![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: Сонголттой Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа. |
Манай орны малчид тариаланчдын хувьд Хөдөө аж ахуйн гаралтай хог хаягдалыг дахин боловсруулах нь өндөр борлуулалттай шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сайхан боломж юм. Орон нутагтаа төрөл бүрийн хүнсний ногоо, тэжээлийн ургамал, үр тарианы аж ахуй, фермерийн аж ахуй, мал бордох газар, саалийн үнээний ферм, тахиа гахайны аж ахуй зэргийн түшиглэн өрхийн хэмжээнд органик бордооны үйлдвэр байгуулах эрэлт их байна.
Үндсэн тайлбар
Органик бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж нь хэрэглэхэд хялбар, зай бага эзэлдэг. Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хөдөө орон нутгийн иргэд, малчид, тариаланчидад зориулагдсан энэхүү машин нь бүх төрлийн органик гаралтай эрдэс бодисоор дүүрэн сайн чанарын бордоо хийхэд зохиулагдсан болно. Мөн малын тэжээлийн ургамал, хүнсний ногооны хаягдал, өвс хадланг дахин боловсруулан малын тэжээл үйлдвэрлэж болно. Мөн шахмал түлшний үйлдвэрлэл ч болгон ашиглаж болно.
Органик бордоог 1 аас 8 мм-ийн хэмжээ бүхий цилиндр болон бөөрөнхий хэлбэртэйгээр үйлдвэрлэнэ. Гэвч сүүлийн үед дэлхий нийтээр бөөрөнхий хэлбэртэйг нь илүүд үздэг болсон бөгөөд Хятад улсын зах зээлд 3.8-4мм хэмжээтэй нь хамгийн их өргөн борлуулалттай байдаг гэнэ.
Цахилгаан эрчим хүч бага зарцуулах энэ үйлдвэр нь сонголтоосоо шалтгаалан цагт 3-12 тонн органик бордоо үйлдвэрлэнэ.
Үндсэн түүхий эд
Саалийн фермийн хаягдал, хонь ямааны хоргол, тахиа гахайн аж ахуйн хаягдал, төрөл бүрийн ялзмаг, шаар, хүнсний ногооны хаягдал, сүрэл, түүхий мяндас, олсны ургамал, модны үртэс, будаа болон улаан буудайн хальс, ургамалын иш, сүү цагаан идээний хаягдал, мал нядалгааны газрын хаягдал, нийтийн хоолны газрын хаягдал зэрэг бүх төрлийн органик эрдэс бодисууд.
Загвар | FL -80 | FL -100 | FL -120 | FL -150 |
Хүчин чадал | 3-4 тонн/цаг | 4-5 тонн/цаг | 6-8 тонн/цаг | 9-12 тонн/цаг |
Бордооны хэмжээ | 1мм-5мм | 1мм-6мм | 1мм-7мм | 2мм-8мм |
Цахилгаан зарцуулалт | 11 квт/цаг | 15 квт/цаг | 18,5 квт/цаг | 22 квт/цаг |
Үйлдвэрийн үнэ | 64800 юань | 69800 юань | 79800 юань | 109800 юань |
1. Нунтаглагч машин
Нунтаглагч машин нь бордооны үйлдвэрийн хамгийн гол машинуудын нэг юм. Их хэмжээний ХАА-н гаралтай хог хаягдлыг жижиглэн буталж, бордоо хийх үндсэн түүхий эдийг бэлтгэнэ.
Загвар | GZLJ 600 |
Тогооны диаметр | 60 см |
Бордооны диаметр | Φ3-10 мм |
Хөдөлгүүрийн чадал (квт) | 37 квт |
Эргэлтийн хурд | 17,5 удаа/мин |
Хүчин чадал | 1-1,5 тонн/цаг |
Төхөөрөмжийн жин | 1000 кг |
Овор хэмжээ | 4200*1400*1100мм |
Үйлдвэрийн үнэ | 40000 юань |
2. Хэвжүүлэгч машин
Ороож шахах аргаар хэвжүүлэгч машин нь ямар нэгэн тусгай хэв үл шаардах бөгөөд заавал тасалгааны температурт хатаах шаардлагагүй. Эрчим хүч хэмнэхээс гадна хаягдал бага гаргана. Ажиллуулахад амархан бөгөөд засвар үйлчилгээ хийхэд хялбар.
Бордоо, эмийн үйлдвэр, химийн үйлдвэр, малын тэжээлийн үйлдвэр, барилгын материалын үйлдвэрт жижиг мөхлөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн хэрэглэнэ.
Төрөл бүрийн түүхий эдийг тогтоосон орц норм, жорын дагуу хэлбэржүүлэн гаргана. Ялангуяа органик бордоо, био бордоо, соронзонт бордоо гэх мэт олон төрлийн бордоо хийх ба ховор хөрс, техникийн сод, бикарбонатын серийн аммони зэрэг химийн бүтээгдэхүүнийг хэвжүүлнэ.
Загвар | DZL 1t |
Бордооны диаметр | Φ4-20 мм |
Хөдөлгүүрийн чадал (квт) | 18.5 квт |
Бордооны түүхий эдийн чийгшил | 15 хувь |
Эргэлтийн хурд | 17,5 удаа/мин |
Хүчин чадал | 1 тонн/цаг |
Төхөөрөмжийн жин | 1200 кг |
Овор хэмжээ | 1350*950*1700 мм |
Үйлдвэрийн үнэ | 38000 юань |
3. Органик бордооны дискэн машин
Дискэн машин нь ташуу байрлалтай тогоо хэлбэртэй бөгөөд бордоо хийх бүтээмж 93 хувьтай. Гурван цорго бүхий тогоотой, үйлдвэрлэлийн процесс найдвартай, хөдөлмөр хүч ихээхэн хэмнэсэн. Хөдөлгүүртэй холбогдсон редуктор машины үйл ажиллагааг тогтвортой явуулж, зөөлөн эхлүүлэх, аажим зогсоох зэрэг эргэлтийн хурдыг тохируулж өгнө. Энэ нь машиныг урт удаан жилийн хугацаанд эвдрэл гэмтэлгүй ажиллах техникийн нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
Техникийн үзүүлэлт ба үнийн санал:
Загвар | Дискийн диаметр |
Хашлагын өндөр |
Эргэлтийн хурд |
Чадал | Хүчин чадал |
Үйлдвэрийн үнэ |
ZL05 | 500мм | 200мм | 13.6 эрг/мин | 0.75квт | 0.1-0.2тн/цаг | 4500 юань |
ZL08 | 800мм | 200мм | 13.6 эрг/мин | 0.75квт | 0.2-0.3тн/цаг | 5600 юань |
ZL15 | 1500мм | 300мм | 13.6 эрг/мин | 2.5квт | 0.5-0.8тн/цаг | 9900 юань |
ZL20 | 2000мм | 350мм | 13.6 эрг/мин | 4квт | 1-2тн/цаг | 17000 юань |
ZL22 | 2200мм | 400мм | 13.6 эрг/мин | 5квт | 1.2-2тн/цаг | 19800 юань |
ZL25 | 2500мм | 500мм | 13.6 эрг/мин | 7.5квт | 2-2.5тн/цаг | 21800 юань |
Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
4. Савлагч машин
Техникийн үзүүлэлт
Хүчин чадал: 3~4 шуудай/мин
Жинлэж хуваарилах хэмжээ: 15-25 кг/шуудай
Алданги: ±0.3%
Удирлага: PLC бичил компьютерт удирдлага
Цахилгаан үүсгүүрийн хүчдэл: AC380Вольт
Цахилгаан зарцуулалт: 1.1 кв
Хийн нийлүүлэлттэй: тосгүй, тоосгүй
Даралтын хүч: 0.4---0.5 MПа
Хийн зарцуулалт: 0.4 Nm3/мин
Үйлдвэрийн үнийн санал: 28000 юань
5. Туузан дамжуулагч
Туузан дамжуулагчийн урт: 7.5 метр
Дамжуулагч хурд: 5-20 м/мин
Туузан дамжуулагчийн өргөн: 400 мм
Дамжуулах хамгийн их хүч: 15 шуудай/ мин
Цахилгаан үүсгүүрийн хүчдэл: AC380 вольт
Цахилгаан зарцуулалт: 0.75 кв
Үйлдвэрийн үнэ: 12000 юань
Зураг дээр: Холигч болон туузан дамжуулагч. Түүхий эдийг холигч машинд өөрсдийн бэлтгэсэн жорын дагуу хийж, сайтар хутгаж боловсруулна. Үүний дараа туузан дамжуулагчаар үндсэн бордоо хэвлэгч машинд оруулна.
Зураг дээр: Туузан дамжуулагчын хувилбарууд. Дээд талд нь зөөврийн туузан дамжуулагч, доод талд нь суурин туузан дамжуулагч. Захиалагч өөрийн сонголтоор аль нэгэн хувилбарыг сонгоно. Стандарт хэмжээ: 7500 х 500 х 50мм.
Эцсийн бүтээгдэхүүн: том жижиг хэмжээтэй цилиндр болон бөөрөнхий хэлбэрийн органик бордоо, био бордоо, холимог бордоо үйлдвэрлэнэ. Эцсийн бүтээгдэхүүний хэмжээ хэвнээс шалтгаалан харилцан адилгүй байх бөгөөд жижигхэн хийхэд цагт үйлдвэрлэх тоо хэмжээ буурна.
Хятад улсын туршлагаас
Энэхүү машиныг Хятад улсад дараах үйлдвэрлэлийн салбарт өргөн ашиглаж байна.
1. Хүлэрийн шахмал, хүрэн нүүрс, органик хаягдал, сүрэл гэсэн түүхий эдийг нэгтгэн органик бордоо хийж байна.
2. Тахиа гахайн аж ахуйнууд хаягдал ялгадасаараа хамгийн өндөр үнэтэй органик бордоо үйлдвэрлэж байна.
3. Буурцагт ургамалын аж ахуй, Дүүпүүний үйлдвэрүүд өөрийн хаягдалаа үнэт бордоо болгож байна.
4. Эрдэнэ шиш, шош, овьёос, хөх тариа, үтрэмийн хаягдал, буудайн хальс, хүнсний ногооны хаягдал зэргийг дахин боловсруулан Хятад тариачид органик тэжээл үйлдвэрлэж байна. Мөн гэрийн тэжээвэр амьтадаа тэжээж байна.
5. Биологийн хаягдал, ХАА-н болон аж үйлдвэрийн хаягдалуудыг дахин боловсруулж байна.
Зураг дээр: Органик бордоо ба органик тэжээл
Тус үйлдвэрт 3-4 ажилчин байхад хангалттай.
Эцсийн бүтээгдэхүүнийг хаана хэрэглэх вэ?
Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нарийн ногоо болон хүнсний ногооны аж ахуйд өргөн хэрэглэхээс гадна цэцгийн хүлэмжийн аж ахуй, хот суурин газрын цэцэрлэгжүүлэлтийн үнэт түүхий эд болно.
Зураг дээр: Органик бордоог хот суурин газрын зүлэгжүүлэлтэнд хэрэглэж байгаа нь.
Малын тэжээлийн ургамалаар хийсэн хорголжин тэжээлийг нь хаврын цагт ядарсан малд өгөхөөс гадна гахайн аж ахуйд хэрэглэнэ.
Жимс жимсгэний аж ахуй, мод үржүүлгийн газар өргөн хэрэглэнэ.
Органик бордоо гэж юу вэ?
Органик бордоонд малын бууц, гахай, тахиа болон бусад амьтны ялгадас, ургамлын жүүс, шингэн бордоо, багсармал бордоо /холимог бордоо/, био нүүрс, нүүрсний хаягдал, био ялзмаг зэрэг байгөлийн гаралтай бордоо орно.
Зураг дээр: Органик бордоо
Ургамлын амьдралд нэгийг нь нөгөөгөөр нь орлуулж болохгүй 5 хүчин зүйл байдгийн нэг нь шим тэжээлийн бодис юм. Шим тэжээлийн бодисыг бордоогоор өгнө.
Ургамлыг яагаад борддог вэ?
- Ургамал ургах явцдаа хөрсөнд шим тэжээлийн бодис болох макро болон микро элементүүдээр хооллодог.
- Иймээс ургамалд хэрэгцээтэй элементүүдийг бордоогоор нөхөж өгөх бөгөөд талбайгаа жил бүр тохирсрн тунгаар бордох шаардлагатай.
Яагаад жил бүр бордох шаардлагатай гэж?
- Бидний жил бүр хураан авч байгаа ургац бүрэлдэхдээ тодорхой хэмжээний тэжээлийн бодисыг хөрснөөс авч ашиглаж тэр хэмжээгээр хөрс ядуурч байдаг.
- Ийнхүү хөрснөөс ургамалд ашиглагдан алдлагдаж байгаа тэжээлийн бодисыг жил бүр нөхөж өгөхгүй бол жил жилийн ургац буурсаар ургац авах боломжгүй болно.
- Бордоог хэрэглэхдээ тохиромжтой тунг баримтлах хэрэгтэй. Учир нь бага хэмжээгээр бордвол хангалттаэй ургац авч чадахгүй. Их хэмжээгээр бордвол хөрсний ургамлын концентрац ихсэж ургамал хооллож чадахгүйд хүрч ургалт нь зогсонги байдалд ордог. Үүнийг сайн анхаарах шаардлагатай.
Бууцаар бордох
Зөв хадгалж бүрэн ялзруулсан бууцанд ус 75%, Азот 0,5%, Фосфор 0,25%, Кали 0,6%, Кальци 0,35% ургамалд шаардлагатай бусад шим бодис болон микро элементүүд 21% тус тус байна. Ийнхүү ургамалд шаардлагатай бүх тэжээлийн бодис бууцанд байгаа учир эрдэс бордоог хэрэглэхгүй байх бүрэн боломжтой.
Бүрэн ялзарсан бууцаар жил бүр бордвол хөасний үржил шим тогтвортой байх бөгөөд нэмэгдэх ч боломжтой. Бордохдоо ногооныхоо талбайг сайн тэгшлээд бууцыг хөрсөн дээрээ 5см орчим зузаантайгаар жигд тарааж хөрсний 20-25см-ийн гүнд хольж өгнө. Хэрэв бүрэн ялзарсан бууц олдохгүй бол хагас ялзарсан ба шинэ бууцыг ч хэрэглэж болно. Гэхдээ 6-8см зузаантайгаар тарааж бордоно. Учир нь удаан ялзарч зарим хэсэг нь 2-3 дахь жилдээ ашиглагдана. Харин энэ үед ургах зэрлэг ургамлыг цаг алдалгүй устгах мөн хортон шавьжийг дайжуулах арга ажиллагааг урьдчилан төлөвчлөж эрсдлийг даван туулах бэлтгэлээ хангасан байх хэрэгтэй.
Хөрсөнд бордоо болгон ашиглаж байгаа бууцыг зөв сонгох нь хамгийн чухал. Бууц нь хөрсний үржил шимийг нэмэгдүүлж, зарим макро болон микроэлементүүдийг нэмэхэд маш сайн хүчин зүйл болох боловч тэдгээрт байгаа шим тэжээлийн агууламж нь ижил байдаггүй тул ургац алдах шалтгаан болдог гэдгийг мартаж болохгүй.
Аливаа ургамалд тохирох бууцыг сонгохдоо бууцны төрөл, шим тэжээлийн агууламж, нас ихээхэн хамааралтай.
Гэрийн тэжээвэр амьтдын ялгадаснаас аль нь хамгийн сайн бордоо болох вэ?
Хамгийн гол нь хуучин бууц алтан бордоо гэдгийг санахад илүүдэхгүй. Хонь, үхэр, тахианы шинэхэн ялгадас хэт их давсны агууламжтай байдаг тул таны ургамлыг шатааж болзошгүй.
Мөн шинэ бууц нь хонь, үхрийн бэлчээрлэж байсан талбайн өвс ургамал, халгай болон бусад зэрлэг ургамалын амьдрах чадвар бүхий олон тооны үрийг агуулж байдаг. Үүнээс гадна бууцанд төрөл бүрийн шавьжны өндөг, өт, авгалдай ч байхыг үгүйсгэхгүй.
Тэдгээр нь үржил шимт бууцны таатай орчинд сэргээш аван, ургаж үрждэг! Тиймээс бордоо болгон ашиглаж байгаа бууцыг нартай газар хучих буюу дулаан чийглэг орчинд хэдэн долоо хоног байршуулна. Ингэснээр бууцны гүнд термал урвал явагдаж бууц халах болно. Бууцны дотоод температур нэмэгдэхэд түүний дотор нуугдаж байсан амьд организмууд үхэж үрэгддэг. Үүний зэрэгцээ шинээр ашигтай бактерийн үржил давамгайлан бууцанд бүтцийн задрал явагдах болно. Ийнхүү өндөр шим тэжээлт бордоо болох процесс 2-3 долоо хоног үргэлжлэнэ. Урьдчилан бэлтгэсэн энэ бууцыг тараан цацахаас өмнө бага зэрэг бутлах нь зүйтэй.
Бууцны шим тэжээлийн агууламжыг дараах зурагт үзүүллээ. Энэ графикаас та бүхэн бууц тус бүрийн нийт жингийн хэдэн хувьд нь азот, фосфор, кали агуулагдаж байгааг харах болно.
Тахианы сангас нь үхрийн аргалтай харьцуулахад шим тэжээлийн агууламж өндөр болохыг харж байгаа биз?
Учир нь тахиа ихэвчлэн нэмэлт тэжээл, төвлөрсөн тэжээл хэрэглэдэг байхад үхэр нь шим тэжээлийн агууламж багатай өвстэй газар бэлчээрлэдэг.
Дээрхи зурагнаас та хайж буй шим тэжээлийнхээ тэнцвэрийг олж болно. Тахианы сангас азотыг их хэмжээгээр агуулдаг тул навчит ногоог ургуулахад ашигтай. Хонь ямааны хоргол бүх төрлийн хөрсний ангижруулагч болдог бөгөөд бордоо болгон тараахад хялбар байдаг. Үхрийн аргал нь шим тэжээлийн харьцангуй бага агууламжтай тул фосфорт мэдрэмтгий унаган ургамалд сайнаар нөлөөлдөг. Адууны хомоол нь мөөгний субсрат бэлтгэх үнэт түүхий эд болохоос гадна чийгийн улаан өт үржүүлэх таатай орчин болдог.
Бууцыг ашиглахын өмнө сайтар бутлаж өгвөл хөрсний био агууламжыг хүртээмжтэй болгодог. Энэ нь ургамал өөрийнхөө үндсээр дамжуулан бууцанд байгаа шим тэжээлийг хэрэглэхэд тохиромжтой хэлбэрт оруулж байна гэсэн үг. Ер нь ургамалын гаралтай хог хаягдлыг бордоотой хамт хэрэглэх юм бол таны хөрс танд талархах болно.
Шим тэжээл, органик бодисыг хөрсөнд нэмэгдүүлэхийн тулд бууцыг хэрэглэдэг. Бууц нь хөрсний бүтцийг сайжруулж, хөрсөн дэх чийгийг хадгалж, ашигтай бичил биетний үржих орон байрыг хангаж байна гэсэн үг.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.