Үнэ: Сонголтоор

Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: Сонголттой

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Сүүлийн үед мал нядалгааг үйлдвэрлэлийн аргаар зохион байгуулах сонирхол үндэсний үйлдвэрлэгчдийн дунд их байна. Гэтэл стандартын дагуу мал нядлах үйлдвэрийн иж бүрэн шугам бараг нэг сая орчим юаний үнэтэй байна. Мянга мянган жилийн турш мал маллаж ирсэн туршлагатай ард түмэнд бол энэ үнэ арай л санагдаад байгаа юм.

Иймд мал нядалгааны цехийг хэрхэн хамгийн хямд өртгөөр байгуулж болох талаар нилээдгүй судалгаа хийлээ. Юуны өмнө амь таслах энэхүү төхөөрөмж нэн хэрэгтэй гэж үзээд, энд танилцуулж байна.

Энэхүү төхөөрөмжийг хаана ч аваад мал нядалгаа хийж болно. Нэг цэнэгээрээ 10 цаг ажиллах бөгөөд цэнэгээ 50 цаг барьж чадна. Бүрэн цэнэглэсэн төхөөрөмжөөр 60 гаруй толгой мал нядлана.

Заавал цахилгаантай газар хэрэглэх шаардлагагүй болохоор манайх шиг нүүдэлчин Монгол оронд хамгийн тохиромжтой төхөөрөмж юм.

Энэхүү төхөөрөмжийн үндсэн зориулалт нь малын гоц халдварт өвчин тархсан бүс нутагт ашиглах бөгөөд халдвар туссан малыг цус гаргахгүйгээр амийг нь тасладаг хэрэгсэл юм.

Гарт хөнгөн мал нядлагч бороохойн цахилгаан хувиргагч нь хэт ачаалал, халалтаас хамгаалах автомат систем суурьлуулсан. Мөн хөдөө орон нутагт 220 вольтийн цахилгаангүй газар гар утас цэнэглэх, зөөврийн гэрэл ажиллуулахад тохиромжтой.

А загвар Хагас автомат В загвар Бүрэн автомат
Загвар: А загвар Хагас автомат В загвар Бүрэн автомат
Оролтын хүчдэл: 220V 220V
Гаралтын хүчдэл: 165V-265V 165V-265V
Гаралтын ачаалал: 500VA/300VA 500VA/300VA
Үндсэн хэмжээ: 500*275*320 мм 500*300*380 мм
Хүчдэл цохиулагч бууны хэмжээ: Ф30 х 1500 мм Ф30 х 2000 мм
Цахилгааны кабелийн урт: 8 метр 5 метр
Ажиллах температур: 00С-400С 00С-400С
Цэвэр жин: 20 кг 27 кг
Бууны жин: 1 кг 1,5 кг / нэг ширхэг
Аюулгүй байдлын стандарт: GB4943-1995 GB4943-1995
Ажиллах хугацаа: 10 цаг 18 цаг
Цэнэг барих хугацаа: 50 цаг хүртэл 50 цаг хүртэл
Зориулалт: Бод, бог мал болон гахай
Үйлдвэрийн баталгаа: Нэг жил
Үйлдвэрийн үнэ: 6200 юань 7600 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

  • Туршлагатай нэг хүн ажиллуулж болно. Харин анхлан хэрэглэж байгаа тохиолдолд хоёр хүн тус бүр нэг нэг цохиур саваа хэрэглэх хэрэгтэй.
  • Нэг хүн нь малын их биенд хатгаж, нөгөө нь чихний ойролцоо зэрэг хатгана. Бод малын биед 5-8 секунд хугацаатайгаар (Бог мал бол 2-3 секунд байхад болно) хатгаж муужруулна.
  • Нядалгаа дуусмагц багажны хошууг маслуулж болохгүй. Шууд төхөөрөмжийг унтраах хэрэгтэй. Индикатор гэрэл унтарсаны дараа төхөөрөмжийг бүрэн унтарлаа гэж ойлгох хэрэгтэй.
  • 220 вольтийн цахилгаантай газар төхөөрөмжийг залгаж цэнэглэнэ.

Анхаар:

  • Санамсаргүй тохиолдлоор хүний биед хүрсэн тохиолдолд 2-3 секундийн дотор алах чадвартай тул аюулгүй байдлыг сайтар хангаж байх хэрэгтэй.
  • Бороотой өдөр болон чийглэг газар энэ төхөөрөмжийг хэрэглэж болохгүй.
  • Шатамхай бодис болон галын ойролцоо хадгалж болохгүй.
  • Нядалгаа хийхдээ заагдсан хүчдэлээс илүү өндөр хүчдэлээр ажиллуулж болохгүй.

Төхөөрөмжийг дагалдан ирэх зааврыг сайн уншиж танилцсаны дараа хэрэглэх хэрэгтэй.

Цэнэглэх заавар

  1. Хувьсах гүйдлийн 220 вольтийн залгуурт залгана.
  2. Цэнэглэх инпикатор асна.
  3. Гүйдлийн хүчний индикац 10А дээр заах ёстой.
  4. Хамгийн багадаа гэхэд 10 цаг орчим залгаатай цэнэглэнэ.
  5.  Цэнэг бүрэн хураагдсаны дараа тэжээлээс салгана.

Үйлдвэрийн агуулахад бэлэн барааны нөөц хангалттай байдаг тул захиалга хийсэн өдөр шууд Эрээн хот руу ачуулна. Захиалгат бараа 7-10 хоногт Эрээн хотод ирнэ.

Экспортын модон савалгаатай ачигдах тул замдаа эвдэрч гэмтэхгүй.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ