Үнэ: Сонголтоор

Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: Сонголттой

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Үйлдвэрийн хаягдал ус гэдэг бол байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулаад зогсохгүй хүн, малыг хордуулах гамшигт үр дагавартай хаягдал билээ. Монгол оронд маань үндэсний үйлдвэрлэл сэргэн мандаж байгаа өнөө үед бид ашиг орлого олохын зэрэгцээ байгаль орчиноо хайрлан хамгаалах ариун үүрэгтэй хүмүүс.

Иймд энэ үүргээ биелүүлэхийн тулд үйлдвэрлэлээс хаягдаж усыг хөрсөнд нь цэвэршүүлэн шингээх асуудлыг шийдэх хэрэгтэй. Ялангуяа ноос угаах үйлдвэр, мал нядалгааны газрын эзэд хаягдал усныхаа асуудлыг хэрхэн шийдэх вэ? гэж олон хүн надаас асуудаг байлаа. Би бохирын септик хийх хэрэгтэй гэж хэлэхээс өөр үг хэлдэггүй байсан. Харин одоо бол өөр.

Бид цэвэр усны асуудлаа худаг ухуулаад л шийчихдэг. Харин бохир усаа яах билээ? гэж толгойгоо гашилгадаг. Энэ асуудал зөвхөн Монголд байгаа юм биш. Дэлхий нийтийн хамгийн их анхаарал татаж байгаа асуудал. Хятад улс энэ тал дээр бүр их өндөр шаардлага тавьдаг орнуудын нэг. Иймээс ч Хятадын үйлдвэрүүд дор бүртээ үйлдвэрийн хаягдал усаа цэвэршүүлэх асуудал дээр нэн хариуцлагатай ханддаг болжээ.

Энэ сайхан жишээг Монголчууд бид дууриах хэрэгтэй хэмээн үзэж, энэ төхөөрөмжийн судалгааны ажилд анхаарал хандуулсан юм.

Үйлдвэрээс гарч байгаа бохир усыг цэвэршүүлэх технологийг энгийнээр ойлгоход энд байгаа бүдүүвч зургийг харахад болно. Энэ зураг дээр байгаа цэвэршүүлэх танканд байгаа хаягдал болон ялгадасыг тодорхой хугацааны дараа бохир соруулах машинаар соруулан цэвэрлэдэг. Энэ нь их хэмжээний усны хаягдал тээвэрлэн асгах илүү зардлыг хэмнэж өгдөг.

Мөн энэхүү төхөөрөмж нь хувийн хаусын хорооллын бохирын усны асуудлыг шийдэхэд нэн тохиромжтой. Хамгийн гол нь сонголтыг хийхдээ хаусын хорооллын хүн амын усны хэрэглээгээр нь  тооцож бодно. Нэг хүн өдөрт дундажаар 131 литр усны хэрэглээтэй гэж Хятадын эрдэмтэд тооцсон байна.

Цэвэрлэсэн усыг амны бус ямар ч зориулалтаар ашиглаж болдог. Тухайлбал энэ усыг газар тарилан, хүлэмжийн усалгаанд дахин хэрэглэж болохоос гадна орон сууцны 00-ийн ус болгон ашиглаж болно. Ийм тохиолдолд нэмэлт тоноглол суурьлуулах хэрэгтэй. 

Хаягдал ус цэвэрлэх төхөөрөмж нь бүх төрлийн үйлдвэрийн саарал ус, хаягдлыг ариутган цэвэрлэх зориулалтаар үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд үйлдвэрийн дэргэдэх судалгаа шинжилгээний баг захиалагчийн тавьж байгаа шаардлагын дагуу цэвэршүүлэлт хийх зориулалтанд тохируулан үйлдвэрлэж өгнө. Иймд захиалагч та ямар бохирдолтой ус үйлдвэрлэлээс гарч байгаа вэ? гэсэн асуултанд л тодорхой хариулт өгөхөд л хангалттай. Бохир ус нь физик химийн шинж найрлагаараа харилцан адилгүй байдаг. Тухайлбал:

150 хүнтэй жижиг хотхонд 

Ноос угаах үйлдвэрээс гарч байгаа хаягдал ус, мал нядалгааны газраас хаягдаж байгаа улайтай ус хоёрын харьцаанд их зөрүү байдагт оршино. Гэтэл зарим захиалагч алтны уурхайгаас гарч байгаа хаягдал усыг цэвэрлэх сонирхолтой байж болно. Зарим нь бохирдсон нуур цөөрөм, голын усыг цэвэршүүлэх буянтай үйл бодож байж болно. Тэгвэл яг тэр зориулалтаар нь техникийн болон байгаль орчны шаарлагыг бүрэн хангах төхөөрөмжийг нийлүүлэх болно.

Захиалагчийн бодит нөхцөл байдал, орон нутгийн байгал орчны тавьж байгаа шаардлагууд дээр үндэслэн, хоногт 7,2 м3-оос 360 м3 хүртэл усыг цэвэршүүлэх хүчин чадалтай гаар үйлдэрлэгдэх бөгөөд 3-20 хүртэл урт хэмжээтэй контейнер хэлбэртэйгээр нийлүүлэгдэж байна. Бүтцийн хувьд:

  1. Анхдагч тунадасны сав,
  2. Исэлдүүлэгч сав
  3. Хоёрдох тунадасжуулах сав
  4. Ариутган, халдваргүйжүүлэх төхөөрөмж,
  5. Лаг хуримтлуулах сав,
  6. Сэнсний өрөө, сэнс, төвлөрсөн ариутгах татуургын систем гэсэн олон хэсгээс бүрдэнэ.

Бага оврын төхөөрөмжийг нь хувийн хаусанд бохир усны зориулалтаар ашиглахад тохиромжтой.

Загвар Хүчин чадал Хэмжээ Ханы зузаан Үнэ
STE300 0.3 м3/цаг 3*1.26*1.8 метр 4 мм 15000 юань
STE500 0.5 м3/цаг 3*1.5*1.8 метр 4 мм 17000 юань
STE1000 1 м3/цаг 4*1.5*2 метр 4 мм 18000 юань
STE2000 2 м3/цаг 6*2*2 метр 5 мм 25000 юань
STE3000 3 м3/цаг 7*2*2.5 метр 5 мм 32500 юань
STE4000 4 м3/цаг 8.5*2.3*2.5 метр 6 мм 43000 юань
STE5000 5 м3/цаг 10.5*2.3*2.5 метр 6 мм 50000 юань
STE6000 6 м3/цаг 11*2.35*2.8 метр 6 мм 61000 юань
STE7000 7 м3/цаг 13*2.3*2.8 метр 6 мм 73500 юань
STE8000 8 м3/цаг 12*3*2.8 метр 8 мм 83000 юань
STE9000 9 м3/цаг 13*3*2.8 метр 8 мм 90000 юань
STE10000 10 м3/цаг 14.5*3*2.8 метр 8 мм 98000 юань
STE11000 11 м3/цаг 16*3*2.8 метр 8 мм 103000 юань
STE12000 12 м3/цаг 17*3*2.8 метр 8 мм 110000 юань
STE13000 13 м3/цаг 17.5*3*3 метр 8 мм 118000 юань
STE14000 14 м3/цаг 19*3*3 метр 8 мм 130000 юань
STE15000 15 м3/цаг 20*3*3 метр 8 мм 142000 юань

Эрээн хот хүртэл тээврийн зардал төхөөрөмжийн овор хэмжээнээс шалтгаалан 4000-30000 юань болно. Хэрэв цэвэрлэсэн усыг дахин ашиглах зориулалтаар захиалга өгвөл энэхүү үнийн санал дээр ус цэвэршүүлэх төхөөрөмжийн нэмэлт зардал дундажаар 10000 юань нэмэгдэнэ. Шууд байгалд шингээх гэж байгаа бол үйлдвэрлэлийн саарал ус цэвэршүүлэх төхөөрөмж нэмэгдэхгүй.

Газар доор байрлаж төхөөрөмжинд шилэн хуванцар болон карбон ган төмрийг өргөн ашигладаг.

Үнэр ихтэй хаягдал усыг цэвэршүүлж байгаа нөхцөлд зориулалтын сэнс хэрэглэнэ.

1. Агаар цэвэршүүлэх үндсэн сэнс

Загвар Чадал Үнэ
30 загвар 0,75 квт 2800 юань
50 загвар 1,5 квт 3000 юань
60 загвар 2,2 квт 3200 юань
80 загвар 4,0 квт 4300 юань
100 загвар 5,5 квт 5000 юань

Буцах эргэлттэй сэнс

Марк Хоолой Чадал Эргэлт Хүнд Үнэ
НС-251S 20 мм 0,55 квт 450 эрг/мин 51 кг 2700 юань
НС-30S 25 мм 0,55 квт 430 эрг/мин 57 кг 3000 юань
НС-301S 25 мм 0,75 квт 520 эрг/мин 57 кг 3500 юань
НС-40S 32 мм 0,75 квт 500 эрг/мин 88 кг 3800 юань
НС-401S 32 мм 1,50 квт 580 эрг/мин 93 кг 4500 юань
НС-50S 40 мм 1,50 квт 430 эрг/мин 130 кг 4900 юань
НС-501S 40 мм 2,20 квт 500 эрг/мин 135 кг 5000 юань
НС-60S 50 мм 2,20 квт 450 эрг/мин 223 кг 5300 юань
НС-601S 50 мм 4,00 квт 540 эрг/мин 233 кг 5500 юань
НС-80S 65 мм 4,00 квт 430 эрг/мин 268 кг 6700 юань
НС-801S 65 мм 5,50 квт 500 эрг/мин 293 кг 6900 юань
НС-100S 80 мм 5,50 квт 390 эрг/мин 395 кг 8300 юань
НС-1001S 80 мм 7,50 квт 420 эрг/мин 410 кг 8600 юань

Хоногт цэвэршүүлэх усны хэмжээг тооцохдоо 20 цагаар тооцоолно. Учир нь 4 цаг тутамд нэг цаг амраахаар тооцож ажиллуулах хэрэгтэй.

Ус цэвэршүүлэх бүх тоноглол төхөөрөмжийн дотор байрлуулсан тул шууд сантехникийн холболт хийхэд л хангалттай.

Энэхүү төхөөрөмжийг зөөврийн болон суурин гэсэн хоёр зориулалтаар ашиглаж болно. Учир нь машины ачаан дээр байрлуулж болох хэмжээг чухалчлан үзэж, зураг төслийг боловсруулан үйлдвэрлэсэн болно.

Зураг: Үйлдвэрийн ажлын байрны гадна талд газар дээр байрлуулан ашиглаж байгаа нь.

Зураг дээр: Газар доор ашиглахаар угсралт хийж байгаа нь

Зураг дээр: Зөөврийн зориулалтаар ашиглахаар төлөвлөж байгаа хаягдал ус цэвэрлэх төхөөрөмж. Машин дэээ ачаад хэрэглэх газраа шууд ашиглаж болно.

  • Үл зэврэх материалаар хийсэн тул ус болон химийн гаралтай бүтээгдэхүүнд удаан жил тэсвэртэй ажиллах болно.
  • Бүрэн автомат тохиргоотой тул ямар нэгэн боловсон хүчний мэрэгжил үл шаардах бөгөөд нэмэлт тохируулга, өөрчлөлт хийх шаардлагагүй.
  • Үйл ажиллагаа энгийн бөгөөд засвар үйлчилгээ хийхэд хялбар.
  • Тоног төхөөрөмжийн бүхэлд нь боловсруулах систем нь бүрэн автомат цахилгаан хяналтын системээр тоноглогдсон тул үйлдвэрийн саарал усыг найдвартай сайн цэвэрлэнэ.
  • Хятад улсын хэмжээнд үйлдвэрийн саарал усыг цэвэршүүлсэн байх өндөр шаардлагыг бүрэн хангаж чадсан.
  • Ажиллуулахад тусгай хүн шаардагддаггүй. Зөвхөн тоног төхөөрөмжийг цаг тухайд нь засвар үйлчилгээ хийхэд хүний оролцоо хэрэг болно.
  • Дуу чимээ бага, үнэр гаргахгүй, удаан хугацаагаар засвар үйлчилгээ шаардахгүй.
  • Хаягдал ус цэвэрлэх төхөөрөмж нь дараалсан үе шатлалуудаар бохир усыг биологийн бүрэн цэвэршилт бүхий ус болтол цэвэрлэнэ. Энэ бол био шүүлтүүр бүхий биологийн цэвэрлэх систем юм. Мөн анаэробын биологийн шүүлтүүр, исэлдүүлэгч гэх мэт биологийн бодисыг бүрэн ашиглаж бас болно. Төхөөрөмж нь цахилгаан зарцуулалт бага , тогтвортой ажиллагаатай бөгөөд засвар үйлчилгээ хийхэд хялбар тул өргөн хэрэглээний цар хүрээ ихээр нэмэгдэж байна.
  • Үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх төхөөрөмж нь биет шүүлтүүр, биологийн задралын процесс ашиглан органик биет болон N болон Р ийг цэвэрлэх, микро-организмийг устгах зэрэг олон талд цэвэршүүлэлтийг хийж чадна. Мөн түүнчлэн хөдөө орон нутагт бохирдсон гол мөрөн, нуурын усыг дахин цэвэршүүлэхэд нэн тохиромжтой.
  • Байгаль орчныг хамгаалахад холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлэх, бохир усны индексийн зураг төслийг боловсруулж боловсронгуй болгох, практик үйл ажиллагааны туршилт хийх, хөрөнгө оруулалтын хэмжээг багасгах, ашиглалтын зардлыг бууруулах, техникийн энгийн хэрэглээг нэвтрүүлэх зэрэг өндөр шаардлага тавьсан сорилуудад энэхүү төхөөрөмж ОНЦ үнэлгээ авсан байна.

Энэхүү төхөөрөмжийг аялал жуулчлалын бааз, хувийн хаус, мал нядалгааны газар, мах сүү боловсруулах үйлдвэр, ЖДҮ, уурхай, ноос угаах үйлдвэр, загас үржүүлгийн цөөрөм гэх мэт бохир усны асуудлаа шийдэж чадаагүй байгаа газар өргөн хэрэглэнэ.

Зураг дээр: Ноос угаах жижиг үйлдвэрийн гадна талд цэвэршүүлэх төхөөрөмжийг байрлуулсан байгаа байдал. Мал нядалгаа болон ноос угаах үйлдвэрээс гарч байгаа хаягдал ус бохирдол ихтэй байдаг тул хоёр давхар цэвэршүүлэх төхөөрөмж хэрэглэдэг байна. Ингэж хоёр дахин цэвэршүүлсэн усыг дахин ашиглаж болно.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно./p>

Үйлчилгээ