Үнэ: Сонголтоор

Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: Сонголттой

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Зөөврийн зориулалттай техник хэрэгсэл гэдэг бол суурин үйлдвэрлэлээс эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой байдаг. Үйлдвэрлэлийн тусгай байр хэрэглэхгүйгээр хүссэн үедээ хаана ч очоод үйлдвэрлэл явуулж болдогоороо давуу талтай байдаг. Иймд би зөөврийн чулуу бутлах үйлдвэрийг манай орон шиг өргөн уудам нутагтай хамгийн чухал төхөөрөмж гэж бодож байна.

Ялангуяа хөдөө орон нутагт зам болон барилга барих ажилд зориулалтын хайргыг хол газраас тээвэрлэхэд асар их зардал гаргадаг шүү дээ. Орон нутагт нь байгаа чулууг олборлоод хайрга дайрга гаргах тохиолдолд энд танилцуулж байгаа бутлагч машиныг хэрэглэбэл том хэмнэлт гаргах нь ойлгомжтой.

Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд ямар ч суурин үйлдвэрээс үл дутна. Хятадад хуучин хорооллыг буулгаж шинээр хороолол барих гэж байгаа газар энэ машиныг анх удаа олж харж билээ. Нураасан барилгын хаягдлыг газар дээр нь бутлаад дахин зуурмаг болгон ашиглаж байгааг хараад, их мөнгө хэмнэж байна даа гэж бодогдож байсан.

Манай оронд бол жижиг загварууд нь байхад л хангалттай мэт санагдана. Мэдээж нэг цагт 200-260 тонн хайрга үйлдвэрлэнэ гэдэг бол агуу том хүчин чадал. Том том гүүрийн барилгад хэрэглэхэд л болох байх. Харин манайд бол хямд үнэтэй, цагт 80 тонн хүртэл хайрга үйлдвэрлэх хүчин чадалтай нь болчих мэт төсөөлөгдөж байна.

Гэхдээ үйлдвэрээс өгсөн том жижиг бүхий л загваруудыг нь энд танилцууллаа.

Энэ хүү машин нь хөдөө орон нутагт ажиллуулах зориулалтын дизель хөдөлгүүртэй. Алхан бутлуурт болох хацарт бутлууртай гэсэн хоёр янзаар үйлдвэрлэгдэж байгаа. Хацарт бутлуур нь анхан шатны боловсруулалт хийдэг бол алхан бутлуур нь үйлдвэрлэлийн нарийн боловсруулалт хийхэд ашиглагдана.

1. Хацарт бутлууртай загварууд

Хацарт бутлуур нь уурхай эсвэл хүдэр боловсруулах үйлдвэрт өргөн хэрэглэгддэг анхдагч бутлуур юм. Эрүү бутлуурын амсарын хэмжээгээр нь сонголт хийх бөгөөд энэ хэмжээ нь тэгш өнцөгтийн талудуын уртаар тодорхойлогдоно. Товчхондоо гэхэд амсараар орох түүхий эдийн хамгийн том хэмжээ гэж ойлгож болно. Шууд байгаль дээр байгаа том овор хэмжээтэй чулуу болон ашигт малтмалыг бутлах зориулалтаар өргөн ашиглана.

Загвар ба хүчин чадал Амсарын хэмжээ Дэлгэц Хөдөлгүүрийн чадал Конвейорын тоо Үнэ
40-50 тонн/цаг 40X60 см Сонголтоор 30 квт Сонголтоор 200000 юань
90-150 тонн/цаг 60X90 см Сонголтоор 75 квт Сонголтоор 300000 юань
110-200 тонн/цаг 106X750 см Сонголтоор 110 квт Сонголтоор 4420000 юань

Эрээн хот хүртэл үйлдвэрлэгч өөрийн зардлаар хүргэж өгнө.

2. Алхан бутлууртай иж бүрэн загварууд

Энэхүү үнийн саналд бутлагч, вибратор, коньвейорууд бүгд багтах бөгөөд шууд үйлдвэрлэл явуулаж болох иж бүрэн тоноглолууд багтана. Алхан бутлуурт нь том жижиг чулуулаг болон бусад материалыг жижиглэхэд өргөн хэрэглэнэ. Тухайлбал:

Голын болон уулын том жижиг хэмжээтэй хайргыг стандартын дагуу жижиглэн бутлана. Иймд энэхүү машин дээр вибратор ашиглан хайргыг хэмжээгээр ангилан ялгаж өгдөг.

Загвар Амсарын хэмжээ Дэлгэц Үндсэн хөдөлгүүрийн чадал Вибраторын чадал Конвейорын тоо Үнэ
30-50 тонн/цаг 80X80 см 1.2X5 м 90 квт 18,5 квт 2 ширхэг 220000 юань
60-80 тонн/цаг 100X100 см 1.5X5 м 110 квт 18,5 квт 3 ширхэг 280000 юань
100-120 тонн/цаг 100X150 см 1.5X5 м 160 квт 18,5 квт 3 ширхэг 380000 юань
120-150 тонн/цаг 120X150 см 1.5X6 м 185 квт 18,5 квт 5 ширхэг 420000 юань
200-250 тонн/цаг 140X160 см 1.8X6 м 220 квт 18,5 квт 5 ширхэг 520000 юань

Эрээн хот хүртэл үйлдвэрлэгч өөрийн зардлаар хүргэж өгнө.

Хатуу, зөөлөн чулуулаг болох голын хайрга, шохойн чулуу, базальт, боржин болон хүдэр, барилгын хаягдал гэх мэт түүхий эдийг бутлахад өргөн хэрэглэнэ.

Бутлагчийн толгойг үйлдвэрийн үнээр байнга нийлүүлнэ. Удаан эдэлгээтэй бутлагч толгой нь дээд зэргийн хайлшин материалаар үйлдвэрлэгдсэн.

Алхан бутлуурууд

Хацарт бутлуурууд

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ