 1 см зайтай 6, 7-р хавирганы тус газар хэмжиж тодорхойлно.

Гуравдугаар үе: 12-14 сартайгаас аж ахуйд ашиглаж дуусах хүртэлх үад яс булчингийн эд, дотор эрхтэний өсөлт, хөгжилт бараг зогсоно. Энэ үед уураг, эрдэс бодис солилцоонд зарцуулагдаж. илүүдэл шимт бодисууд өөх хуримтлахад зарцуулагдна. Энэ насанд хамгийн хямд тэжээлээр их өөх авч болох бололцоотой. Ихэвчлэн үр төл авахгүй гэж үзсэн үржлийн мэгж, бодонг бордоно. Мэгж торойг салгасны дараа амьдын цулаар хоногт 1 кг ба түүнээс дээш нэмэгддэг учраас өөх хуримтлуулах (нүүрс ус элбэгтэй) тэжээлээр бордох ашигтай.

Тэжээл. Бордлогын үр дүн махны чанарт маш их нөлөөлнө Бүрэн төгс бус шингэх уургийн тоо, чанараар дутмаг жор хоногт нэмэгдэх жинг бууруулж тэжээлийн зарцуулалтыг ихэсгэн бүтээгдэхүүн (мах) үйлдвэрлэх зардлыг нэмэгдүүлнэ. Ийм учраас гахайг өсвөр насанд эрчимтэй бордох гэвэл бүрэн төгс тэжээлээр хангах нь чухал. Бүх тэжээлийг махны чанарт нөлөөлөх үйлчлэлээр гурван бүлэгт хуваана

  1. Гахайн махны чанарыг сайжруулах тэжээл-арвай, улаан буудай. хвх тариа, тэжээлийн буурцаг, вандуй, гич, будаа, лууван, тэжээлийн манжин, царгас, гэрийн хушаангар. гийс өвс, вандуй -хошуу будааны холимог, шингэн сүү, шар ус Жорд эдгээр тэжээлүүдийг оруулж өгөхөд бусад тэжээлийг багасгаж болно.
  2. Гахайн махыг шулбайлгаж, амтыг муутгаж, өөхийг зөөлрүүлдэг тэжээл - эрдэнэ шиш, улаан буудайн хэвэг, төмс, манжин, луувангийн иш, навч зэрэг орно. Энэ бүлгийн тэжээлийг жорын шимт чанарын 50-60% үлдэх 40-50%-д нэгдүгээр бүлгийн тэжээлийг оруулж өгвөл чанар сайтай мах авч болно.
  3. Гахайн мах, өөхний чанарыг муутгадаг тэжээл - шар буурцаг, хошуу будааны шахдас, нитгэл, загасны нунтаг, хөнгөн үйлдвэрийн хаягдал гэх мэт.

Энэ бүлгийн тэжээлийг гахай бордох жорын шимт чанарын 25%-иас хэтрүүлэхгүй. Нэгдүгээр бүлгийн тэжээлийн 50%-иар оруулж өгвөл бордож буй гахайн махны чанар муудахгүй. Ер нь тэжээлийн жорд байх ургамлын гаралтай тосны хэмжээ 4%-иас хэтэрвэл мах, өөхний чанарыг муутгана. Бордож байгаа гахайг нядлахаас 45-60 хоногийн урдаас гуравдугаар бүлгийи тэжээлийг өгөхгүй байвал зохино.

Гахайг ямар жинд хүртэл бордвол ашигтай вэ?

Бордож байгаа гахайн эцсийн жинг зөв сонгохоос нэг толгойноос авах махны хэмжээ худалдах махны зэрэг, үнэ хамаарна. Одоо үед зарим оронд өөрийнхөө хүнсний хэрэгцээнд өсвөр гахайг 90-100 кг амьдын масстай болтол бордсон бэлэн махыг ашиглаж байна. Өөхтэй мах ашиглах явдал буурчээ.

Харин гахайг 120-130 кг амьдын жинд хүртэл бордоход 100 кг хүртлэхээс ашигтай гэж үзэж байна. Учир нь гахайн нядлагын гарц, нядлах үеийн жингээс хамаарч өөрчлөгдөнө. 90-100 кг масстай гахайг нядлахад махны гарц 73%, 120-130 кг масстай гахайных 76-80% хүртэл нэмэгдэнэ.

Гахайн байр түүнд тавих шаардлага.

Гахайн байр дулаан, хуурай агааржуулалт сайтай хямд материалаар барина. Байрны шалыг дороос нь жиндүүлж дааруулахгүй ус чийг бага татдаг материалаар хийвэл зохино. Шалыг 3-4 градусын налуу, байрны цонх ба шалны талбайн харьцаа 1:12, 1:15 байна. Дулаан цагт гахайн байрны хаалга, цонхыг тогтмол онгойлгож байх хэрэгтэй.

Хөхүүл мэгжийг торойтой хамт нэг байранд байлгана. Байрны гадна нарлах талбайтай байранд хэдэн гахайтай байхыг урьдчилан тооцож, байраа барина. Хөхүүл мэгж болон үндсэн мэгжинд 5-6 кв.м, хээлтэй мэгж өсвөр бодонд 5-6 кв.м, бордооны ба өсвөр гахайнд 0.7-1 кв.м, эхээс салсан торойнд 0.4 кв.м талбай байхаар бодно.

Зуны улиралд нарнаас хамгаалах сүүдрэвчтэй байна. Гахайн байрыг барихдаа салхи, гол горхины доод талд нийтийн орон сууцнаас 300-500 метрийн зайтай газрыг сонгон авах бөгөөд салхины эсрэг байрны өнцгийг чиглүүлнэ.

Мэгж, бодон, өсвөр насны гахайн байрны гэрлийн коэффициент 1:12 харьцаатай. Бордооны гахайн байрных 1:20 харьцаатай байвал зохино. Өөрөөр хэлбэл шалны талбай, цонхны талбайн хэмжээнээс 12 ба 20 дахин их буюу бордооны гахайн байрны гэрлийн талбай бусад нас хүйсний гахайн байрны гэрлийн талбайнаас бага байна гэсэн ойлголт юм.

Уурын халаалтгүй гахайн байрны шалыг банзаар хийнэ. Банзыг хөндлөн тавьж болохгүй. Ховилдож нягт шахвал зохино.

Нас. хүйс харгалзан гахайн байрны талбайн тооцоог гаргахаас гадна шулуун, цементэн ханатай байранд гахайн хашлага нь байшингийн хананаас 30-40 см зайтай байвал зохино.

Байрны дулааныг хэвийн байлгахын тулд 40-50 м-ийн урт байранд 4-6 пийшин байна.

Тэжээл, багаж төхөөрөмж хийх агуулах байхгүй бол байрны үүдэнд пин барьж. хоёр талд нь агуулах хийвэл зохино.

Ялангуяа гахайн байрны хаалга нь ноёлох салхины эсрэг харсан байвал пин барих хэрэгтэй. Үүнийг зөрчвөл байрны дулааны горим алдагдан хамгийн түрүүнд хаалга орчмын хөхүүл торой уушигны хатгалгаар өвчилж болно.

Нэг толгойд ноогдох шалны талбайн хэмжээ (м2)

Нас хүйс Өвлийн байр Зуслангийн байр
Бодон 6.0-7.0 м.кв 3,0 м.кв
Хөхүүл мэгж 5.0-6.0 м.кв 4.0 м.кв
Сувай мэгж 5.0-6.0 м.кв 2.0 м.кв
2-4 сартай торой 0.3 м.кв 0.2 м.кв
2-4 сартай үржлийн торой 0.7 м.кв 0.5 м.кв
Бордооны ба өсвөр насны гахай 0.5 м.кв -

Гахайн тэжээлийн онгоцыг мод ба зэврэхгүй төмрөөр хийх ба гахайн нас, хүйсийг харгалзан тэжээлийн онгоцны уртын хэмжээг тогтооно.

Гахайг хэсэгчлэн тэжээх үөд тэжээлийн онгоц хүрэлцэхгүй буюу богинодвол сул дорой, чадалгүй нь цадатлаа хооллож чадахгүйгээс бие мах бодь нь улам доройтон ямар нэгэн халдварт ба халдваргүй өвчинд нэрвэгдэх болно. Иймээс гахайд чөлөөтэй хооллох бололцоог бий болгох хэрэгтэй.

Нэг толгойд оногдох тэжээлийн онгоцны хэмжээ

  Урт Өргөн Өндөр
Амсар Ёроол Урд тал Ар тал
Бодон мэгж 40-60 см 35-45 см 28-35 см 20-30 см 20-25 см
4-өөс дээш сартай эр. охин ховс 30-45 см 28-30 см 18-33 см 18-22 см 25-30 см
2-4 сартай торой 20-30 см 20-26 см 17-19 см 13-18 см 13-18 см
Хөхүүл торой 13-28 см 28-31 см 20-23 см 10-12 см 10-12 см

Зуны өдрийн халуунд (11-17 цагийн хооронд) ялангуяа өсвөр насны гахайг гадаа гаргаж болохгүй. Харин сүүдэр сайтай саравчинд байлгавал зохино Ийм саравчны дээвэр хоёр тийшээ налуу байх бөгөөд гахайг нар, салхи, хур борооноос бүрэн хамгаалсан байвал зохино. Өвлийн байрыг заавзл таазтай хийх хэрэгтэй.

Гахай зусланд байгаа үед гахайн өвлийн байранд урсгал ба их засвар хийх, зуны халуунд мэгж төллөөгүй үөд өвлийн байрны чийгийг гаргахын тулд байрны бүх цонхыг авч байх. Хэрэв мэгж төллөж байгаа бол салхины эсрэг талын цонхыг өдрийн халуунд авч байвал зохино.

Мэгжний сүүлэг шинж

Мэгжний сүү хичнээн их байх тутам, нялх торойн өсөлт төдий чинээн түргэн байдаг. Ялангуяа эхний хоёр долоо хоногт хөхүүл торойг эхийн сүүгээр бойжуулах нь нэн чухал юм. Мэгжний сүү эхний 3 долоо хоногоос эхлэн аажмаар буурна. Үүнээс урьтаж хөхүүл торойг хоолонд оруулж, торойн өсөлтийн эрчмийг бууруулахгүй арга хэмжээ авах хэрэгтэй юм. Мэгжний дэлэнд сүү хуримтлуулах тусгай цүнхэл байхгүй учир мэгжийг сааж болдоггүй.

Нөгөөтэйгүүр хөхүүл торой эхийн сүүнээс гадна нэмэгдэл тэжээл иддэг учир мэгжний сүүлэг шинжийг тоймлосон аргаар тодорхойлно. Мэгжний сүүлэг шинжийг торойн нэг сарын амьдын жингээр тодорхойлогддог аргыг манай орны гахайн аж ахуйд хэрэглэж байна. Үүнд нэг мэгжний торой нэг бүрийг нэг сартай болоход нь тэдгээрийн нийлбэр тоог сүүний гарц гэж үздэг.

Бордооны гахайн мах, өөхний чанар.

Гахайн аж ахуйн гол бүтээгдэхүүн бол сайн чанарын мах өөх юм. Гахайн бордогдох чанар, түргэн өсөлт, 1 кг жингийн нэмэгдэлд зарцуулсан тэжээлийн нэгжээр тодорхойлогдоно.Түргэн өсөлт бол аль болохоор богино хугацааны дотор бордож буй гахайг тэжээл арчилгааны тодорхой нөхцөлд зохих нядалгын жинд хүрэхийг хэлнэ.

Түргэн өсөлт хоногт нэмэгдэх жингээр тодорхойлогдох бөгөөд удамшлын шинж чанартай билээ. Ямар нэгэн үүлдрийн 6-7 сартай ховс 100 кг амьдын жинд хүрч 1 кг жингийн нэмэгдэлд 3.5-4.5 ба түүнээс бага хэмжээний тэжээлийн нэгж зарцуулж байвал түргэн өсөлттэй үүлдэрт багтана.

Гахайг нядлах ба бүтээгдэхүүнийг боловсруулах

Гахай нядлах.

Гахайг аль болох зориулалтын нядалгааны газар буюу мах боловсруулах үйлдвэрт нядлах хэрэгтэй. Гахайг нядлахын өмнө машинд хол газар ачих, зодож нүдэх зэргээр стрессд оруулахгүй тайван байлгавал зохино. Аж ахуйн нөхцөлд гахайг нядалж болох зохих нөхцөлийг бүрдүүлж, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг сахих ёстой.

Махыг эвдэх.

Гахайн махыг олон улсын стандартад тохируулан чанар сайтай, цэвэр үзэмжтэй төхөөрч бэлтгэх шаардлагатай. Үүний тулд аж ахуйн нөхцөлд мах өлгөх, цах, дэгээ, цус шингэн тосох сав, мах эвдэх бандан, хормогч, хурц хутга, махны хөрөө зэргийг бэлтгэсэн байх шаардлагатай. Гахайг нядалсны дараа толгойг салган цах дэгээнд өлгөж цусалгааг 15-20 минут гүйцэд сайн хийнэ. Сайн цусалгаа хийсэн мах цайвар ягаан өнгөтэй болсон байна. Дараа нь үсийг халуун усаар зумлан цэвэрлээд 1-2 цагийн турш хөргөж загсаана. Загсаж гүйцсэн махыг нурууны гол шугамын дагуу махны хөрөөгөөр хөрөөдөж 2 өрөөл хэсэгт хуваана. Хэрэв экспортод гаргах гэж байгаа бол дээрх өрөөл байдлаар төхөөрөх бөгөөд нийтийн хоолны зориулалтаар бэгттгэх бол жижиглэн эвдэнэ.

Гахай бордох

Аж ахуйн нөхцөлд төлийг нэрлэх.

Гахай үржүүлж буй аж ахуйд төлийг 1 -2 сартайд - зулзага. 2-4 сартайд - торой, 4-6 сартайд өсвөр, 6-8 сартайд эр, охин ховс. 8-10 сартайд үржил, бордойны гахай гэж нэрлэж байна. Харин манай малчид. анчидын нэрлэж заншсан нэр байдаг. Үүнд:

  • Ерөнхий нэр: гахай
  • Бодон гэж засаагүй эр гахайг хэлнэ.
  • Хаван - нас гүйцсэн бодон
  • Ногтмол - соёо нь ургаж гүйцэн бүдүүрч байгаа гахай
  • Хадарга - хязаалан бодон
  • Шавшуурга - шүдлэн бодон
  • Мэгж - эм гахайн ерөнхий нэр
  • Нэг нас хүртлэхийг торой гэх.
  • Хорвос - 2-3 настай охин

Хөдөлмөр зохион байгуулалт, тайлан бүртгэлийн талаар.

Гахайн аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн хэсэг нь өрхийн фермер юм. Тухайн өрхийн фермерийн аж ахуй 10-аас дээш үндсэн мэгжтэй бол хоёр гахайчин ажиллана. Нэг гахайчин бодон мэгж, хөхүүл торой, 2-4 сартай торойг маллаж байхад нөгөө гахайчин ус, тэжээл тээвэрлэж, гахай бордох ажлыг эрхлэнэ.

50-100-аас дээш үндсэн мэгжтэй бол фермийн зохион байгуулалтанд орно. Фермийн удирдлагын бүрэлдэхүүнд фермийн эрхлэгч, зоотөхникч, малын эмч, 100 үндсэн мэгж тутамд бригадын дарга, тоо бүртгэгч, эд хогшил, тэжээлийн нярав оролцоно. Хэрэв гахайн ферм комплекс аж ахуйн хэлбэртэй, биеэ даасан аж ахуйн тооцоонд шилжвэл эдийн засагч, нягтлан бодогчтой байх болно.

Фермд дээрх орон тооноос гадна үржлийн ба сорилтын бордолтыг эрхэлсэн үржлийн зоотөхникч ажиллана. Фермд ангилалтын үеэр гахайчдад хуваарилсан мэгжийг үржлийн ажил эрхэлсэн мэргэжилтний зөвшөөрөлгүйгээр өөр гахайчдад шилжүүлэхийг шууд хориглоно.

Сар бүрийн нэгэнд тэжээлийн норм дээр үндэслэн сард хэрэглэх тэжээлийн тооцоог гарган сар, сарын эцэст тэжээл зарцуулалтын тайлан гаргана.

Төллөлт, үржлийн ба бордооны гахайд үндсэн хээлтүүлгийн график зохиож, түүнийг мөрдлөг болгон ажиллана.

Гахайчдын бүтээлийг үнэн зөв тодорхойлох, цалин хөлсийг бүтээгдэхүүний хэмжээгээр олгохын тулд юуны өмнө хээлтүүлэг, төллөлтийн журнал, сар бүрийн эцэст 2-4 сартай торой, өсвөр насны ба бордооны гахайн нэмэгдсэн жинг тодорхойлсон бүртгэл хөтлөнө.

Тэжээлийн зарцуулалт, нэмэгдсэн жинг тодорхойлохын тулд фөрм бүхэн 500 кг-ийн даацтай пүүтэй байна. Гахай пүүлэх, машинд ачих ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэх пүүний хашаатай болох хэрэгтэй.

Гахайн фөрм нь үржлийн ажлын төлөвлөгөөг баримтлан ажиллана.

Үржлийн ферм үүлдэр ба үүлдрийн хэсгийн цэвэр цусны гахайг эцэг эхийн удам дагуулан үржүүлж, стандартыг баримтлан үржлийи эр, охин ховос торой худалдана. Бусад аж ахуйд худалдах үржлийн эр, охин ховос, торойн гэрчилгээнд гурван үеийн гахайн ангийн үнэлгээг заавал бичсэн байвал зохино. Үржилд шилмэл ба I ангийн ховос, торойг худалдана.

Гахайн фермд санхүү-зоотөхникийн бүртгэл хөтлөхөөс гадна үржлийн бүртгэлийг заавал хөтлөх.

Фермд жил бүр ангилалт явуулан гахайд ангийн үнэлгээ өгнө. Үржилд тэнцэхгүй янз бүрийн нас, хүйсний гахайг заазлаж, бордоонд шилжүүлнэ. Харин хэрэгцээний Фөрмд зоо-мал эмнэлгийи үзлэг явуулан, нь

  • Төлийн тоо цөөрч, жижгэрч байгаа мэгжийг заазлана.
  • Анхны төллөлтөөр 5 хүрэхгүй торой гаргасан шалгалтын мэгжийг заазлана.
  • Ашиг шимийн чанарыг үл харгалзан янз бүрийн архаг өвчтэй гахайг шууд заазлана.

Үржлийн фермд дээр дурдсан нас харгалзахгүйгээр шилмэл омгийн бодонг 7 нас хүртэл, 6-8 удаа төллөсөн мэгжийг үржилд ашиглах болно.

Хэрэгцээний томоохон ферм (100-200 ба түүнээс дээш тооны үндсэн мэгжтэй ферм)-д шилмэл ба I ангийн мэгжээс бүрдсэн үржлийн цөмтэй болж, зөвхөн үржлийн фермээс бодонг худалдан авч, өөрийн сүргийн үржлийн чанарыг сайжруулах ажлыг явуулахын ээрэгцээгээр үүлдрийн сорилт явуулан эрдэм шинжилгээний судалгаагаар нотлогдсон арга боловсруулсны үндсэн дээр хэрэгцээний эрлийзжүүлэг явуулж болно.

Үүний тулд фермийн харъяанд сорилтын бордолт явуулах тулгуур цэгтэй болох хэрэгтэй.

Хэрэгцээний гахайн фермийн сүргийн бүтэц дор дурдсан харьцаатай байвал зохино. Үүнд:

  • 2-3 удаа төллөсөн мэгж 40%
  • 3-4 удаа төллөсөн мэгж 36%
  • 4-5 удаа төллөсөн мэгж 20%
  • 6 ба түүнээс дээш төллөсөн мэгж 5%

Үржилд зохицуулан бойжуулж буй эр, охин ховосыг зохих хэмжээний нас, амьдын жинд хүрмэгц хээлтүүлгэнд ашиглана. Үүнд:

  • 12 сартай эр ховосыг 150 кг-аас доошгүй амьдын жин,
  • 9-10 сартай охин ховосыг 120-130кг ба түүнээс дээш амьдын жинд хүрмэгц хээлтүүлгэнд оруулна.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш Эрээн хотод 7 хоногт ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч