Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 32000 юань

Энд би Хятад улсад бизнес аялал хийж байхад олон удаа тааралдаж байсан нэгэн бизнес санааг танд танилцуулахаар шийдлээ.

Жижиг дунд үйлдвэрлэгч бүр сав баглаа боодлын асуудлаа шийдэж, борлуулалтаа хийхэд ихээхэн зардал, бэрхшээлтэй тулгардаг. Шанхай хотын онлайн худалдааны компани дээр зочилох боломж надад тохиолдсон юм.

Жижигхэн үйлдвэртэй, том нэртэй энэхүү компаний бизнесийн гараа эхэлсэн түүх, мөнгө босгох ухааныг нь энд би танилцуулъя.

Их сургуулийг загвар дизайны мэрэгжлээр төгссөн залуу Шанхайд өөрийн мэрэгжлээр жижигхэн компани байгуулж, амьдралын гараагаа эхэлжээ. Тэрээр жижиг дунд үйлдвэрүүдээр очиж, хаяг шошго, реклам чимэглэл хийх захиалга хайн өдөржин явах боловч түүний сарын орлого амьдралд нь хүрэлцэхгүй байв.

Түүнд тохиолдох хамгийн том шаналал бол захиалагч нартаа үзүүлэх үйлчилгээ нь зөвхөн зураг төсөл компьютер дээр боловсруулахаас хэтрэхгүй байлаа. Тиймээс ч олсон орлого нь өрхийн амьдралд нь хүрэлцэх ч үгүй байлаа.

Тэрээр үйлчилгээнийхээ цар хүрээг нэмэгдүүлэхийн тулд сав баглаа боодлын үйлдвэр байгуулахаар шийджээ. Тэрээр өөрийн үйлчлүүлэгчидийг удаан хугацаагаар татахын тулд энэ шийдэлд хүрсэн юм. Учир нь:

Ямар ч үйлчлүүлэгч загвар дизайны компаний үйлчилгээг нэг л удаа авна. Дараа нь мартана.

Харин загвар дизайн + сав баглаа боодол гэсэн хосолмол үйлчилгээ бол байнгын мөнгөний урсгалыг өөр рүүгээ татах их хүч байсан юм.

Нэгэнт бэлэн бүтээгдэхүүний их нөөцтэй болсон залуу цаашид бүтээгдэхүүнээ онлайнаар борлуулах үйлчилгээг нээж, өөрийн лого бүхий брэндийн савалгаатай онлайн худалдааны том групп болон хөгжсөн юм.

Түүний үйлдвэрлэгч нар бүгд жижиг дунд үйлдвэрүүд бөгөөд тэдгээр нь түүний компаний босгыг давахын тулд бүтээгдэхүүнийн чанар стандартыг барьж, бүтээгдхүүнээ савлуулж, борлуулалт хийлгэдэг зарчимтай байлаа..

Гэхдээ түүнд баялаг бүтээн өгч байгаа хүмүүс түүнээс цалин авахгүй, байрны түрээс шаардахгүй. Элдэв даатгал татварын зардал нэхэхгүй.

Тэрээр одоогоор 100 гаруй жижиг дунд үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг савлаж, худалдан борлуулж байна. Ийм л төгс үйлчилгээ МӨНГӨ БОСГОХ МЯНГАН САНАА-нуудын маань нэг нь юм шүү.

Савлагч машин

  • Модель: 250X
  • Түүхий эдийн материал: ОРР нарийн бүтэцтэй материал
  • Савалгаа хийх хурд: 40-230 уут/мин
  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Цахилгаан зарцуулалт: 2.4 квт/цаг
  • Үйлдэл: Дүүргэлт → Наалт → Жин хэмжих → Бар кодыг тогтоох → Хэвлэх → Шошгололт хийх → Марклалт хийх
  • Хэмжилтийн төхөөрөмж: Байрлалаар
  • Зориулалт: Хүнс, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, даавуун эдлэл, эмийн бүтээгдэхүүн, багаж хэрэгсэлийн үйлдвэрлэлүүд гэх мэт бүх төрлийн жижиг ширхэгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар
  • Үйлдвэрийн баталгаа: Нэг жил
  • Тоног төхөөрөмжийн хэмжээ: 3770мм х 670мм х 1450мм
  • Тоног төхөөрөмжийн жин: 480кг
  • Савлах бүтээгдэхүүн: Ширхэгийн бүхэл жижиг эд зүйлс
  • Автоматжуулалт: Бүрэн автомат
  • Савалгаа хийх төрөл: Уут
  • Савалгаа хийх түүхий эдийн өргөн: 250мм
  • Уутны хэмжээ: 30-100мм
  • Үйлдвэрийн үнэ: 32000 юань. Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг Үйлдвэрлэгч хариуцна.

Энэхүү машин нь олон төрөл байдаг бөгөөд видео танилцуулга дээр үзүүлж байгаа туршилтын ажил дээр зочид буудлын нэг удаагийн жижиг саван савлаж байлаа.

Савлагч машин

  • Хөдөлмөрлөх хүч хэмнэнэ.
  • Үйлдвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
  • Ажиллуулж сурахад хялбар.
  • Өндөр хурдаар савалгаа хийнэ.
  • Хаяг шошгын асуудлыг бүрэн шийднэ.
  • Долгионлог болон зиг заг хэлбэрийн загварлаг зүсэлт хийнэ.

  • Хүнсний үйлдвэрлэл (Жигнэмэг, чихэр, гоймон, бэлэн хоол, бялуу, боов, еэвэн, жимстэй мөхөөлдөс, банш, бууз, мантуу, жижиг талх, хөлдөөсөн загас, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимгэнэ)
  • Эм эмнэлэгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл (Капсул, даавуун цэвэрлэгч, шприц, дусаагуур, маск, эм тан.)
  • Жижиг хэрэгслийн үйлдвэрлэл (Нэг удаагийн хэрэглээний бүтээгдэхүүн, алчуур, цэвэрлэгээний материал, тоглоом, тууз, зочид буудлын хэрэгсэл)
  • Сэлбэг эд ангийн үйлдвэрлэл (Нугас, гогцоо, түлхүүр, жижиг төмөр эдлэл, бүсний арал, бариул, холхивч, асаагуур, гар чийдэн гэх мэт)
  • Электроникийн үйлдвэрлэл (цаг, калькулятор, гар удирдлага, )
  • Джитал хэрэгслийн үйлдвэрлэл (Гар утас, цэнэглэгч, батарей, кабель утаснууд)
  • Бэлэг дурсгал, үнэт эдлэлийн үйлдвэрлэл (арьсан жижиг эдлэл, эсгий урлал, алт мөнгөн эдлэл, үнэт булуу)
  • Төрөл бүрийн бүтээгдэхүүний сав баглаа боодлын үйлдвэрлэлд өргөн хэрэглэнэ.

1. Япон улсын зохион бүтээгч инженерүүдийн зураг төслийн дагуу үйлдвэрлэгдсэн. Жижиг дунд үйлдвэрлэгчидийн хүсэл сонирхолын дагуу төрөл бүрийн загвар дизайнаар савалгаа хийхийн тулд Европын холбооны стандартын гэрчилгээ бүхий орчин үеийн ухаалаг механизм, эд ангиудыг угсарсан тул найдвартай ажиллагааг бүрэн хангажээ. Өндөр хурдтай хангалтын тусгай системээр тоноглогдсон бөгөөд боолт бүрэн төгс хийнэ.

2. Гадаргууг шүрших төхөөрөмж, завсарын өнгөний өндөр мэдрэмж, тансаг хэрэглээний зэрэглэл, зэврэлт болон элэгдэлгүй эд анги, удаан жилийн турш найдвартай ажиллана гэсэн тодотголууд энэхүү машиныг давуу талууд юм.

3. Машины цахилгаан эд ангийг Япон, Германд үйлдвэрлэсэн бөгөөд Европын чанарын стандартыг хангахын тулд бусад эд ангийг ч нэр хүнд бүхий брэндүүдээс худалдан авч, угсралт хийж байна.

4. Бүтээгдхүүний онцлог сав боодлыг харгалзан автомат савалгааны төхөөрөмж болон конвейорон дамжуулагчийн системийн харилцан уялдааг тусгай тохиргоо хийж үйлдвэрлэдэг. Иймд үйлдвэрт захиалга хийхийн өмнө ямар бүтээгдэхүүн савлах гэж байгаа тухай мэдээллээ урьдчилан танилцуулах хэрэгтэй.

5. Конвейорон дамжуулагчийн тууз, хурдыг тааруулж, наалтын тохиромжтой температурыг өөрчлөн сонгож болно.

6. Савны наалт нь цэвэрхэн бөгөөд гоёмсог харагдана.

7. Ажиллуулахад хялбархан. Хэвний хэмжээг тохируулж болох бөгөөд олон төрлийн бүтээгдэхүүн савлаж болно.

8. Таслагч хутганы ирийг гадаадаас импортлон оруулж угсарсан тул удаан хугацаагаар мохохгүй, баталгаатай.

9. Ижил төрлийн сав баглаа боодлын машинуудтай харьцуулах юм бол сав баглаа боодлын түүхий эдийг 5-10 хувь хэмнэнэ. Савалгааны материалын наалтын өргөнийг 20 - 40 мм хэмжээтэй хийх боломжтой болсон нь илүү сайн найдвартай наалт хийж чадна гэсэн ойлголт юм.

10. Олон жилийн туршлагаар загвар дизайны шийдэл сайжирсан.

Савлагч машин

Савлагч машин

Савлагч машин

Савлагч машин

Савлагч машин

Савалгааны түүхий эд нь урьдчилан хэвлүүлсэн рулон цаас байх бөгөөд 25 см хүртэл өргөн хэмтэй байна. Та өөрийн бүтээгдэхүүний сав баглаа боодлын хэвлэлийн эхийг бэлтгэсэн байх хэрэгтэй.

Савлагч машин

Савлагч машин

Савлагч машин

Савлагч машин

Савлагч машин

Савлагч машин

Савлагч машин

Савлагч машин

Савлагч машин

1. Тоног төхөөрөмжийн захиалга хийх

Захиалагчийн савалгаа хийх бүтээгдэхүүнд тохируулж үйлдвэрлэдэг тул захиалга хийхийн өмнө машины сонголт хийх хэрэгтэй. Тусгай захиалга хүлээн авч болох бөгөөд таны хүссэн шаардлагын дагуу савалгааны материал, огноо хэвлэгч, хаяг шошго гэх мэт нэмэлт төхөөрөмж суурьлуулж өгнө.

2. Төлбөр

Захиалга хийх үедээ нийт төлбөрийн 30 хувийг урьдчилан төлөх бөгөөд тоног төхөөрөмж үйлдвэрээс илгээгдэх үед үлдсэн 70 хувийг төлж болно.

3. Борлуулалтын дараах үйлчилгээ

Тоног төхөөрөмжтэй хамт угсралтын видео бичлэгийг өгөх ба хэрэв шаардлагатай гэж үзвэл үйлдвэрээс Монгол улс руу инженер илгээж, угсралт хийн өгч, ажилчдад сургалт явуулж болно. Инженерийн өдрийн цалин 80 ам доллор байх бөгөөд виз, замын зардал (ирж буцах), буудал хоолны зардлыг худалдан авагч тал хариуцна.

4. Баталгаа

Тоног төхөөрөмж Монгол улсын гаалийн бүрдүүлэлт хийсэн өдрөөс хойш нэг жилийн баталгаа өгнө. Энэ хугацаанд үйлдвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон бүх гэмтэлд үйлдвэрлэгч хариуцлага хүлээн сэлбэг эд ангийг үнэ төлбөргүй нийлүүлнэ.

5. Тээвэрлэлт

БНХАУ-ын хилийн боомт болох Эрээн хот хүртэл тээврийн зардлыг Үйлдвэрлэгч хариуцна.

Үйлчилгээ