НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Бүрэн автомат ажиллагаатай соёолуулагч ба үрсэлгээ бэлтгэх төхөөрөмж нь нарийн ногооны хүлэмжийн аж ахуй болон тахиа гахай, үхрийн тэжээлийн аж ахуйд өргөн хэрэглэнэ. Үрсэлгээ бэлтгэх уламжлалт технологийг орчин үеийн дэвшилтэт технологи бүхий энэхүү төхөөрөмжөөр орлуулснаар үрсэлгээ хийх, соёолж бэлтгэх ажиллагааны хурдац нэмэгдэхийн чацуу технологийн нарийн горимоор өдөр бүр их хэмжээний үрсэлгээ хурааж авах боломжтой.

Микрокомпьютерийн удирдлага бүхий уг төхөөрөмж нь дулааны хэмжээг автоматаар тохируулан хянах, температурыг нэмж, хасах, тогтмол барих, усалгааг тогтсон цагт хийх, чийглэгийг жигд барих зэрэг ургамал ургах таатай орчныг бүрдүүлэхээс гадна хүн хүч хэмнэж, цаг хугацааг хэмнэнэ.

Уламжлалт үрсэлгээ хийхэд зун болон дулааны улиралд 5-6 хоног, өвөлдөө 8-9 хоног шаардагддаг бол энэхүү тоног төхөөрөмжинд 3-4 хоногт үрсэлгээ бүрэн хийгдэнэ. Тэгээд ч улирал хамаарахгүйгээ цаг агаар, газар зүйн байршил зэрэг нөлөөнд үл автана.

Нэг кг үр соёолуулахад дундажаар 10 кг суулгац хураан авна. Жигд температур бүхий орчинд ургасан суулгацууд хэмжээгээр жигд байх бөгөөд хайр татам, өнгөлөг, шинэхэн бөгөөд амьдрах чадвар сайтай байдаг. Учир нь таагүй орчинд ургуулсан нялх суулгац хэзээ ч амьдрах чадвараар өндөр байдаггүй. Харин технологийн нарийн горимоор ургуулсан суулгацууд ургахдаа хурдан, шим тэжээлээр бүрэн хангагдсан байдаг тул мал амьтадын амтархан идэх дур сонирхолыг их төрүүлдэг.

Үрсэлгээний камер нь хүн хүч хэмнэхээс гадна ажиллуулахад их хялбар. Ер нь үрсэлгээ хийх нь их нарийн нягт нямбай ажиллагаа шаарддаг бөгөөд мэрэгжлийн өндөр ур чадвар шаарддаг. Агро технологийн шаардлагыг хангана гэдэг их нарийн. Тэгвэл энэ төхөөрөмж энэхүү нарийн үйл ажиллагааг маш энгийн болгож чадсанаараа давуу талтай юм.

Би 10 жилийн сургуульд сурч байхдаа Ургамал судлалын хичээл дээр мамбсай хэмээх чихрийн хайрцаганд (Манайханы хөдөөний өвөгчүүд дүнсэн тамхи хийдэг байсан.) вандуйны үр соёолуулж байснаа санадаг. 7 хоногийн дараа ногоо соёо гараад ирэхэд хичнээн өхөөрдөм нялх ногоо гарч ирж байгааг хараад өөртөө бахархаж, байснаа санаж байна. Үнэндээ энэ төхөөрөмжийн үйлдвэр дээр очиход аварга том үрсэлгээний камерууд миний жижигхэн намбсай чихрийн хайрцагийг санагдуулж байлаа. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар үрсэлгээ хийсэн тохиолдолд сул дорой суулгац хэзээ ч гарахгүй гэдэгт итгэлтэй байж болно.

Хятад улсын агротехнологичид "Уламжлалт аргаар хийсэн үрсэлгээний 50 хувь нь сул дорой, амьдрах чадваргүй үрсэлгээ болдог. Харин энэхүү тоног төхөөрөмж нь энэ сөрөг үзэгдлийг үндсэнд нь мартуулж чадлаа" хэмээн өндөр үнэлэж байна. 4 хөн өдрийн дотор ямар ч сул дорой үрсэлгээ энэ төхөөрөмжинд ороод сэргээд ирнэ.

Энэ төхөөрөмж нь дан ба хос камертай гэж хоёр янз байдаг. Хос камер нь дулаан, чийглэгийн тохиргоог тус тусад нь өөр өөрөөр тохируулж болдог талаараа давуу.

Санамж: Хос камертай төхөөрөмжийг давуу тал нь гэвэл камер бүрт өөр өөр ургамал тарьж болно. Харин нэг камерт тарималуудыг хольж тарьж болохгүй. Учир нь ургамал бүр өөр өөрийн гэсэн ургалтын горим, дулаан, чийглэгийн шаардаж байдаг.

Энэ төхөөрөмжинд төрөл бүрийн хүлэмжийн ногоо, шар буурцаг, ногоон буурцаг, арвай, буудай тарих зэргээр ашиглаж болно. Эдгээр соёолжоор тарьж байгаа ургамалд ямар нэгэн ургацыг нэмэгдүүлэх химийн бордоо хэрэггүй. Учир нь байгалын хамгийн тохиромжтой нөхцөлд соёолуулсан тул ургах хурдац маш сайн байдаг.

Үрсэлгээний камер

Зузаан үл зэврэх ган болон хөнгөн цагаан цутгамалаар каркасыг нь зангидаж хийсэн тул олон жилийн туршид чанараа алдахгүй. Камерийн их биеийг ус чийг үл нэвтрэх дулаан тусгаарлагч материалаар хийж, температурын алдагдлыг багсгасан. Гадна тал нь гальванжуулсан лист төмрөөр хийсэн. Удирдлагын самбар нь ухаалаг компьютер тохиргоотой тул үрсэлгээ явуулах технологийн горим алдагдахгүй.

Агаарын температур тохируулсан хэмжээнээс нэмэгдсэн тохиолдолд дуут сигнал өгнө. Цэвэр усны танканд байгаа усны түвшин багасахад автоматаар ус нэмэх бөгөөд ус агаарын дулааны хэмжээг тогтмол хэмжээнд барих тохиргоотой.

Мөн чийг өгөх хугацааг автоматаар тохируулж болохоос гадна хүсвэл механикаар ч тохиргоо хийж болно.

Стандарт хямд загварууд

Багтаамж Хэмжээ Тавиур Хүнд Хүчдэл/чадал Үйлдвэрийн үнэ
30 литр 0,75*0,69*1,35м 4 жижиг 75 кг 220V/1,55 квт 4800 юань
50 литр 1,12*0,69*1,35м 8 жижиг 95 кг 220V/1,55 квт 5650 юань
100 литр 1,5*0,8*1,8м 8 том 120 кг 220V/1,5 квт 6550 юань
200 литр 2,6*0,8*1,8м 16 том 240 кг 220V/2 квт 7650 юань
400 литр 2,6*0,8*2,2м 24 том 380 кг 220V/2,5 квт 10650 юань
600 литр 2,6*1,4*2,2м 40 том 460 кг 220V/3 квт 12560 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэр хариуцна. Баталгаа: Нэг жил

Экспортын төгс загварууд

Багтаамж Хэмжээ Тавиур Хүнд Хүчдэл/чадал Үйлдвэрийн үнэ
30 литр 0,75*0,69*1,35м 4 жижиг 75 кг 220V/1,55 квт 5150 юань
50 литр 1,12*0,69*1,35м 8 жижиг 95 кг 220V/1,55 квт 5950 юань
100 литр 2,5*0,8*1,8м 14 жижиг 130 кг 220V/1,75 квт 7200 юань
200 литр 2,03*0,69*1,98м 28 жижиг 125 кг 220V/2,25 квт 10350 юань
400 литр 2,03*1,2*1,98м 56 жижиг 375 кг 220V/3,2 квт 13500 юань
600 литр 2,3*1,35*2,25м 48 том 415 кг 220V/3,5 квт 15600 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэр хариуцна. Баталгаа: Нэг жил

2 кг үрийн багтаамжтай жижиг тавиурын хэмжээ 52*36*20см, Үнэ: 45 юань.

4 кг үрийн багтаамжтай том тавиурын хэмжээ 60*43*25см Үнэ: 60 юань

30-100 литрийн багтаамжтай камерууд нь нэг хаалгатай. 200 литрээс дээш багтаамжтэй камерууд нь 2 хаалгатай.

Үрсэлгээний камер

Үрсэлгээний камер

Үрсэлгээний камер

Үрсэлгээний камер

Үрсэлгээ явуулах цогц судалгааны үндсэн дээр олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд амьдрал дээр батлагдсан технологийн шийдлийг бүрдүүлж өгсөн.

Үрсэлгээний камер

Микрокомпьютер удирдлагын систем нь температурыг өндөр нарийвчлалтайгаар тохируулах тул цахилгаан эрчим хүчний хэмнэлтийг үүсгэнэ. Ургацын хэмжээг нэмэгдүүлнэ. Камер тус бүрийн тохиргоог тус тусад нь хийх тул хоёр камерт өөр өөр ургамалын үрсэлгээ явуулах боломжтой.

АНУ-ын фермерүүдийн сэдэж гаргасан үрсэлгээ хийх технологийг Хятадад шинэчлэн бүтээж, амьдралд хэрэгжүүлсэн юм байна гэдгийг хожим нь youtube үзэж байгаад олж харсан юм.Энэхүү бичлэг дээр байгаа үрсэлгээний аж ахуйн хялбаршуулсан Хятад хувилбарыг би энд танилцуулж байгаа билээ.

Хүнсний хэрэглээнд хамгийн өргөн хэрэглэгддэг дараах ногооны үрсэлгээг хийж болох бөгөөд өөр олон төрлийн ургамалын үрийг соёолуулж болно.

Үрсэлгээний камер

Үрсэлгээний камер

Үйлдвэр дээр айлчлэн очиход маш өндөр сахилга бат хариуцлага бүхий хамт олон намайг угтсан. Хүнсний үйлдвэрийн маш олон төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг энэ үйлдвэр Хятад улсдаа борлуулалтын хэмжээгээрээ эхний 3 байранд шалгардаг бөгөөд дотоод гадаадын олон арван түншүүдтэй хамтран ажилладаг.

Үрсэлгээний камер

Зураг дээр: Үйлдвэрийн ажлын нэг өдөр.

Үрсэлгээний камер

Зураг дээр: Өдөр бүр шинэ ургац авах бөгөөд камер бүрт өөр өөр ургамал тариалж байгаа нь

Үрсэлгээний камер

Зураг дээр: Ус цацагч хоолойнууд.

Камерийг угсрахад нэн хялбар бөгөөд сантехникч болон цахилгаанчин хоёр л байхад хангалттай.

Зураг дээр: Камерийг автоматаар тохируулах ба хянах систем нь компьютер удирдлагаар явагдана

Үрсэлгээний камер

Зураг дээр: Үрсэлгээ хийх поддон нь эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх бөгөөд маш цэвэр байх хэрэгтэй. Энэхүү сав нь доороо нүхтэй тул усны хуримтлал үүсгэхгүй бөгөөд соёолж байгаа үрийг агаарын дутагдлаас бүрэн сэргийлнэ.

Үрсэлгээний камер

Зураг дээр: Буурцагийн соёолжийн шинэхэн ургацын дээжийг үйлдвэрийн туршилтын танхимд үзэж сонирхлоо.

Үрсэлгээний камер

Зураг дээр: Сэтгэл ханамжын баталгаа болсон нэгэн Энэтхэг залуутай үйлдвэр дээр таарсан юм. Тэрээр анх нэг жижиг камер худалдаж аваад энэ удаад үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр нэмж хэд хэдэн камер худалдан авч байгаа нь сайхан сэтгэгдэл төрж байлаа. Тэрээр надад амьд баталгаа болсон тул энэ үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарт итгэл төрсөн юм.

Үрсэлгээний камер

Ургацыг нэмэгдүүлнэ гэдэг үнэхээр амархан болжээ. Эдгээр олон төрлийн үрийг хэдхэн өдрийн дотор соёолуулаад хүлэмж болон ил талбайд суулгана. 

Үрсэлгээний камер

Зураг дээр: Тусгай зориулалтын үрсэлгээний хайрцаг.

Үрсэлгээний камер

Үрсэлгээний камер

 Үрсэлгээний камер

Үрсэлгээний камер

Захиалагч эдгээр хуванцар савыг хүссэн тоо хэмжээгээрээ захиалж авч болно.

Үрсэлгээний камер

Зураг дээр: Үрсэлгээний камерийн төмөр хийцүүд

Үрсэлгээний камер

Зураг дээр: Буурцагт ургамалын үрийг соёолуулахад нэн тохиромжтой. Цөөхөн өдрийн дотор маш их хэмжээний ургац авах бөгөөд шууд хүнсэнд хэрэглэж болно.

Үрсэлгээний камер

  Qingfeng Baozipu, Dragonfly food, Sanquan Food, Ji Qingyu, Bald head, Dongdong package, Little Sheep Restaurant, Xu Fuji International Group, Thumb food,Huixiang Food, Yuehuang Food, Haihuang Food, Face king, Likoufu, Zhoucun Biscuits, Seamaster, Mouth beauty food, Dahua Food, Jiaduobao Group, Shantou Baji Food, Haichuan Food, Taowu Pearl River, Wang Laoji, Hippo Group, Zheng Da Group, Mingxing Food, Guangdong University of Foreign Studies and Foreign Trade University, Southwest Normal University, Tongji University, Central South University, Northwestern Polytechnical University зэрэг Хятад улсын нэр хүнд бүхий үйлдвэрүүд болон их дээд сургуулиуд энэхүү үрсэлгээний төхөөрөмжийг хэрэглэж байна.

Үрсэлгээний камер Бүрэн боловсорсон шинэ үр сонгож авах хэрэгтэй. Ижил хэмжээтэй, бүтэн, цайвар өнгөтэй, гэмтэлгүй, хорхойтоогүй, хөгцрөөгүй үр байх нь чухал. Малын тэжээлийн ургамал (alfalfa), улаан лууван, хошингор, арвай, наранцэцэг, улаан буудай, буурцагт ургамал, улаан лооль зэрэг олон төрлийн хүлэмжийн болон хүнсний ногооны үрсэлгээг хийнэ..
Үрсэлгээний камер

1. Үрийг угаах

Үрийг суулгахаасаа өмнө сайтар угааж цэвэрлэнэ.

2. Дэвтээсэн үр

А. Угаасан үрийг 75-80 хэмийн халуун усанд хийж 4-5 цаг ариутгана. Энэ явцад усан дээр хөвж гарсан хөнгөн жинтэй муу үрийг ялгаж хаяна. Дараа нь хүйтэн усаар угаана. Ариутгал хийснхий дараа үр хөөж томорсон байна. (Анхаар. Усны хэмжээ 10кг үрийг 20 литр усанд хийж ариутгана. Үрийг ариутгахын тулд 2мл эмийн уусмал хийнэ. Ариутгалын бодисыг үйлдвэрлэгч хангаж өгнө.)

Б. Ариутгасан үрийг үрсэлгээний камерт хийгээд 240 минут тутамд 40 секундийн хугацаатайгаар 22-23 хэмийн бүлээн усаар бороожуулалт хийнэ. Камерт орсон үр 10 минутын дараа дэвтэж, сэргээш авна. Сэргээш авсан үр задарч, 4 цагийн дараа үр соёолох хэлбэрээ олно. Соёолох хэлбэрээ олсон үрийг хайрцаглаж, камерт оруулаад 4 хоног болгоно. Хайрцаг бүрт 2.5 кг үр байхаар тооцоолно. Нэг хайрцагнаас 3-4 хоногийн дараа 25 кг ургац хүлээн авна.

Үрсэлгээний камер

3. Төхөөрөмжинд оруулах

ҮҮрийг төхөөрөмжинд оруулсны дараа 240 минут тутамд нэг усалгаа хийж байхаар тохиргоо хийнэ. Усалгааны хугацаа 40-80 секунд байна. (Зуны улиралд 90 секунд), Усны температур 22-24 хэм байна. (Зуны улиралд 22 хэм). Төхөөрөмжийн тогтмол дулаан 21 хэм байх бөгөөд зуны улиралд 20 хэмээр тохируулна. Ингээд хаалгыг сайтар хааж битүүмжлэнэ.

4. Тэжээлийн уусмалын найрлага.

А: Төхөөрөмж нь 30 минутын дараа тэжээлийн уусмалаар усалгаа хийнэ. Үр 0.5-1 см хэмжээтэй ургах үед З хайрцаг тутамд 4 мл тэжээлийн уусмал байхаар тооцоно. Энэхүү 4 мл тэжээлийн уусмал нь соёолж байгаа үрийг бүдүүн, бат бэх болгож өгнө. Тэжээлийн уусмалыг 22 хэмийн халуун 10 литр усанд найруулна.

Б. Үр 3 см өндөр ургах үед 3 хайрцаг тутамд 4 мл тэжээлийн уусмалыг дахин хийж өгнө.

Үрсэлгээний камер

5. Ажлын байрны ариутгал ба цэвэрлэгээ

А. Ариутгах хэрэгсэл: Ариутгал нь зайлшгүй хийгдэх ажлын нэг юм. Маш цэвэр орчинд ариутгалыг хийснээр халдваргүйжүүлэлтийн процесс идэвхитэй явагдана.

Б. Ариутгалыг мэрэгжлийн өндөр түвшинд явуулах нь зүйтэй. Гадны хүний хөл хорих бөгөөд тусгай ариутгалын зааварчилгааг чанд мөрдөнө.

В. Ажлын байр маш цэвэр байх хэрэгтэй бөгөөд ажилчид тостой болон химийн бодис, гоо сайхны үнэртэн бүхий хувцас хэрэглээгүй байх хэрэгтэй. Ер нь бактери үржих нөхцлийг хаана. Мөн тамхи татсан хүн ажлын байранд үл нэвтрүүлнэ.

Г. Ажлын байранд эрүүл ахуйн болон ариун цэврийн дэглэмийг чанд сахиж, долоо хоног бүр ариутгал хийсэн байх хэрэгтэй. Ариутгалын уусмалыг бэлтгэхдээ 1 литр усанд 0.001 кг ариутгалын нунтаг найруулан өрөөг цэвэрлээд 3 цаг ажлын байранд хөл хорино.

Д. Үрсэлгээний хайрцагийг цэвэрлэхдээ 5 литр усанд 0.25 кг ариутгалын нунтаг хийгээд, ариугалтын шингэн бүхий саванд 6-8 цаг байлгана. Ариутгалын шингэнийг 15 өдрөөс илүү хугацаагаар ашиглаж болохгүй.

Үрсэлгээний камер

6. Зах зээлд гаргах

Үрсэлгээг устай саванд хийж, худалдаанд гаргана. Эсвэл эрүүл мэндийн хоол хүнс үйлдвэрлэнэ. Миний мэдэхийн Хятад хүмүүс зураг дээр байгаа соёолжыг Дуяа гэж нэрлэх бөгөөд цуйван хэмээх амтат хоолондоо өргөн хэрэглэдэг. Ийм соёолжоор хийсэн цуйван амттай бөгөөд эрүүл мэндэд сайн гэлцдэг.

 

Үрсэлгээний камер

Нялх ногоо гэдэг бол хамгийн хурдан шингэц сайтай хоол болохоос гадна амт үнэр сайхан байдаг. Ийм нэгэн үрсэлгээний жижиг камертай бол Монголд байхгүй шинэ ногооны зоогийн газар байгуулж болохоос гадна иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө том ажил эхлүүллээ л гэсэн үг.

Цаашилбал нялх соёолж нь хурдны морины хамгийн шим тэжээлтэй хоол болдог гэж нэг өвөр монгол залуугаас сонссоноо энд бас дуулгамаар байна.

Үрсэлгээний камер

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ