![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: Сонголттой Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа. |
Амралт зугаалга, спортын зориулалттай энэхүү нуурын мотоциклийн олон улсын нэршил нь JET SKI гэсэн франц үгнээс гаралтай бөгөөд орчуулбал тийрэлтэт цана гэсэн утгатай юм.
Зун болохоор манайхан хөдөө орон нутагтаа очиж амрах дуртай байдаг. Амралтыг мартагдашгүйгээр сайхан өнгөрүүлье гэвэл нуурын спорт мотоцикл хамгийн гайхамшигт сонголт болж магадгүй. Нутгийнхаа нуур, гол мөрөнд завиар аялах сайхан.
Монгол улсын 50км.кв-аас дээш талбайтай томоохон нуурууд
Зэрэг | Нэр | Аймаг | Далайн түвшин метр |
Талбай, км2 |
Хамгийн урт, км |
Хамгийн өргөн, км |
Хамгийн гүн, метр |
Эзэлхүүн, км3 |
1 | Увс нуур | Увс | 759 | 3,350 | 84 | 79 | 20 | 39.6 |
2 | Хөвсгөл нуур | Хөвсгөл | 1,645 | 2,760 | 136 | 36.5 | 262 | 380.7 |
3 | Хар-Ус нуур | Ховд | 1,157 | 1,578 | 72.2 | 27 | 4.5 | 3.432 |
4 | Хяргас нуур | Увс | 1,028.5 | 1.407 | 75 | 31 | 80 | 66.034 |
5 | Буйр нуур | Дорнод | 581 | 615 | 40 | 21 | 10.2 | 3.784 |
6 | Хар нуур | Ховд | 1,132 | 575 | 37 | 24 | 7 | 2.422 |
7 | Дөргөн нуур | Ховд | 1,132 | 305 | 24 | 17 | 27 | 4.367 |
8 | Ачит нуур | Увс, Ховд | 1,435 | 297 | 24 | 18 | 5 | 0.665 |
9 | Бөөн цагаан нуур | Баянхонгор | 1,312 | 252 | 24 | 19 | 16 | 2.355 |
10 | Үүрэг нуур | Увс | 1,425 | 239 | 20 | 18 | 42 | 6.419 |
11 | Тэлмэн нуур | Завхан | 1,789 | 194 | 28 | 16 | 27 | 2.671 |
12 | Сангийн далай нуур | Хөвсгөл, Завхан | 1,888 | 165 | 32 | 13 | 30 | 1.995 |
13 | Айраг нуур | Увс | 1,030 | 143 | 18 | 13 | 10 | 0.820 |
14 | Орог нуур | Баянхонгор | 1,217 | 140 | 31.8 | 7.7 | 5 | 0.420 |
15 | Яхь нуур | Дорнод | 670 | 97 | 20.4 | 11.9 | 4 | 0.223 |
16 | Хар нуур | Завхан | 1,980 | 84.5 | 29.3 | 6.6 | 47 | 1.654 |
17 | Толбо нуур | Баян-Өлгий | 2,080 | 84 | 21 | 7 | 12 | 0.571 |
18 | Хурган нуур | Баян-Өлгий | 2,072 | 71 | 23.3 | 6 | 28 | 0.537 |
19 | Даян нуур | Баян-Өлгий | 2,232 | 67 | 18 | 9 | 4 | 0.157 |
20 | Доод цагаан нуур | Хөвсгөл | 1,538 | 64 | 18 | 7 | 14 | 0.384 |
21 | Баян нуур | Завхан | 1,491 | 64 | 14 | 8 | 50 | 1.390 |
22 | Хар-Ус нуур | Увс | 1,574 | 63 | 19 | 7.8 | 8.2 | 0.3265 |
23 | Ойгон нуур | Завхан | 1,664 | 61 | 18 | 8 | 8 | 0.207 |
24 | Тэрхийн цагаан нуур | Архангай | 2,060 | 61 | 16 | 6 | 20 | 0.369 |
25 | Хотон нуур | Баян-Өлгий | 2,084 | 50 | 22 | 4 | 58 | 1.341 |
Жич: Та энэхүү хүснэгтээс сонголтоо хийж моторт завиар аялаж болно. Эдгээр нууруудын тухай мэдээллийг ЭНД дарж танилцана уу.
Энэ мотоцикл нь уснаас айдаг хүмүүст нэн тохиромжтой бага хурдтай загвар юм. Нууранд зугаалах сонирхолтой хүмүүс ихэвчлэн энэ мотоциклийг захиалдаг.
Цахилгаан болон бензин хөдөлгүүртэй гэсэн хоёр сонголттой.
1. Нуурын бензин хөдөлгүүртэй мотоцикл
- Хэмжээ: 3.1м х 1.2м х 1.1м
- Суудал: 2-3 хүн
- Хөдөлгүүрийн багтаамж: 250сс
- Түлшний харьцаа (бензин ба моторын тос): 10:1
- Түлшний зарцуулалт: 20 литр/100км
- Хөргөлтийн систем: Усан хөргөлт
- Асаалтын систем: Цахилгаан CDI
- Хамгийн их эргэлтийн момент: 17.6 Nm (5500 эрг/мин)
- Түлш: Бензин 92-оос дээш
- Аккумлятор: 12V, 9A
- Түлшний банк: 70 литр
- Хурд: 5-15 км/цаг
- Баталгаа: 1 жил
- Үнэ 29500 юань
- Эрээн хот хүртэл тээврийн зардал: 2000 юань
2. Нуурын цахилгаан хөдөлгүүртэй мотоцикл
Үндсэн үзүүлэлт
Загвар | СА-2Е | СА-3Е |
Хэмжээ | 3.1м х 1.2м х 1.1м | 3.1м х 1.2м х 1.1м |
Хүндийн жин | 125 кг | 110 кг |
Суудал | 2 хүн | 2 хүн |
Хөдөлгүүрийн үзүүлэлт
Хөдөлгүүрийн чадал | 500W | 1000W | 1500W |
Хүчдэл | 48V | 60V | 60V |
Эргэлтийн момент | 28 N.M | 45 N.M | 60 N.M |
Гүйдлийн хүч | 12-14А | 28А | 32А |
Моторын үр ашиг | 83% | 83% | 83% |
Хурд | 5 км/цаг хүртэл | 10 км/цаг хүртэл | 15 км/цаг хүртэл |
Үнэ: | 29500 юань | 30500 юань | 32500 юань |
Эрээн хот хүртэл тээврийн зардал: 2000 юань
3. Нуурын бензин хөдөлгүүртэй өндөр хурдтай мотоцикл
Энэ загвар нь мэрэгжлийн спорт загвар юм. Анх эхлэн жолоодож байгаа хүн ардаа хүн сундлахаас зайлсхийх хэрэгтэй. Нуурын усны давалгаа ихтэй болон салхины хүч өндөр үед жолоодож болохгүй.
- Хэмжээ: 3.2м х 1.2м х 1.1м
- Хүндийн жин: 300 кг
- Суудал: 1-2 хүн
- Хөдөлгүүрийн багтаамж: 1300сс
- Хөдөлгүүрийн хүч: 60 квт буюу 115 морины хүчтэй
- Түлшний харьцаа (бензин ба моторын тос): 10:1
- Түлшний зарцуулалт: 20 литр/100км
- Хөргөлтийн систем: Усан хөргөлт
- Асаалтын систем: Цахилгаан CDI
- Хамгийн их эргэлтийн момент: 17.6 Nm (5500 эрг/мин)
- Түлш: Бензин 92-оос дээш
- Аккумлятор: 12V, 9A
- Түлшний банк: 50 литр
- Хурд: 45-60 км/цаг
- Даац: 200 кг
- Баталгаа: 1 жил
- Үнэ 51500 юань
- Эрээн хот хүртэл тээврийн зардал: 2000 юань
Энэхүү моторт завь нь Yamaha брэндийн 2008 оны хуванцар материал хэвлэх технологиор хөнгөн жинтэй NANOXELEL их биеийг бүтээжээ.
Хэрэв та моторт завиа хол замд тээвэрлэх шаардлагатай бол энэхүү тэргэнцэрүүдээс сонголт хийж болно.
Энэхүү чиргүүл нь моторт завь тээвэрлэх зориулалттай. Үнэ 7000 юань. (Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.)
Зураг дээр: Нуурын бага хурдтай загвар
Зураг дээр: Нуурын бага хурдтай загвар
Зураг дээр: Нуурын бага хурдтай загвар
Зураг дээр: Амралт зугаалгын зориулалтаар ашиглаж байгаа нь
Зураг дээр: Нуурын өндөр хурдтай загвар
Зураг дээр: Нуурын өндөр хурдтай загвар
Зураг дээр: Нуурын өндөр хурдтай загвар
Зураг дээр: Нуурын өндөр хурдтай загвар
Зураг дээр: Нуурын өндөр хурдтай спорт загвар
Зураг дээр: Спорт загварын мотоциклийн гар
Зураг дээр: Мотоциклийг чиргүүл дээрээс нууранд оруулах буюу нуураас ачиж байгаа нь
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.