• Wechat : taivan60
  • QQ : 860300317
  • Skype : taivan60
  • Yahoo Msgr: seiko7811

Facebook найз болъё

Монголынхоо Үндэсний үйлдвэрлэлийг дэмжин бэлтгэсэн мэдээллүүд маань таалагдсан бол тантай найз болоход хүсэлтээ илэрхийлье. 

 

Таныг хүндэтгэсэн: Монгол улсын иргэн,
Таст овогт Цэдэндоржийн Энхтайван

Тахианы Аж ахуйн тоног төхөөрөмж

Оноо: 2240 |
33 738 доллор
Тоо: 

Манай улсад хөгжиж байгаа туслах аж ахуйнуудаас тахианы аж ахуй нь хамгийн их үр өгөөжтэй аж ахуйн нэг юм. Тахианы аж ахуй бол ашиг орлого арвинтай бизнес.

Тахианы аж ахуйн тоног төхөөрөмж

1. Автомат тэжээлийн систем

Дэлхийн хөгжингүй орнуудад хөдөлмөрийн үнэлгээ өндөр болж байгаа өнөө үед бүтээгдэхүүний өөрийн өртгийг үлэмж хэмжээгээр бууруулах асуудлыг шийдвэрлэх нь тулгамдсан асуудал болоод байна. Хөдөлмөр хөнгөвчилсөн автомат ажиллагаатай тахианы аж ахуйн тэжээлийн систем нь хөдөлгүүрийн тусламжтайгаар төмрөн рельс зам гүйж, тэжээлийг жигд хурдаар түгээнэ. Энэ системийн гол давуу тал нь хүний хүч хэрэглэхгүйгээр нэгэн зэрэг богино хугацаанд тахианы тэжээлийг нямбай тараан өгдөгт оршино. Тахианы байрны давхар бүрт тэжээлийн орц нормын тохиргоог хийж болдог.

Хөдөлгүүрийн хурдыг ихэсгэж багасгах замаар тэжээлийн хэмжээг тохируулна. Тэжээл асгарах, халих зэргийг хянаж, эрүүл ахуйн өндөр түвшинд тахиаг хооллоно.


Техникийн үзүүлэлт

1. Багтаамж 120 литр, V- концентр маягийн бункер;
2. Дамрын диаметр 360мм, цэвэр хуванцараар хийсэн 16 зааглагч танк,;
3. Гальванжуулсан хоолойн диаметр 45мм, 3-4 нүхтэй;
4. Хөдөлгөөн саармагжуулагч 750W, 380V, хүчин чадал 450 кг/цаг;
5. Өргөгчтэй 350 хэлбэрийн 2 замтай лифт;
6. Импортын карбон-манганы метал болттой тусгай төхөөрөмж
7. Хүч дамжуулах автомат систем, Механик хяналт, Электроник түвшин
8. Цэвэрлэхэд хялбар тэжээлийн сав.

Тэжээл хуваарилагч автомат системийн давуу тал

1. Маш энгийн бөгөөд бат бөх, найдвартай хийцтэй.
2. Загварыг маш ухаалаг бөгөөд ашиглахад хялбар байхаар хийж боловсруулсан
3. Удирдахад маш хялбар, засвар болон урсгал үйлчилгээг түргэн шуурхай хийхэд тохиромжтой.
4. Тэжээл хуваарилалтын хурдыг тохируулах боломжтой
5. Тэжээл хуваарилах үйл ажиллагааг өндөр бүтээмжтэй болгоно.
6. Хэрэглэгчийн ажлын ачаалал болон цагийг хэмнэнэ.

2. Дөрвөн давхар тахианы байр

Хүйтэн аргаар гальванжуулсан, усны хоолойтой, мөөмөн услагч, PVC тэжээлийн онгоц, тохируулагч, U хэлбэрийн ган каркас,

Хэмжээ: 1.95x2.65x1.8м
Нэг торны хэмжээ: 390x380x380мм


Торонд шууд тэжээл хуваарилах аргыг шалнаас тэжээл хуваарилах аргатай харьцуулсан судалгаа ба давуу талууд:

1. Торонд шууд тэжээл хуваарилах арга нь шалнаас тэжээл хуваарилах аргатай харьцуулахад ашигтай талбайг 50-100 хувиар хэмнэх боломжтой болгоно.
2. Торонд шууд тэжээл хуваарилах арга нь шалнаас тэжээл хуваарилах аргатай харьцуулахад тэжээлийг маш их хэмжээгээр арвилан хэмнэх боломжтой болгоно.
3. Жич: торонд шууд тэжээл хуваарилах аргыг ашигласнаар нэг тахиа өдөр бүр 10-15 грамм тэжээлийг хэмнэх боломжтой болно (шалнаас тэжээл хуваарилах аргатай харьцуулахад).
4. Торонд шууд тэжээл хуваарилах арга нь тахиануудын төлөв байдлыг хяналтанд байлгахад маш хялбар болгохоос гадна тахиануудыг шилж сонгох ажлыг хялбаршуулна.
5. Торонд шууд тэжээл хуваарилах арга нь шувууны байранд аливаа өвчин эмгэг тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийхэд нэн тохиромжтой юм.

Чанарын баталгаа ба давуу талууд

  • Торны хүрээг “hot-dip” аргаар цайрдаж гагнаасгүй хийсэн тул зэврэлтийн эсрэг дээд зэргийн хамгаалалттай.
  • Хүйтэн давталттай Q235-төрлийн ган төмрөөр хийсэн.
  • Шувууны торны технологийн буюу үйлдвэрлэлийн үе шатуудыг бүрэн автоматжуулсан тул чанарын стандартыг маш сайн хангасан болно.
  • Эдэлгээний хугацаа доод тал нь 10-15 жил.
  • Энэхүү шувууны торыг ашигласнаар хэрэглэгч ажлын ачааллыг багасгах, цаг хэмнэх, зардал хэмнэх, үйл ажиллагааг бүрэн автоматжуулах зэрэг давуу талуудыг эдлэх болно.
  • Хянаж удирдахад маш хялбар байхаас гадна ашиглахад маш тохиромжтой хийц загвартай хийгдсэн.
  • Гадаргууг дараах үйлдвэрлэлийн аргуудаар зэврэлтийн эсрэг хамгаалсан: “hot-dip” аргаар цайрдсан, цахилгаанжуулан цайрдсан, мөн зарим хэсгүүдийг хуванцар материалаар бүрсэн.
  • Захиалгаар температур болон чийгшлийн хяналт, удирдлагын системээр тоноглох боломжтой.
  • Өндөр чанарын удаан эдэлгээтэй ундны ус болон тэжээл хуваарилагч системтэй.
  • Том оврын шувууны аж ахуйд ашиглах боломжтой/тохиромжтой.

3. Сангас цэвэрлэгч систем

Товч танилцуулга

Автомат сангас цэвэрлэгч систем нь үндсэн 4 эд ангиас бүрдэнэ. Хөдөлгүүрийн хүчээр редуктор ажиллаж гинжин холбоос цэвэрлэгч хавтанг зална. Хавтан нь тахианы сангасыг цэвэрлэнэ. Сангас цэвэрлэгч нь А хэлбэрийн тахианы байрны хоолны үлдэгдэл, тэжээлийн сав, сангасны тавцан цэвэрлэнэ. Цэвэрлэх төхөөрөмж бүр 2-4 шугамаар цэвэрлэгээ хийнэ. Цэвэрлэгч төхөөрөмжийн өргөнийг захиалагчийн хүсэлтээр тодорхойлж хийнэ.

Хөдөлгүүр болон редуктор нь цэвэрлэх байгууламжтай шууд холбогдох ба зай бага эзэлнэ. Мөн засвар үйлчилгээ хийхэд хялбар. Хусуурыг маш зузаан хийж өгсөн бөгөөд олон жил найдвартай ажиллана. Өндөр нарийвчлалтай CNC машины төхөөрөмжөөр хийсэн хусуур нь ямар ч деформацид орохгүй. Машины гинжин дамжуулагч нь үл зэврэх материалаар хийгдсэн удаан жилийн эдэлгээтэй.


 

1. Овор багатай, ашиглахад хялбар, удаан хугацааны эдэлгээтэй хөдөлгүүрээр тоноглогдсон.
2. Дээд зэргийн зэврэлтийн эсрэг хамгаагалалттай тусгай зориулалтын гинжин хөдөлгөгч системтэй.
3. Хөдөлгүүр болон бусад хөдөлгөгч эд ангиудыг 6 сар тутам тосолгоо хийснээр эдэлгээний хугацаа уртасна.

Монголын зах зээлд нэвтэрсэн нь

Энд бид Багануур дүүргийн иргэн Батболдын хүсэлтээр 54 х 19 х 3м хэмжээтэй байранд өндөглөх 15000 тахианд зориулсан 5 эгнээ 4 давхар 43 м урт тахианы байрны төслийн дагуу үнийн саналыг үйлдвэрээс авч орууллаа. Мөн үйлдвэрлэгч тахианы аж ахуйд нэн хэрэгцээтэй эм, нэмэлт тэжээлийн ханган нийлүүлэлтийг хийхээс гадна таны зураг төслийн дагуу мэрэгжлийн зөвөлгөө өгөх, Монгол улсад мэргэжилтэн илгээж угсралт хийх, сургалт явуулж болохоо бидэнд мэдэгдсэн.

Энэхүү тоног төхөөрөмжийн үнэ нь үйлдвэрээс шууд авах үнэ болно. Захиалагч өөрийн биеэр үйлдвэр дээр очиж захиалах шаардлагатай. Эрээн хот хүртэл тээврийн зардал төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн хэмжээ овроос шалтгаалах тул энд оруулсангүй.


15000 тахианы аж ахуйн тоног төхөөрөмжийн үнийн санал (2013 онд)

Төхөөрөмжийн нэр Тайлбар Тоо Үнэ USD Нийт USD
Автомат сангас цэвэрлэгч 3 1 1064 1064
Автомат сангас цэвэрлэгч 2 эгнээ 1 922 922
Агааржуулагч сэнс D=1.4м 8 259 2072
Автомат тэжээл хуваарьлагч 3 эгнээ 1 4968 4968
Автомат тэжээл хуваарьлагч 2 эгнээ 1 4435 4435
Дөрвөн давхар тахианы супер байр Q235 110 197 19185
Усан хөшиг 42 м2 42 26 1092
Нийлбэр       33738

Тахианы байрны тоног төхөөрөмжийн тооцоо гаргах нь

Тахианы аж ахуйн байрны урт нь 120м урттай байх нь тохиромжтой байдаг. Учир нь автомат тэжээлийн болон сангас цэвэрлэгч систем нь 120м хүртэл урт зайд ажиллуулахаар стандарт тогтоогдсон байдаг. Иймд шинээр барьж байгаа байшингийнхаа тахианы тэжээлийн болон сангас цэвэрлэх байгууламжын уртыг 120м байхаар тооцоолох хэрэгтэй.

Нэг үүрэнд 4 тахиа байхаар тооцоолоод, нэг тахианд 0.049 кв.м талбай ноогдохоор боддог . Нэг багц байрны хэмжээ 1.95x2.65x1.8м ба нэг үүрний хэмжээ нь 390x380x380мм байна.

Харин Эгнээ нь 2 ба 3 эгнээтэй байдаг. 3 эгнээтэй байр хамгийн их хэмнэлттэй байдаг. 3 эгнээтэй 4 давхар 120 м урт шугамд ноогдох тэжээлийн болон сангас цэвэрлэх байгууламжын өөрийн өртөг хамгийн хямд тусдаг. Ийм 26880 өндөглөгчийн байрны нийт хэмжээ 124 м урт, 12 м өргөн, 3 м өндөртэй байна.

Нэгж тахианд ноогдох тоног төхөөрөмжийн зардал

Эгнээний тоо 2 эгнээ 3 эгнээ
Тахианы 4 давхар байр 112 шир (110м урт) 168 шир ()
Автомат сангас цэвэрлэгч $922 $1064
Автомат тэжээл хуваарьлагч $4435 $4968
Нэг байранд ноогдох үүр 40 шир 40 шир
Нэг үүрэнд амьдрах өндөглөгчийн тоо 4 4
Нэг байранд амьдрах өндөглөгч 160 тахиа 160 тахиа
Нийт тахианы тоо 17920 тахиа 26880 тахиа
Тоног төхөөрөмжийн зардал $27197 $38792
Нэг тахианд ноогдох тоног төхөөрөмжийн зардал $1.52 $1.44

Хүснэгтээс харахад 3 эгнээ бүхий шугамын нэг тахианд ноогдох тоног төхөөрөмжийн зардал 7 центээр хямд байгаа нь харагдаж байна. Энэ бол хэмнэлт юм.


2015 оны үнийн санал

3200 тахианы аж ахуй

Төхөөрөмжийн нэр Тайлбар Тоо Үнэ Доллор Нийт Доллор
Автомат сангас цэвэрлэгч 2 эгнээ 1 $922 $922
Агааржуулагч сэнс D=1.4м 3 $259 $777
Автомат тэжээл хуваарьлагч 2 эгнээ 1 $4435 $4435
Дөрвөн давхар тахианы супер байр Q235 20 $197 $3940
Усан хөшиг 42 м2 42 $26 $1092
Нийлбэр       $11166

6400 тахианы аж ахуй

Төхөөрөмжийн нэр Тайлбар Тоо Үнэ Доллор Нийт Доллор
Автомат сангас цэвэрлэгч 2 эгнээ 1 $922 $922
Агааржуулагч сэнс D=1.4м 4 $259 $1036
Автомат тэжээл хуваарьлагч 2 эгнээ 1 $4435 $4435
Дөрвөн давхар тахианы супер байр Q235 40 $197 $7880
Усан хөшиг 42 м2 42 $26 $1092
Нийлбэр       $15365

9600 тахианы аж ахуй


Төхөөрөмжийн нэр Тайлбар Тоо Үнэ Доллор Нийт Доллор
Автомат сангас цэвэрлэгч 2 эгнээ 1 $922 $922
Агааржуулагч сэнс D=1.4м 6 $259 $1554
Автомат тэжээл хуваарьлагч 2 эгнээ 1 $4435 $4435
Дөрвөн давхар тахианы супер байр Q235 60 $197 $11820
Усан хөшиг 42 м2 42 $26 $1092
Нийлбэр       $19823

17920 тахианы аж ахуй

Төхөөрөмжийн нэр Тайлбар Тоо Үнэ Доллор Нийт Доллор
Автомат сангас цэвэрлэгч 2 эгнээ 1 $922 $922
Агааржуулагч сэнс D=1.4м 8 $259 $2072
Автомат тэжээл хуваарьлагч 2 эгнээ 1 $4435 $4435
Дөрвөн давхар тахианы супер байр Q235 112 $197 $22064
Усан хөшиг 42 м2 42 $26 $1092
Нийлбэр       $30585

26680 тахианы аж ахуй

Төхөөрөмжийн нэр Тайлбар Тоо Үнэ Доллор Нийт Доллор
Автомат сангас цэвэрлэгч 3 эгнээ 1 $1164 $1164
Агааржуулагч сэнс D=1.4м 8 $259 $2072
Автомат тэжээл хуваарьлагч 3 эгнээ 1 $4968 $4968
Дөрвөн давхар тахианы супер байр Q235 168 $197 $33096
Усан хөшиг 42 м2 42 $26 $1092
Нийлбэр       $42392

Нэмэлт төхөөрөмжүүд

1. Өндөг цуглуулагч систем

Төхөөрөмжийг бүрэлдүүлэгч эд ангиуд:

Өндөг цуглуулагч төхөөрөмжийн их бие (рам):

- Бүх эд ангиудыг өндөр туршлагатай гагнуурчид С-хэлбэр бүхий зэвэрдэггүй ган төмөр хавтангаар гагнаж хийсэн
- Загвар хийц, бүтцийн хувьд ухаалаг шийдэл болсон тул хүнд ачааллыг даах чадвартай
- Ашиглалтын явцад төхөөрөмжийн их бие (рам) нь ямарваа нэгэн хэлбэрээр галбираа алдахгүй

Өндөг цуглуулагч системийг өндгөөр дүүргэх төхөөрөмж:

- Олон араа бүхий турбин хөдөлгүүрээр тоноглогдсон
- Хөдөлгүүр нь маш бага дуу чимээтэйгээс гадна аливаа тасалдалгүйгээр удаан хугацаанд, найдвартай ажиллана.

Өндөг цуглуулагч бүсэн дамжуурга, араат хөдөлгүүр:

- Өндөр чанарын олон араат турбин хөдөлгүүрээр тоноглогдсоноос гадна хөдөлгөгч төхөөрөмжийн резинэн дугуй бүхий булууд нь өндгийг жигд, аливаа чичиргээгүй тэвээрлэх боломжтой болгоно
- Өндөг цуглуулагч бүсэн дамжуурга нь ажлын өндөр ачааллыг даах чадвартай, удаан эдэлгээтэй төхөөрөмж юм

Өндөг цуглуулагч системийг өндөг хүлээн авах төхөөрөмж:

- Энэхүү төхөөрөмж нь дамжуурган дээрх өнгүүдийг хагалж гэмтээхгүйгээр нэгэн жигд хурдтай цуглуулж цааш нь дамжуулах зориулалттай юм.

Цахилгаан (электрон) хяналтын төхөөрөмж:

- Орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан энэхүү хяналтын их бүрэн систем нь мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн загвар хийцтэйгээс гадна ажлын ачааллыг хөнгөвчлөх чадвар бүхий найдвартай бөгөөд хялбар ажиллагаатай төхөөрөмж юм.

Үнийг мэдээллэх боломжгүй. Захиалагчийн тахианы тоо толгой, байрны хэмжээнээс шалтгаалан үнийг үйлдвэр тооцно.


2. Усан хөшиг

Усан хөшиг нь хамгийн зардал багатай сэрүүцүүлэх систем бөгөөд зуны халуун өдрүүдэд тахианы байрны агааржуулалтыг сэлгэж, температурыг багасгана. Тахиа 17 хэмийн дулаанд ихээхэн таатай байх тул өндөглөлтийн хэмжээ буурдаггүй. Хэт халуун орчинд тахианы өвчлөлт нэмэгдэхээс гадна өндөглөлтийн хэмжээ эрс буурдаг.

Хэмжээ: 1,5м х 1,5м
Зузаан: 15см
Сүүдэрлэлтийн хэмжээ: 65 хувь
Нарны туяаны тусгалын хэмжээ: 315 вт/м2
Агааржуулалт: 195 м2/цаг
Үнэ: 26 доллор/м2

3. Тахианы тор угсрагч

Тахианы тор угсрагч багажны үнэ 500 доллор. Харин торны үдээсийг машинтай үнэгүй дагалдуулна.


Тахианы аж ахуйн загвар дизайн проектууд

Зураг дээр Гурван давхар 4 эгнээ тахианы байрны хэмжээ болон агааржуулалтын систем

Зураг дээр Дөрвөн давхар 5 эгнээ тахианы байрны хэмжээ болон агааржуулалтын систем

Зураг дээр: Дөрвөн давхар 4 эгнээ 20000 тахианы байрны план зураг

Зураг дээр: 20000 тахианы байрны хэмжээ


Зураг дээр. Гурван давхар 2 эгнээ 3000 тахианы байрны план

ЗЗураг дээр. Гурван давхар 2 эгнээ 3000 тахианы байрны хэмжээ

Зураг дээр. А хэлбэрийн 3 давхар өндөглөгч тахианы байр

Зураг дээр: Тэжээл хуваарьлагч системийн байгуулалтын зураг.

Өндөглөгч тахианы байрны тэжээл хуваарьлах систем


Зураг дээр: Дөрвөн эгнээ, гурван давхар А хэлбэрийн тахианы байр

Зураг дээр: Агааржуулалтын сэнсийг байрлууж байгаа нь. Мөн доод хэсэгт нь сангас зайлуудах суваг.


Усан хөшиг нь

Үйлдвэр дээр хийсэн фото сурвалжлага

2014 оны 6 сард миний бие тахианы аж ахуйн эмчээр ажиллаж байсан Баянмөнх хэмээх залуутай үйлдвэр дээр очиж 2 дахь удаагаа танилцлаа.

Урьд нь миний очиж байсан үйлдвэр маань ихээхэн томорч өргөжсөн бөгөөд зөвхөн өндөглөгч тахианы аж ахуйн тоног төхөөрөмжөөр мэрэгжсэн үйлдвэр маань махны чиглэлийн тахианы аж ахуйн тоног төхөөрөмж болон бүрэн автомат шугамууд үйлдвэрлэдэг болсон байлаа.

chickenfarm

Монголдоо тахианы аж ахуйн эрүүл ахуй, эмчилгээний талаар ихээхэн туршлагатай Баянмөнх маань үйлдвэрийн тоног төхөөрөмжийг өндөр үнэлж, 26,68 мянган тахианы аж ахуйн тоног төхөөрөмж захиалж, гэрээ байгууллаа. Энэ бол тус үйлдвэртэй байгуулсан Монгол улсын 2 дахь гэрээ болно.

Зураг дээр: Дэгдээхийний байр

chickenfarm

Зураг дээр: Вьетнам улсаас захиалсан өндөглөгч тахианы байрыг 8 давхараар үйлдвэрлэжээ. Энэ нь орон зай хэмнэх давуу талтай. Тахианы байранд өндөг хураагч төхөөрөмжийг холбосон байна.Тэжээл хуваарьлагч систем нь бидний өмнө нь худалдаж байснаас овор багатай бөгөөд нарийвчлал сайтай болсон байлаа.

chickenfarm

Зураг дээр: Монголын улсын захиалгаар үйлдвэрлэх гэж байгаа тахианы байр

chickenfarm

Зураг дээр: Энгийн хийцтэй 3 давхар тахианы байрны тэжээл хуваарьлах систем.

chickenfarm

Зураг дээр: Хамгийн энгийн хийц бүхий, өндөглөгч тахианы 3 давхар байранд 120 тахиа суулгана

chickenfarm

Зураг дээр: Дэгдээхий болон махны чиглэлийн тахианы энгийн байр.

chickenfarm

Зураг дээр: Өндөглөгч тахианы 4 давхар байрыг манайхан их сонирхсон нь үнийн хувьд хямд бөгөөд энгийн шийдэлтэй байлаа. Ер нь авсаархан хийцтэй энэ байрыг үр ашигтай юм байна гэсэн үнэлгээг Монгол мэргэжилтэн Баянмөнх маань өглөө. 197 доллорын үнэтэй энэ байранд 160 тахиа суулгах боломжтой бөгөөд тэжээлийн сав, усалгааны систем нь үнийн саналдаа шингэсэн байв.

chickenfarm

Зураг дээр: Тахианы аж ахуйн тоног төхөөрөмжийн үйлдвэр дээр Монголын төлөөлөгчид очиж танилцаж байгаа нь. Бид нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй баг тус үйлдвэр дээр айлчилсан.


Тахианы аж ахуйн тухай

Хүн төрөлхтөн одоогоос таван мянган жилийн тэртээгээс тахиаг гэрийн тэжээвэр болгож, мах, өндөгний чиглэлээр өсгөжээ. Эдүгээ дэлхийд 12 тэрбум гаруй тахиа бий. Эдгээр нь мах, өндөгний гэсэн хоёр чиглэлээр үржсэн хэвээр. Тахианы мах, өндөг орон бүрийн иргэдийн дуртай хоол. Уураг, амин дэмээр баялаг хүнсний жагсаалтыг тахианы мах, өндөг тэргүүлдэг болохоор тэр.

Мах нь хүнийг таргалуулахгүй сайн талтай. Харин өндгийг нь жаахан өөлөх юм бол холестерин гэдэг тосорхог бодис ахиу агуулдаг.
Богино хугацаанд арвин ашиг шим авахын тулд тахианы аж ахуйг эрчимжүүлдэг. Эрчимжсэн аж ахуй улсын хэмжээнд хуруу дарам цөөхөн. Хуучин Шувуун фабрик өнөөгийн «Бөхөг» ХХК дээрх үйлдвэрлэлийг эрхэлж байна. 40 гаруй мянган тахиа тэжээж импортын өндөг ихэнх хувийг нь эзэлдэг дотоодын зах зээлийнхээ 30 орчим хувийг хангадаг тус компани урд, хойд хөршөөс өндөглөгч тахиа зөөсөөр. Шувуун фабрик үйл ажиллагааны оргил үедээ хүрсэн 1990 онд өдөрт 100 мянга, жилд 36 сая ширхэг өндөг борлуулдаг байсан гээд бод доо. Энэ хэрэглээ эдүгээ дээшилсэн үү л гэхээс лав буураагүй.

Нутгийн тахиа жилдээ 60-70 ширхэг өндөг өгдөг бол эрчимжсэн үйлдвэрийнх 300-320 өндөг гаргадаг. Тахианд хурц гэрэл хэрэггүй ч цахилгаан тасрах ёсгүй аж. Тахианы амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд тахиан байрны гэрэл автоматаар асч, унтардаг байх хэрэгтэй.

Нас гүйцсэн тахиа 0,5-5 кг жинтэй. Шилбэнээс бусад нь өдөөр хучигдсан байдаг. Өд нь хүйтнээс хамгаалдаг бол далавч нь мэдээж бас чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тахиа хол нисдэггүй, ойр ойрхон нисмээр завддагийг бид мэднэ. Дайснаас биеэ хамгаалах, өндгөө дарахад далавч нь илүү тустай. Залаа, хүзүүний унжлага нь махлаг эдээс бүтдэг. Толгойн хоёр талд чихний зөөлөн цагираг бий. Үүлдрээсээ хамаараад янз янзын өнгөтэй. Унжлага, чихний суурь нь нэг нэгнээсээ ялгарахаар өөр өөр байдаг. Зарим мэргэжилтэн үүнийг дөлгөөн номхон төрхийг нь илэрхийлж байгаа хэмээн тайлбарласан. Харах, сонсох чадвартай ч амтлах, үнэрлэх эрхтэн нь хөгжсөн нь маш муу.

Түүнчлэн оюуны чадвар сул, зөвхөн хоол тэжээлээ олоход чиглэсэн энгийн хөдөлгөөн хийдэг. Шил, хайрга, шохой мэтээр хооллодог болохоор булчинт, булчирхайт гэсэн хоёр янзын ходоодтой.

Тахиаг залаагаар нь буурцган, сарнай, зөөлөвчин, дан залаат гэж дөрөв ангилна. Хятадын махны чиглэлийн «Байлубки», Канадын «Янтарь-1», «Вожинской-3» Скала, Белорусийн цагаан, Москвагийн хар гэх мэт үүлдрийн тахиа байдаг. Урд хөршид хар тахиа ногоон өндөг гаргадаг. Хамгийн гол нь ийм ногоон өндөг эмчилгээний зориулалттай.


Манайхан эрүүл мэнддээ их анхаардаг болсон учраас дээрх тахиаг авчирч өндгийг нь харьцангуй өндөр үнээр борлуулж болох юм. Өндөг авах зориулалттай тахиаг төмөр утсан тор, махныхыг хайрцагт хийж, чийг багатай байранд тэжээдэг. Дэгдээхэйг эхний долоо хоногт 35 градусын дулаан байранд байлгана. Судлаачдын тогтоосноор өндөглөгч тахианы байр 14 хэмийн дулаан байх нь тохиромжтой аж. Тахиаг өдөрт гурван удаа хооллодог. Дэгдээхэй 140 хоногийн дараа өндөглөдөг байна.
Тахиан аж ахуй эрхлэхэд юу шаардлагтай вэ?
Тахианы аж ахуй нь махны ба өндөгний чиглэлийн гэсэн 2 янз байдаг. Өндөгний аж ахуйг харьцангуй бага зардлаар эхлэж болдог. Юуны түрүүнд дулаан байр, түүнд тохирсон инкубатор, тэжээл нийлүүлэх үйлдвэр, дэгдээхэй авах газраа сонгосон байх хэрэгтэй.
Ямар байр, тоног төхөөрөмж бэлдэх хэрэгтэй вэ?
Байрны дотоод бичил уур амьсгал хамгийн чухал хүчин зүйл болдог. Энэ нь гэрэл, дулаан, чийг, агааржуулалт, тэжээл байх болно. Тахиаг задгай дэвсгэртэй болон торон суудалтай байранд тэжээдэг.
Тахианы байрны дулаан хэд байх ёстой вэ?
Хамгийн чухал хүчин зүйлийн нэг бол дулаан байдаг. Дулаан хэлбэлзэлтэй байвал тэжээлийн идэмж муудаж, ус, хүчилтөрөгчийн шаардлага ихэсдэг. Ашиг шим өндөр авъя гэвэл дулааныг хэлбэлзэл багатай, тогтвортой байлгах хэрэгтэй. Өндөглөгчийн байрны дулаан 16°-18°С, шувууныхаа харалдаа 18° -20°С байна. Дулааны хэлбэлзэл 5°С-ээс хэтэрч болохгүй. Дулаан бага байхад тэжээлийн идэмж муудах, ашиг шим буурах юмуу доод цэгтээ хүрнэ
Тахиа хэдий хугацаанд өндөг гаргадаг вэ?
Инкубатораас гарсан хоногийн настай дэгдээхэй нь 120 хоног бойжоод анхны өндгөө унагаж эхлэдэг. Эхний үед жижиг өндөг гаргадаг бөгөөд 60-70 хоногийн хугацаанд аажмаар томорсоор хэвийн хэмжээнд буюу 60 гр жинтэй болдог. Өндөглөлтийн хувь 80-90% байна.Үйлдвэрлэлийн горимоор тэжээж буй үед дунджаар 80 долоо хоног буюу 560 хоногийн настайд нь тахиаг заазлаж, дахин шинэ сүргээр солидог.
Заазлах хүртлээ нэг шувуу нийт хэдэн өндөг өгөх вэ?
Өндөглөгч тахианы үүлдрээс шалтгаалаад өндөглөх хугацаа, тэжээлийн хэрэгцээ гэх мэт технологийн горим нь өөр өөр байдаг. Дунджаар 300-330 ширхэг өндөг өгнө. Гэхдээ ашиг шим нь арчилгаа маллагаа, тэжээлээс шууд хамааралтай байдгийг ямагт санаж байх хэрэгтэй.
Өдөрт 1 шувуу хир хэмжээний тэжээл хэрэглэдэг вэ?
Өдөрт нэг тахиа ойролцоогоор 150гр тэжээл хэрэглэдэг. Сардаа бол 4,5 кг гэсэн үг. Харин ус их хэрэглэнэ. Өдөрт 250 гр ус хэрэглэдэг. Гэхдээ тахианы үүлдэр болгон өөр өөр үзүүлэлттэй. Гэхдээ л 150-160 гр гэж тооцоход болно.
Тахианы аж ахуй эрхлэхэд гол анхаарах зүйл юу вэ?
Дэгдээхэйн өсөлт бойжилт маш чухал. Дөнгөж гарсан дэгдээхэйг эхний 2 долоо хоног өндөр температурт, дулаан байранд тусгай хоол тэжээлээр технологийн горимын дагуу бойжуулах хэрэгтэй байдаг. Дэгдээхэй хэрхэн бойжсноос өндөглөлт, ашиг шим ихээхэн хамаарна. Мөн тэжээл, орчин нөхцөл /байр,дулаан, агаар/,тахианы үүлдэр угсаа гол нөлөөлөх хүчин зүйлүүд болдог.
Тахианы өндөг яагаад том, жижиг байдаг вэ?
120 хоногийн настай дөнгөж өндөглөж эхлэж буй залуу шувууны өндөг жижиг байдаг бөгөөд анхны өндөг гарч эхлэснээс хойш ойролцоогоор 60-80 хоногийн хугацаанд өндөг 10 г-аас 65 гр хүртлээ аажмаар томорч стандарт хэмжээнд хүрдэг. Тахианы нас нь их болох тусам гаргаж байгаа өндөгний хэмжээ нь том болж, тоо нь цөөрдөг.
Бор, цагаан өнгийн хальстай өндөгнүүд юугаараа ялгаатай вэ вэ?
Энэ нь өндөглөгч тахианы үүлдрээс ихэнхдээ шалтгаалдаг. Жишээ нь: Голландын Хайсекс гэх мэтийн цагаан тахианы өндөг цагаан байхад, Америкийн Хайлайн, Оросын Рдонит гэх мэт бор өнгөтэй тахианы өндөг бор байдаг. Гэхдээ зарим тохиолдолд хоол тэжээлээр өндөгний хальсны өнгийг өөрчилдөг. Жишээ нь тэжээлийн агууламжид юу түлхүү орж байгаагаас шалтгаалж өнгө өөрчлөгдөж болно.Тиймээс өндөгний өнгө амт, чанарт нөлөө үзүүлэхгүй.
Дэлгүүрийн өндөгнөөс дэгдээхэй гарах уу?
Тахиа шувууг эрдэмтэд судлаад байгалиар нь биш зохиомлоор буюу хоол тэжээлээр өндөглүүлдэг үйлдвэрлэлийн аргыг нээж олсон. Хүнсний зориулалтаар гаргаж авсан өндөгийг “Товарын өндөг” гэдэг. Товарын өндөг гаргадаг өндөглөгч шувуунд азарган тахиа хэрэггүй бөгөөд нэг байранд дан эм тахиа байж болно. Ийм тахианы өндөгнөөс дэгдээхэй гарахгүй. . Иймээс худалдаанд буй товарын буюу үйлдвэрийн өндөгний амт, чанар нь тахианы хоол тэжээлээс шууд хамаардаг.
Харин тахиа болдог өндгийг үржлийн өндөг гэнэ. Үржлийн өндөг гаргадаг тахиануудыг нь эх сүрэг хэмээн нэрлэдэг. Эх сүргийн аж ахуйн өндөг нь тахиа болдог бөгөөд ийм шувуунууд нь эр, эмээрээ цуг нэг байранд байж хээлтэж өндөг гаргадаг.
Нэг өндөглөгч тахиа жилд хэдэн ширхэг өндөг гаргадаг вэ?
Орчин үед эм тахианаас үйлдвэрлэлийн аргаар жилд ойролцоогоор 280-330 ширхэг өндөг гарган авдаг. Мөн эрдэмтэд 3 хоногт 2 ш өндөг гаргадаг тахианы үүлдэр бий болгон туршиж эхлээд байна.


Худалдааны нөхцлүүд

Төлбөр:Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа:Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт:Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.

Сэтгэгдэл
Үйлдвэрлэгч: 
Copyright www.webdesigner-profi.de

Манай QR кодууд

Орчин үеийн техник технологийн хөгжлийн нөлөөгөөр хүн бүр камертай, ухаалаг гар утас барьж, мэдээ мэдээллийг гар утсаараа дамжуулан авах болсон.

Та манай сайтуудын дэлгэрэнгүй мэдээллийг өөртөө багтаасан дараах QR кодыг гар утсандаа уншуулснаар мэдээ, мэдээллийг богино хугацаанд олох, солилцох боломж бүрдэж байна.

www.terbumtan.com

www.itgelt.com

www.mychina.biz

www.steelhouse.info