НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Баталгаа: : 13 сар

Үнэ: Сонголтоор

Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: 5800-9500 юань

Хүнсний ногооны худалдааг өргөтгөтхөд хамгийн чухал төхөөрөмж бол угаагч машин юм. Энэхүү машины цагт угаах хүчин чадлыг тодорхойлох боломжгүй юм. Учир нь хүнсний ногоо, жимс жимсгэний хэлбэр хэмжээ жин нь харилцан адилгүй байдаг. Харин угаагч онгоцны хэмжээгээр худалдан авагч маань хүчин чадлыг тодруулж болно.

Үндэс үрт ногоо, навчит ургамал, жимс жимсгэнэ, махан бүтээгдэхүүн, далайн гаралтай бүтээгдэхүүн, байгалаас түүн олборлосон ургамалыг угааж цэвэрлэх, ариутгахад өргөн хэрэглэнэ.

Хүнсний эрүүл ахуйн шаардлагыг хангах үүднээс угааж буй ногоонд озоны ариутгал хийх бөгөөд SUS304 маркийн үл зэврэх өндөр зэрэглэлийн гангаар үйлдвэрлэгдсэн.

Загвар 120# 150# 180#
Гадна хэмжээ 1200*850*800+16 мм 1500*850*800+16 мм 1800*850*800+16 мм
Онгоцны хэмжээ 1000мм*600мм*350 мм 1300мм*600мм*350 мм 1600мм*600мм*350 мм
Цахилгаан хэрэглээ 220 вольт 220 вольт 220 вольт
Цэвэрлэгчийн чадал 550 ватт 550 ватт 550 ватт
Халаагчийн чадал 3,5 квт 3,5 квт 3,5 квт
Цахилгаан зарцуулалт 4,05 квт/цаг 4,05 квт/цаг 4,05 квт/цаг
Хүндийн жин 100 кг 130 кг 160 кг
Даац 190 кг 220 кг 260 кг
Баталгаа 13 сар 13 сар 13 сар
Хуучин үнэ 8500 юань 10500 юань 12500 юань
2020 оны хямдрал 5800 юань 7500 юань 9500 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Гараар угааж цэвэрлэхэд нэн төвөгтэй их хэмжээний хүнсний ногоо, жимс жимсгэнийг хялбархан угааж худалдаанд болон нийтийн хоолны газрын хэрэглээнд хэрэглэх нь нэн чухал билээ.

Хүнсний ногоо жимс жимсгэний худалдаа эрхлэгчид, хүнсний хагас бэлэн бүтээгдэхүүн боловсруулах цех, салатны үйлдвэр, кимчиний үйлдвэрт өргөн хэрэглэнэ.

Үндэс үрт ногоо болон цэцэгт, навчит ногоог бүрэн ариутган угаана.

Хүнсний ногоо худалдаалах дэлгүүрийн лангуун дээрээс угааж цэвэрлэсэн ногоо түргэн худалдаалагддаг.

Кимчиний түүхий эдийг сайтар угаах нь амт үнэрийг сайжруулахаас гадна эрүүл ахуйн шаардагад бүрэн нийцнэ.

Төрөл бүрийн ногооны салатны үйлдвэрлэлд өргөн хэрэглэнэ.

Жимс ногооны худалдаанд өргөн хэрэглэнэ.

Хүнсний ногоо болон жимс жимсгэний худалдаа бол нилээд ашигтай бизнес билээ. Гэвч түүнийг хадгалахад нэн төвөгтэй. Шинэхэн ногоо жимс хэдхэн хоногт муудаж, хорогдол их гардаг. Тэгвэл энэ нь түүнд нуугдаж байгаа элдэв өт авгалдай, нян бактерийн бохирдолоос болдогийг хэн бүхэн мэднэ.

Хятад орноор аялаж явахад супер маркетуудад худалдаалж байгаа хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тахиа гахайн махан бүтээгдэхүүн, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд нь маш сайхан үзэмжтэй харагддаг бөгөөд худалдан авах сонирхолыг байнга өдөөж байдаг.

Иймд борлуулалтаа нэмэгдүүлэх цорын ганц гарц бол түүнийг сайтар угааж цэвэрлэх асуудал юм.

Манай хошин шогийнхон ХАДАМ ЭЭЖИЙН АЛИМ гээд хортой алимны тухай үнэхээр сэтгэлд хоногшсон тоглолт үзүүлж байсныг одоо хүртэл мартдаггүй юм.

Үнэндээ угааж цэвэрлээгүй жимс жимсгэнийг бидний хамгийн дотны хүмүүс цэвэрлэхгүйгээр идэх юм бол юу болох билээ?

1. Жимс ногоо ялгагч конвейор

2. Жимс ногоо жигнэж савлагч

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ