• www.terbumtan.com Бизнесийн шинэ санаа эндээс ургана.
  • www.terbumtan.com Бодит үнийн санал + Төгс мэдээлэл
  • www.terbumtan.com Жижиг дунд үйлдвэрийн техник технологийн мэдээллийн манлай сайт

Хятад улсад ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэд бид эх орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах сэтгэлээр "Бид Хэрэглэгч Монгол биш, Үйлдвэрлэгч Монгол!" гэсэн уриан доор Жижиг дунд үйлдвэрийн техник, технологийн мэдээллийн сангаа танд өргөн барьж байна.
Хүндэтгэсэн:
Ц.Энхтайван (Захирал)

БНХАУ-ын бизнес мэдээлэл, үйлдвэр худалдааны хамтын ажиллагааны сайт

 

БНХАУ-ын шилдэг үйлдвэр, худалдаа, үйлчилгээний байгууллагын онлайн худалдааны  сайт

Хувийн хаус барих зөвлөлгөө, барилгын материалын мэдээлэл болон худалдааны сайт

Үр тариа цэвэрлэх машин

Тарианы массаас том, жижиг, хөнгөн хольцыг сайтар ялгаад, хүнсний, тэжээлийн болон үрийн гэж ангиладаг энэ машин өдөрт 360-600 тонн тариаг маш бага зардлаар ялгана.

Ажиллах зарчим: 5XF-15/25 загварын хос цэвэрлэгчтэй машины ажиллагааг улаан буудайн хэмжээ болон харьцаан дээр тулгуурлан зохион бүтээжээ. Улаан буудайн үрийг жингээр нь ялгах метал дэлгэц рүү цацаж, агаарын хүчтэй урсгалаар ялгана. Цэвэрлэх төхөөрөмж дээр унасан үрийн боловсорсон хэсэг нь үлдэж, дутуу болсон жижиг үр болон хольц нь ялгагдан тусгаарлагдана.

Буудайг цэвэрлэх

Урьдчилсан цэвэрлэгээг технологийн дараагийн үйл ажиллагааг (агааржуулалт, хатаалга г.м) гүйцэтгэх боломж, таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор гүйцэтгэнэ. Решето-шүүр бүхий цэвэрлэх төхөөрөмж ашиглан цэвэрлэснээр буудайг тариа, хольц гэсэн 2 хэсэгт ялгаж, тарианы тэсвэрт чанарыг дээшлүүлнэ.
Эхний цэвэрлэгээг урьдчилсан цэвэрлэгээ, хатаалгын дараа гүйцэтгэнэ. Хураасан тарианы чийг 18%-иас бага үед шууд эхний цэвэрлэгээнээс эхэлж болно.
Тарианы массаас том, жижиг, хөнгөн хольцыг ялгасны дараа түүнийг хүнсний, тэжээлийн болон үрийн гэж ангилна. Энэ шатанд тарианы хольцын 60 хувийг цэвэрлэнэ.
Хоёр дахь цэвэрлэгээ: Ихэвчлэн үрийн зориулалтын тариаг цэвэрлэхэд ашиглана. Ялгахад төвөгтэй хольц байгаа тохиолдолд триер болон ялгах ширээг нэмж ашиглана.
Цэвэрлэгээний дүнд:
1. I зэрэглэлийн үрийн тариа
2. II зэрэглэлийн үрийн тариа
3. Том хольц
4. Жижиг хольц болгон тус тус ангилна.

Техникийн үзүүлэлт:

Хүчин чадал: 360 тонн/хоног
Хөдөлгүүрийн чадал: 5.5квт
Хэмжээ: 4430мм х 1640мм х 1730мм
Жин: 1320 кг
Захиалагчийн хүсэлтээр хоногт 600 тонн буюу түүнээс дээш хүчин чадалтайгаар үйлдвэрлэж болно.

Худалдааны нөхцөл ба үнийн санал:

Үнэ: 12500 доллор
Нийлүүлэх хугацаа: 15 ажлын өдөр
Үйлдвэрийн баталгаа: Нэг жил
EXW (Үйлдвэрээс гарах үнэ), Захиалга хийх үед 50% урьдчилгаа төлнө. Тоног төхөөрөмж үйлдвэрлэгдэж бэлэн болмогц үлдэгдэл 50% хувийн төлбөрийг хийнэ.

Үйлдвэр байгуулах төсөлд шаардлагатай мэдээлэл

Буудайн ангилал

seed Буудай нь ботаникийн залаат үр тарианы Triticum төрөлд хамаарна. Тэрээр морфологи, биологийн шинж чанар, зориулалтаар ялгаатай 20 орчим зүйлд хуваагдана. Үүнээс зөөлөн (Triticum aestivum L.), хатуу (Triticum durum Desf.), карликийн (Triticum compactum Host.) буудай дэлхийн нийт буудайн үйлдвэрлэлийн 90 орчим хувийг эзлэнэ.
Тариалах аргаар нь өвөлжих, зусах гэж ангилна. Манай улс зөөлөн болон хатуу зусах буудайг голчлон тариалдаг.
Зөөлөн буудай (Triticum aestivum L.) нь талх, гурилан бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болох бөгөөд түрүү нь урт, сийрэг бүтэцтэй байна. Цөм нь ихэнхдээ гуриланцар, хагас шилэнцэр, харин шилэнцэр ховор байх бөгөөд үр хөврөл нь дугариг, хотгор байдалтай, тод ялгарсан сахалтай, өндгөн зууван, хөндлөн зүсэлтээр дугуйвтар байдалтай, дунд зэргийн цутгалттай, янз бүрийн туяатай цагаан, улаан өнгийн үртэй байна.
Хатуу буудай (Triticum durum Desf.) - гоймон, ширхэгт гурилын үндсэн түүхий эд болох бөгөөд түрүү нь том, нягт бүтэцтэй байна.
Цөм нь ихэнхдээ шилэнцэр, зарим тохиолдолд хагас шилэнцэр байх бөгөөд үр хөврөл нь сунасан, товгор байдалтай, бага ялгарсан хөхөлтэй, зарим тохиолдолд хөхөлгүй, сунасан гонзгой зууван, хөндлөн зүсэлтээр өнцөгдүү, төв хэсэгтээ өргөн, ихэнхдээ том үртэй, хуван өнгөтэй, улаан өнгийн үр ховор байна.
Зураг дээр: Буудайн үр. а- зөөлөн буудай, б-хатуу буудай

Буудайн бүтэц

Буудайн үр нь цөм, үр хөврөл, хальсан давхаргаас тогтоно. Үрийн цөм нь цардуул, уургаас бүрдэх бөгөөд үрийн 78-84%-ийг эзэлнэ. Цөмийн агууламжаас хамаарч үйлдвэрлэх бүтээгдэхүүний гарц, өнгө, чанарын үзүүлэлт өөрчлөгдөнө.
Үр хөврөл нь буудай ургаж хөгжих үндэс бөгөөд буудайн 2.0-3.9 хувийг эзэлнэ. Үр хөврөл нь буудайн үзүүр хэсэгт хотойж тогтсон хагас дугуй хэлбэрээр байрлах ба тос, сахар, уураг, эрдэс, аминдэмээр баялаг. Гурил үйлдвэрлэлийн явцад үр хөврөл их орвол гурилын хадгалалтанд сөргөөр нөлөөлөх тул түүнийг ялгаж цэвэрлэх шаардлагатай.
seed
Хальсан давхарга нь тарианы цөмийг гадны нөлөөллөөс хамгаалах үүрэгтэй. Гурил, будаа үйлдвэрлэх явцад ялган боловсруулж хивэг болгоно. Хальсан давхаргыг хичнээн сайн ялгаж чадна бүтээгдэхүүний чанар, өнгө төдий хэмжээгээр сайн байна.
Хальсан давхаргад эрдэс, эслэг бодис их хэмжээтэй байх тул үнслэгийн хэмжээ харьцангуй өндөртэй байдаг. Хальсан давхарга үрийн 10-20%-ийг эзлэнэ.

Буудайн химийн найрлага

Буудайн химийн найрлага нь түүний зүйл, сорт, тариалсан газар, байршил зэргээс хамаарах бөгөөд дараах агууламжтай байна.
Шимт бодисын нэр Хэмжих нэгж Агууламж
Ус % 14
Цардуул % 65.0-68.8
Эслэг % 2.0-3.4
Уураг % 10.0-18.0
Тос % 1.5-2.0
Энгийн нүүрс-ус % 3
Эрдэс бодис % 1.5-2.0
Макро эрдэс  
Kали мг % 325
Нaтри мг % 18
Фосфор мг % 368
Микро эрдэс  
Төмөр мкг % 5260
Зэс мкг % 530
Манган мкг % 3700
Цайр мкг % 2810
Аминдэм  
Е (токоферол) мг % 6
В-гийн бүлгийн мкг % 17.61
Буудай нь залаат үр тарианы төрөл тул нийлмэл нүүрс усаар баялаг, 70 орчим хувийн цардуул, 3 орчим хувийн энгийн нүүрс ус агуулна.
Буудайн үр дунджаар 13-17% уураг, үүнд улаан үртэй, шилэнцэр өндөр, өвөлжих буудай 11-15%, харин зөөлөн буудай 7-11% уураг агуулна. Аминхүчлийн бүтцийн хувьд төгс бус лизин, триптофан, метионин харьцангуй бага байна.
Буудайн үрийн уурагт нэгдлийн онцлог нь цавуулаг үүсгэх явдал юм. Проламин, глютелины бүлэглэлийн уургууд нь усыг өөртөө шингээн үүсгэсэн, уян хатан чанартай, усанд үл уусах нэгдлийг цавуулаг гэж нэрлэнэ.
Цавуулгийн 65% нь ус байх бөгөөд хуурай бодисын 83.5% нь цавуулаг үүсгэгч проламин, глютелин, 4% нь альбумин, глобулины бүлэглэлийн уураг, 7% нь тос, үлдсэн хувü нь нүүрс ус болон эрдэс бодис байна. Буудайн үрийн цавуулаг бүрдүүлэх уургийн хэмжээ цөмийн төвөөс гадагшлах тутам нэмэгдэх тул БГ-085 ангиллын
гурил бусад гурилаас хамгийн их цавуулагтай байна. Буудайг цавуулаг, уургийн агууламжаас нь хамааруулан чанарын гурван ангилалд хуваана.

Буудайн чанарын ангилал

Үзүүлэлт Ангилал
Хүчит Дунд Сул
Уураг, % 14-өөс дээш 10 аас 14 10-аас бага
Цавуулаг, % 28-аас дээш 20 оос 28 20-оос бага

Цавуулгийн агууламж талхны чанарт нөлөөлсөн байдал

Буудайны найрлагад тос харьцангуй бага агуулагдах бөгөөд пальмитины, стеарины, олейны, линолын, линолены хүчил илүү давамгайлна. Харин фосфор, кали г.м. эрдэс бодис 1.5-2.0%-тай байх бөгөөд амин дэмүүдээс В1, В2, В6–г илүү агуулна.

Буудайн физик-технологийн шинж чанар

Энэ шинж чанарыг үрийн геометрийн хэмжээс, хэлбэр, эзлэхүүн жин, 1000 үрийн жин, шилэнцэрийн агууламж зэрэг үзүүлэлтээр тодорхойлно.
Эдгээр үзүүлэлт нь буудайг боловсруулах технологийн горим тогтооход чухал ач холбогдолтой.
Буудайн үрийн геометрийн хэмжээс: Үрийн геометрийн хэмжээс нь түүний өргөн (b), зузаан(c), уртаар (l) илэрхийлэгдэх бөгөөд урт 6.4±2.2, өргөн 2.8±1.2, зузаан 2.65±1.15 мм-ийн хооронд хэлбэлзэнэ.
Буудайн үрийн хэмжээ, хэлбэр нь тариа цэвэрлэх сепаратор, триер зэрэг машины ажлын хэсгийг сонгох, технологийн горим тогтооход ихээхэн ач холбогдолтой.
Буудайн эзлэхүүн жин: Нэг нэгж эзлэхүүн дэх тарианы жингийн хэмжээг граммаар илэрхийлсэнийг түүний эзлэхүүн жин гэж нэрлэнэ. Эзлэхүүн жин нь тухайн буудайн шимт бодисын цутгалтыг илэрхийлэх үзүүлэлтүүдийн нэг бөгөөд хэмжээ нь их байх тутам түүнд агуулагдах цөмийн агууламж өндөр, гурилын гарц их байна. Хорчгор, дутуу болцтой, хөлдсөн, хайрагдсан, соёолсон, халсан, өвчинд нэрвэгдсэн, хортон шавж /шавьж/-аар бохирдсон зэрэг чанарын өөрчлөлттэй буудайн үрийн эзлэхүүн жингийн хэмжээ бага байна. Мөн буудайн үрийн цутгалтыг 1000 үрийн жин (20-60г), нягт (1,32-1,51 г/см3) зэрэг үзүүлэлтээр илэрхийлнэ.
Буудайн шилэнцэр: Энэ үзүүлэлт нь үрийн цөмийн нягт байдлыг илэрхийлнэ. Буудайн үрийг ажиглахад харьцангуй тунгалаг, зарим нь гурилархаг байдалтай байна.
Уургийн агууламж ихсэх тутам шилэрхэг байдал илүү ажиглагдана. Буудайг шилэнцэрээс нь хамааруулан шилэрхэг (уураг ихтэй), гурилархаг (цардуул ихтэй), завсрын төлөвт гэж ангилна. Шилэнцэрийн төлөвийг буудайн үрийг хөндлөн огтолж ажиглах буюу тусгай багажаар тодорхойлно.
Үрийн бүхэл хэсэг нийтдээ тунгалаг гэрэлтэн харагдаж байвал шилэрхэг, харин бүхэлдээ цагаан өнгөтэй байвал гурилархаг буудай гэж нэрлэх бөгөөд дээрх хоёр ангиллын алинд ч хамаарахгүй үрийг завсрын төлөвийн шилэрхэг буудай гэнэ.
Буудайг хадгалах, боловсруулах үйлдвэрт масс байдлаар хүлээн авна. Хүлээн авах үед эхний ээлжинд буудайн өнгө, үнэр, амт, чийг, хольцын хэмжээ, хортон шавжийн бохирдол зэргийг тодорхойлно. Буудайн массын өнгө, үнэр, амтыг мэдрэхүйн эрхтнээр тодорхойлох бөгөөд эдгээр нь тухайн үрийн шинэлэг байдлыг илэрхийлэх, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тохирох эсэхийг тогтоох боломжийг олгоно.
Буудайн өнгө үрийн сорт, онцлогоос хамааран цагаан, улаан байна.
Хадгалалтын явцад буудайн массын чанарын өөрчлөлтийг түүний үнэр илэрхийлнэ. Буудайн массад үүсэх гадны үнэрийг үндсэн гурван бүлэгт хувааж болно. Үүнд:
Амбаарын үнэр: Буудайн массыг хөдөлгөөнгүй, агаарын солилцоогүй удаан хугацаагаар хадгалсан тохиолдолд үүснэ. Амбаарын үнэр нь технологийн идэвхтэй агааржуулалт хийхэд хялбар арилна. Иймээс буудайн чанарт онцын өөрчлөлт гардаггүй.
Ялзарсан үнэр: Буудайн массын хураалтын дараах боловсруулалт, хяналтыг бүрэн гүйцэтгээгүй болон түүний хадгалах орчин, нөхцөл нь шаардлага хангаагүй тохиолдолд органик нэгдлүүдийн задрал явагдсанаас үүснэ.
Хөгцний үнэр: Буудайн массыг хадгалах нөхцөл, чанарын шаардлагыг хангаагүйгээс түүнд хөгц ургасан тохиолдолд үүснэ.
Эдгээр үнэр нь буудай болон тэдгээрийн боловсруулалтын бүтээгдэхүүнийг гадны эвгүй амттай болгоно. Уг үнэрийг арилгахын тулд шингэн болон хийн байдалтай химийн бэлдмэл, мөн хэт ягаан, нил ягаан туяа, вакуум хатаалга зэргийг ашиглана.
Буудай нь сулавтар мэдрэгдэх өөрийн өвөрмөц амттай байна. Харин чанарын алдагдал үүссэн тохиолдолд чихэрлэг, гашуун, хүчиллэг зэрэг өөр төрлийн амттай болно.
Буудайн чихэрлэг амт нь соёолж ургасан, хяруунд цохиулсан, хөлдсөн үрэнд үүснэ. Буудайн чийг нь түүний чанарын чухал үзүүлэлтийн нэг юм. Чийг нь түүнийг хадгалах, боловсруулах үеийн өөрчлөлтийн үндсэн үзүүлэлт болно. Иймээс буудай, түүний төрлийн бүтээгдэхүүний чанарт онцгой нөлөө үзүүлнэ.
Чийг хэмжигч: Бүх төрлийн хүнсний чийглэгийг нарийвчлал өндөртэйгөөр маш хялбархан тодорхойлно. Ялангуяа буудай, гурил зэрэг хүнсний зүйлд илүү тохиромжтой.
Чийглэг тодорхойлох уламжлалт аргатай харьцуулахад 2 дахин бага хугацаа зарцуулна.
Энэхүү багаж нь дээжийн жинг хэмжээд галогент халаагчийн тусламжтайгаар маш хурдан халааж чийгийг ууршуулна. Хатаах явцдаа дээжийн жингийн өөрчлөлтийг тогтмол хэмжих бөгөөд чийгийн агууламжийг хувиар илэрхийлж дэлгэцэн дээр харуулна. Өөрөөр хэлбэл, чийглэгийг тодорхойлоход нэмэлт багаж хэрэгсэл, жин хэмжүүр шаардагдахгүй.
Хольцын хэмжээ: Тэрчлэн буудайн массын хольцын хэмжээ нь түүний чанарын чухал үзүүлэлт юм. Буудайн массын хольцыг тарианы, гадны гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваана.
Гадны хольцод 1 мм голчтой шигшүүрээр нэвтэрсэн бүх хольц, 1 мм голчтой шигшүүрийн үлдэц, 1,7х20 мм хэмжээтэй шигшүүрийн нэвтрэл дэх хорчгор, жижиг тарианаас бусад бүх хольц.
Тарианы хольцод жижиг, хорчгор, соёолсон, гэмтэлтэй, бяцарсан, ногоон, дарагдсан тариа, өөр ангиллын буудай, бусад төрлийн тариа хамаарна.
Хадгалалт, боловсруулалтад шилжүүлэх буудайн хольцыг цэвэрлэж ялгах шаардлагатай.
Шингээх шинж чанар: Буудайд хүрээлэн байгаа орчноосоо төрөл бүрийн хий болон уурыг шингээх чадвар өндөр байна. Иймээс буудайн массыг тээвэрлэх, хадгалах явцад түүнд гадны элдэв үнэр шингээхгүйн тулд онцгой анхаарал тавих шаардлагатай.
Буудайн массын амьсгалах идэвхи буюу физиологийн шинж чанар: Буудай нь амьд бодьгал болохыг түүний амьсгалалт илэрхийлнэ. Амьсгалалт нь хүчилтөрөгчтэй орчны “Аэроб”, хүчилтөрөгчгүй орчны ”Анаэроб” гэсэн хоёр хэлбэртэй байна. Буудайн чанар хэвийн байгаа тохиолдолд аэроб амьсгалалт давамгайлах бөгөөд орчны таагүй нөхцөлөөс үүдэн чанарын алдагдал үүсэх үед анаэроб амьсгалалт давамгайлна.
Амьсгалалтын идэвх нь тарианы болон орчны чийг, температураас хамаарна. Амьсгалах идэвхи бага үед буудайг удаан хугацаанд хадгалах боломж бүрдэнэ. Буудайн массын чийгийн хэмжээ нэмэгдэж чөлөөт чийг үүсэхэд тариа хадгалалтад тэсвэргүй болж хурдан мууддаг. Харин энэхүү эгзэгтэй чийгээс бага чийгтэй бол хадгалалт даах чадвар сайн байна. Буудайн массын температур нь амьсгалалтын идэвхтэй шууд хамааралтай.
Гэхдээ энэ нь тодорхой температур хүртэл үргэлжилнэ. Харин орчны температурыг тодорхой хэмжээгээр багасгаснаар үр тарианы массын амьсгалалтын идэвхийг бууруулж хадгалах хугацааг уртасгах боломжтой.

БУУДАЙН ХЭРЭГЛЭЭ, ХЭРЭГЦЭЭ, ОНЦЛОГ

Буудайг гурил, будаа, исгэлт, тэжээлийн үйлдвэрлэлд ашиглана. Зөөлөн буудай ихэвчлэн төрөл бүрийн талх, гурилан бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болно. Үүнд:
дрожжоор исгэж хийх талх, гурилан бүтээгдэхүүн, жигнэмэг, жигнэлтийн, чаналгын, өргөн хэрэглээний гурилан бүтээгдэхүүнүүд хамаарна.
Шилэнцэр өндөртэй, уургийн агууламж ихтэй хүчит буудай нь илүү их цавуулагтай байхаас гадна чанар нь сайн тул цавуулаг шаардах зарим нэрийн талх, гурилан бүтээгдэхүүнд зөөлөн буудайтай хольж эсвэл дангаар нь ашиглана. Харин хатуу буудайг гоймон ялангуяа хөндий гоймон, ширхэгт гурил үйлдвэрлэхэд өргөн ашиглана.

ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТЫН БУУДАЙН АНГИЛАЛ, ШИНЖ ЧАНАР

Хүнсний зориулалтын буудайн ангилал, чанарыг “Хүнсний буудай. Техникийн ерөнхий шаардлага MNS 0097:2010” стандартын шаардлагын дагуу зохицуулна.
Энэ стандарт нь хүнсний буудайг шалгаж хүлээн авах, хадгалах, тээвэрлэхэд хамаарна.
М онгол Улсын Засгийн газраас Атрын III аян тариалангийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сүүлийн жилүүдэд хүнсний буудайн үйлдвэрлэл өсөн нэмэгдсэн, мөн импортын буудайн чанарыг дээшлүүлэх үүднээс Хүнсний буудайн стандартыг 2010 онд хянаж, олон улсын шаардлагад нийцүүлэх, төрөөс тариаланчдыг дэмжих зорилгоор шинэчилсэн байна.
Энэхүү шинэчилсэн стандартын дагуу хүнсний буудайг:
Ботаникийн шинж чанараар нь:
- Зөөлөн /Triticum aestivum L./
- Хатуу /Triticum durum L./
Зөөлөн буудайг шилэнцэрийн хувь хэмжээгээр нь:
-шилэнцэр буюу хүчит
-хагас шилэнцэр
-гуриланцар
Физик-химийн үзүүлэлтээр нь 4 ангилалд хуваана.

Буудайг агааржуулах

Буудайн массыг агааржуулан, үрийн масс дахь температур, чийг, агаарын бүтцийг өөрчлөн хадгалагдах чанарыг дээшлүүлнэ. Агааржуулалт нь буудайн чанарыг сайжруулахгүй, харин чанарыг нь бууруулах, муутгах гэмтээх нөлөөлөл бүхий биологийн процессын эрчийг бууруулан тодорхой хугацаанд битүүмжлэлд оруулна.
Агааржуулалт нь задгай агуулагдаж буй буудайн массыг агаараар эрчимтэй үлээлгэн хөргөх процесс юм. Агааржуулалт хийснээр үр тарианы массын температур, чийг, агаарын бүтэц өөрчлөгдөн, хадгалагдах, тэсвэрт чанар нь дээшилнэ.
Агааржуулалтыг:
- Шинэ ургацын өндөр чийгтэй буудайг түр зуур битүүмжлэх
- Тэсвэрт чанар сайтай буудайг ариутгах
- Хадгалалтын үед буудайг хөргөх, өөрөө халах нөхцөлийг бууруулах
- Хатаалгын дараа буудайг хөргөх
- Үр тариаг агаараар халаах, бүлээсгэх зэрэг зорилгоор ашиглана.
Шинэ ургацын буудайн түр зуурын битүүмжлэлийг урьдчилсан цэвэрлэгээний дараа буудайн массын чийг, температурыг жигдрүүлэх зорилгоор хийнэ. Үүний үр дүнд хадгалах хугацааг 3-4 дахин нэмэгдүүлэх боломжтой.
Ариутгалын агааржуулалтыг 1-3 сарын хугацаанд хадгалагдаж буй буудайн массад тогтмол гүйцэтгэх нь зүйтэй.
Үр тарианы массын агааржуулалтыг 40-70 см зузаантайгаар үечлэн явуулна.
Гүйцэтгэх аргууд:
- Энгийн арга: Модон болон панеран хүрзээр агааржуулах.
Буудайг хүрзээр хутган дамжуулж байрнаас нь 2.5-5 м хол зайд цацаж сэлгэх замаар нуруулдсан буудайн массын доод талыг дээр нь гаргахыг зорино.
- Тариаг цэвэрлэх, тээвэрлэх тоног төхөөрөмж ашиглан сэлгэж нуруулдан агааржуулна. Зориулалтын төхөөрөмж байхгүй тохиолдолд трактор, экскаватор ашиглана.
- Шахах, сорох өндөр даралтын вентилятор ашиглан агааржуулна.

БУУДАЙН ТЭЭВЭРЛЭЛТЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ОНЦЛОГ

Буудайг зөөх тээврийн хэрэгсэл нь “Үр тариа, гурил, будаа тээвэрлэлт. Ангилал. Тээвэрлэлтийн нөхцөл. Ерөнхий шаардлага MNS 5649:2006“ стандартын шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд
цэвэр, хуурай, гадны үнэргүй, хортон шавжаар бохирдоогүй, ургамлын хорио цээр, ариун цэврийн шаардлагыг бүрэн хангасан тээврийн хэрэгсэл орно.
Үрийн буудайг ус чийгэнд норох, холилдох, бохирдохоос хамгаалж тээврийн хэрэгслийн төрлөөс үл хамааран заавал бүтээлэгтэйгээр тээвэрлэнэ.
Тариа тээвэрлэх хэрэгсэл нь гэмтэлгүй, цэвэр, хуурай, хортон шавжаар бохирдоогүй, гадны өөр төрлийн үнэргүй байхыг анхаарах хэрэгтэй. Тээврийн хэрэгслийн метал гадаргууг хуурай даавуу, брезентээр тусгаарласан байна.
Тухайн тээврийн хэрэгслээр өмнө нь бохир зүйлс, нунтаг нүүрс, цемент, мод зэрэг ачаа зөөсөн тохиолдолд угаах, ариутгах зэрэг цэвэрлэгээ хийж стандартын шаардлагад нийцүүлсний дараа тариа тээвэрлэхэд ашиглаж болно.
ДАРААХ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БУУДАЙГ ЗӨӨВӨРЛӨХИЙГ ХОРИГЛОНО. Үүнд:
- Өөрөө халсан
- 16%-иас дээш чийглэгтэй
- Хортон шавжийн бохирдолтой
- Хорио цээртэй хольцтой
- Ариутгалын дараах агааржуулалт хийгдээгүй
- 16%-иас дээш чийглэгтэй буудайг тээвэрлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд холбогдох байгууллагаас зөвшөөрөл авна.
АЧУУЛСАН ТАРИАНД ДАГАЛДУУЛАХ ЧАНАРЫН БИЧИГТ:
- Ачуулах үеийн тарианы жин, чанарын үзүүлэлт
- Хүлээн авах үеийн жин, чанарын үзүүлэлт
- Чийглэг, эзлэхүүн жин зайлшгүй байх бөгөөд чийглэг ихтэй тарианû температурыг заавал бичнэ.

БУУДАЙН ХАДГАЛАЛТАД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ОНЦЛОГ

Буудайн хэрэглээ тогтмол боловч зөвхөн улирлын чанартай тариалж, хураах тул ургацын ихэнх хувийг зайлшгүй хадгалах шаардлага гардаг.
Буудайн агуулах, элеватор нь:
- Буудайн массыг жингийн хамгийн бага хорогдолтой хадгалах
- Буудайг чанарыí алдагдалгүй хадгалах
- Хадгалалтын үед буудайн чанарыг дээшлүүлэх зэрэг ажиллагааг гүйцэтгэвэл зохино.
Буудайг шуудайлсан болон задгай байдлаар хадгалж болно. Задгай байдлаар агуулахад нуруулдаж, элеваторт силосонд хадгална.
Агуулахад нэг тонн буудайг 2.5-3м3 эзлэхүүнд 5-6м өндөр нуруулдан хадгална.
Харин элеваторын силосонд нэг тонн буудайг 1.5-1.7м3 эзлэхүүнд 30-40м өндөр хадгална.
Элеватор нь хамгийн сонгомол, төгс хэлбэрийн тарианы агуулах юм. Буудайн массыг хадгалах явцад биологийн болон механикийн гаралтай хорогдол гарна.
Буудай хадгалах агуулах, элеватор дараах үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
- Буудайг бэлтгэн нийлүүлэгчээс аль болох богино хугацаанд хүлээн авах
- Буудайг гадны болон тарианы хольцоос цэвэрлэх, хатаах, агааржуулах, хортон шавжаас хамгаалах
- Буудайг түүний чанар, зориулалтаас нь хамааруулан удаан хугацаагаар хадгалах
БИОЛОГИЙН
- Амьсгалалт
- Тариа ургаж соёолох
- Бичил биетний үржил
- Хачиг, шавжийн үржил
- Өөрөө халах
- Мэрэгчид
- Шувуу
МЕХАНИКИЙН
- Гэмтэх
- Асгарах
- Цацагдах
- Үрийн зориулалтын буудайг хүлээн авах, боловсруулах, хадгалах, аж ахуйн нэгжүүдэд хуваарилах, үрээр хангах
- Гурил, будаа, тэжээлийн зэрэг буудай боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах
- Улсын нөөцийн буудайг хадгалах зэрэг болно.
Агуулахын багтаамж, түүний ашиглалтыг эргэлтийн болон багтаамж ашиглалтын коэффициентээр тодорхойлно.
 

Агуулахад тавигдах шаардлага

Агуулахад тавигдах шаардлага нь буудай амьд организм гэдэгт үндэслэгдэнэ. Аливаа агуулахын шал, хана нь тарианы массын үзүүлэх даралтыг даах, салхины болон атмосферын үйлчлэлд тэсвэртэй, дотоод гадаргуугийн чийгийгтатах чадвартай, дулаан бага дамжуулдаг, гүний ус болон атмосферийн тунадаснаас хамгаалагдсан байвал зохино.r>Түүнчлэн ариутгал, агааржуулалтыг гүйцэтгэх бүтэцтэй байх шаардлагатай. Агуулахад явагдах технологийн үйл ажиллагаа нь аль болохоор бүрэн механикжсан байвал зохино.
Агуулах, элеваторыг бэлтгэх:
Тариаг хадгалалтад шилжүүлэхийн өмнө агуулах, силос, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, бункер савыг хий болон аэрозолын аргаар ариутгаж бэлтгэнэ
Буудайг урьдчилан цэвэрлэж, ариутган хатааж, стандартын шаардлагын дагуу бэлтгэсэн
- Хуурай
- Агаарын солилцоо сайтай
- Хортон шавжаар бохирдоогүй
- Ургамлын хорио цээрийн шаардлагыг бүрэн хангасан
- Гадны элдэв үнэргүй
- Шороо, чийгээс хамгаалсан
- Хана, дээвэр нь нүх, сүвгүй битүүмжилсэн, чулуу болон тоосгоор хийсэн тохиолдолд будсан
- Шал нь гөлгөр, нүх сүвгүй, мэрэгчдээр гэмтээгүй
- Цонх нь бүтэн, салхивчтай бол шувуу орохоос хамгаалсан тортой
- Хаалга нь гэмтэлгүй, шалны хооронд зайгүй, мэрэгч орох нүхгүй агуулах болон зориулалтын силосонд өөр сортын буудайтай холихгүйгээр хадгална.
Хадгалалтад шилжүүлэх буудайн чийглэг нь 10-12% байвал тохиромжтой. Энэ нөхцөлд тариан дахь биохимийн процесс, амьсгалах идэвх удааширч, хортон шавж, бичил биетэн үржих нөхцөл буурна.
Эсрэг тохиолдолд буудай өөрөө халж улмаар жин нь 8% хүртэл хорогдох магадлалтай. Мөн эгзэгтэй чийглэг /14.5-15.5%/-ээс илүү чийгтэй буудайн амьсгалах идэвх нэмэгдэхээс гадна буудай соёолсноор сөрөг үзэгдэл үүсч жингийн хорогдол нэмэгдэнэ.
ХОРТОН ШАВЖААР БОХИРДСОН ТАРИАГ АГУУЛАХАД ХҮЛЭЭН АВАХ, ТЭЭВЭРЛЭХИЙГ ХОРИГЛОНО
Тариаг хадгалахад анхаарах өөр нэг чухал үзүүлэлт нь агуулахын температур юм. Хамгийн тохиромжтой температур нь +10°С ба түүнээс доош байна. Энэ нөхцөлд тарианы амьсгалах идэвх болон хортон шавж, бичил биетэн үржих нөхцөл бага байна.
- Түүнчлэн хадгалалтад шилжүүлэх тариаг гадны болон тарианы хольцоос урьдчилан цэвэрлэсэн, хатаасан, хөргөсөн байвал зохино.
Цэвэрлэж, хатаасан буудайг “Залаат болон буурцагт үр тарианы хадгалалт 1-р хэсэг: Үр тариа хадгалах ерөнхий зарчим MNS ISO 6322-1:2008” стандартын шаардлага хангасан агуулах, байр болон зориулалтын хашлаганд хадгална.
Буудайг хадгалах үед “Залаат болон буурцагт үр тарианы хадгалалт 3-р хэсэг: Хөнөөлт шавжийн бохирдлыг хянах MNS ISO 6322-3-2008” стандартад заасан шаардлагын дагуу хяналт тавина.
Хадгалалтын явцад буудайн чийглэгийг тогтмол хянаж, шаардлагатай үед буудайг сэлгэх, хатаах арга хэмжээ авна.
Хадгалж буй тарианы температурыг бүрэн хянаагүйгээс чийглэг нь нэг хэсгээс нөгөө рүү шилжин улмаар тариа муудах нөхцөл болно. Температурын зөрүүгээс үүдэн Халуун агаар Хүйтэн агаар тарианы гадаргуу дээр конденсацийн чийг үүсч тариа нь чийгтэй, наалдамхай болно. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд агааржуулалтыг ашиглах хэрэгтэй.

БУУДАЙГ АГУУЛАХАД ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

Нэг. Буудай хүлээн авах бэлтгэл ажил
1.1 Элеватор, орон нутгийн агуулах, буудай ачих, буулгах, дамжуулах, агааржуулах төхөөрөмжийг цэвэрлэн засварлаж, ариутгасан байна.
1.2 Хүнсний буудайг сорт, чийглэг, гадны болон тарианы хольц, цавуулаг, эзлэхүүн жин зэрэг үзүүлэлтээр ангилан тус тусад нь хадгалахаар хаягласан байна. Силос, агуулахад хадгалах буудайг сорт, чанараар нь ангилан бүртгэл хөтөлж хаяглана.
1.3 Элеватор, агуулах бүрийн жин хэмжүүрийн хэрэгсэлийг эрх бүхий байгууллагаар хянуулж, баталгаажуулсан байна.
1.4 Буудайг тээвэрлэх хэрэгсэл нь нүх завсаргүй, цэвэр, хуурай, гадны үнэргүй, хортон шавжаар бохирдоогүй, ургамлын хорио цээр, ариун цэврийн шаардлагыг хангасан байх ба өндөрлөсөн хашлагатай, ачаагаа цас, борооноос хамгаалах бүтээлэгтэй байна.
Хоёр. Буудай хүлээн авах, хорогдол, нэмэгдлийн тооцоо
2.1 Хүлээн авах буудай нь “Хүнсний буудай MNS 97-2010”стандартын шаардлагыг хангасан байна.
2.2 Стандартын шаардлагаас зөрсөн үзүүлэлтэд хорогдол, нэмэгдлийг дараах байдлаар тооцно. Үүнд:
2.2.1 Буудайн чийглэг нь стандартын дагуу I, II ангиллын буудайд 14.5%, харин III, IV ангиллын буудайд 15%-иас ихгүй байна. Энэхүү үзүүлэлтээс давсан болон дутсан чийглэгийн хувь тутамд буудайн бохир жинг нэмэгдүүлэх буюу хорогдуулж тооцоот жинг гаргана. Жингийн хорогдол, нэмэгдлийн хувийг аравтын орны нарийвчлалтай гаргана.
2.2.2 Буудайн гадны хольцын хэмжээ стандартын дагуу 2%-иас ихгүй байна. Энэхүү үзүүлэлтээс давсан болон дутсан гадны хольцын хувь тутамд буудайн бохир жинг нэмэгдүүлэх буюу хорогдуулж тооцоот жинг гаргана. Жингийí хорогдол, нэмэгдлийн хувийг аравтын орны нарийвчлалтай гаргана.
2.2.3 Буудайн тарианы хольцын хэмжээ стандартын дагуу 5%-иас ихгүй байна. Энэхүү үзүүлэлтээс давсан тарианы хольцын хувь тутамд үнийн хорогдол тооцно.
2.2.4 Буудайн үнэр, амтанд өөрчлөлт орсон бол хорогдол тооцно.
2.2.5 Буудайн эзлэхүүн жин нь зөөлөн буудайн I ангилалд 750 г/л, II ангилалд 740 г/л, III ангилалд 720 г/л, IV ангилалд 710 г/л-ээс тус тус багагүй байна. Энэхүү үзүүлэлтээс давсан болон дутсан эзлэхүүн жингийн 10 г/л тутамд нэмэгдэл, хорогдол тооцно. Хатуу буудайд эзлэхүүн жингээр нэмэгдэл, хорогдол тооцохгүй.
2.2.6 Буудайн цавуулгийн агууламж нь зөөлөн буудайн I ангилалд 28%, II ангилалд 26%, III ангилалд 23%, IV ангилалд 18%-иас тус тус багагүй байна. Зөөлөн буудайнд цавуулгийн тоо хэмжээг харгалзан хорогдол, нэмэгдлийг тооцно. Хүлээн авч буй буудайн чийглэг, гадны хольцын хэмжээгээр жингийн хорогдол тооцоохоос гадна цэвэрлэгээ, хатаалгын зардлыг бохир жингээс тооцож хорогдуулна. Үүнд:
- Хатаалгын зардал: Стандартын үзүүлэлтээс давсан чийглэгийн 1% тутамд
- Цэвэрлэгээний зардал: Стандартын үзүүлэлтээс давсан гадны хольцын 1% тутамд тус тус хорогдол тооцно.
Тайлбар: Хатаалга, цэвэрлэгээний зардлын хувийг аравтын нарийвчлалаар тооцно.
Гурав. Буудайг хадгалах нөхцөл, хугацаа
3.1 Хадгалалтын явцад хэвийн хорогдлыг нормын дагуу улирал бүр тооцно.
3.2 Хадгалах явцад гарсан тоо, чанарын алдагдалыг хэн буруутай этгээдээр төлүүлж, хохирлыг барагдуулна.
3.3 Хүлээн авч буй буудайн дээжийг стандартын дагуу авч зориулалтын уут, саванд хадгална.
3.4 Элеватор нь 18 м2–аас багагүй талбайтай, агаарын дулаан, чийг хэмжигч бүхий дээж хадгалах зориулалтын байртай байна.
3.5 Хадгалах дээж нь тухайн буудайг нийлүүлсэн аймаг, сум, аж ахуйн нэгжийн нэр, хүлээн авсан буудайн хэмжэж сорт, чанарын үзүүлэлт, огноо, нийлүүлэгч, дээж авагчийн гарын үсэг бүхий шошготой байна.
Дөрөв. Хадгалалтын үеийн хяналт
4.1 Буудайн хадгалалтын явцад дараах үзүүлэлтээр хяналт тавьж тэмдэглэл хөтөлнө. Үүнд:
- Мэдрэхүйн эрхтний үзүүлэлт
- Чийглэг
- Орчны температур, харьцангуй чийглэг
- Хортон шавжийн бохирдол
- Гадны болон тарианы хольцын хэмжээ
- Өвчлөл.
4.2 Хүнсний буудайг нэг жилээс илүү хугацаагаар хадгалахгүй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд жил бүр итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээг хийлгэж дүгнэлт гаргуулна.

Худалдааны нөхцлүүд

Тээврийн нөхцөл: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 8000 юань
Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.

Сайтын гишүүнчлэл

www.terbumtan.com сайтын

ХҮНДЭТ ГИШҮҮН танаа

- Бид таны олз омгийн ганзагыг мялаах "Бизнесийн шинэ сонин мэдээлэл" бүхий захидлыг Е майл хаягаар тань илгээж байх болно.

- Таны Бизнесийн тэнгэр цэлмэг байж, ТЭРБУМТАН хэмээх алдрын оргилд хүрэх болтугай.

Хүндэтгэсэн:

Захирал Ц.Энхтайван.

Статистик үзүүлэлт

Зочилсон
5
Мэдээллүүд
442
Вэб холбоос
4
Нийтлэлийг үзсэн тоо
2345327

Манай зочид

Бидэнд 26 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

САЙТЫН СТАТИСТИК ТООЛУУР 2012-05-12.